Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Зөвөлгөө»Ховдог хүмүүсийг өмөөрөх нь
Зөвөлгөө

Ховдог хүмүүсийг өмөөрөх нь

coolBy cool05/27/2019Сэтгэгдэл байхгүй6 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

 

Хүн идэхийн төлөө амьдардаг уу? Амьдрахын төлөө иддэг үү гэсэн асуултыг хэн нэгэн таниас асуусан байж мэднэ эсвэл та хэн нэгнээс ч асууж байсан байж ч мэднэ. Мэдээж хоол гэдэг бол хүнийг амьд байлгах энергийн эх үүсвэр. Зарим хүмүүс бусдаасаа их идэх, цаг наргүй идэж явдаг хүмүүс байдаг. Тийм хүмүүсийг бид ховдог хэмээн нүд үзүүрлэх нь ч бий. Зарим нь өөрийгөө хянаж чадахгүй хэмээн шүүмжлэх нь ч бий. Ховдогууд маань яагаад ховдоглоод байдаг талаар ойлгож мэдэхийг тулд өлсөх болон цадах гэсэн физиологийг ойлгох хэрэгтэй. Ховдог биш танд ч гэсэн энэ ойлголт хамаатай.

Өлсөх болон цадах процесс нь ходоодонд бус тархинд өрнөдөг. Тархины гипоталамуст өлсөлтийн болон цадалтын төв байрлана. Өлсөлт, цадалтын төвүүд зэрэг идэвхжинэ гэж байхгүй. Нэг нь идэвхжиж байхад нөгөөх нь дарангуйлагдаж байдаг эсрэг зохицуулгатай. Өөрөөр хэлбэл өлсөлтийн төв дарангуйлагдахад цадалт үүснэ. Тэгвэл өлсөлтийн төвийн идэвхжилт болон дарангуйлагдах механизмыг ойлгочход цадах гэдгийг бид ойлгох болно.

1. ЭРҮҮЛ ФИЗИОЛОГИ
Өлсөх нь
Ходоодны эзлэхүүн багасч ходоод хоосон болсон мэдээллийг тархи хүлээн авч ходоодны эсээс грелин хэмээх даавар ялгаруулна. Грелин ялгарснаар гипоталамус дахь өлсөлтийн төвийг идэвхижүүлж өлсөлт үүсдэг байна.

Цадах нь
Хоосон ходоодноос ялгарах грелин дааврын нөлөөгөөр гипоталамуст байх өлсөлтийн төв идэвхжиж өлсөлт үүснэ. Өлссөн болохоор хоол хүнс иднэ. Хоол хүнснээс нүүрс-ус, уураг, өөх тос гэсэн 3 төрлийн шимт бодис авдаг ба эдгээр шимт бодисын 60 хувьд нүүрс-ус авдаг. Нүүрс-ус ходоодонд орж, гэдсээр дамжин цусанд орохдоо глюкоз хэмээх энергийн эх үүсвэр хэлбэрээр очно. Цусанд байгаа глюкозын дараагийн алхам бол эд эсрүү нэвтэрч орж энергийн эх үүсвэр болох юм. Энэ үед нойр булчирхайн бета эсээс инсулин хэмээх даавар ялгарч цусанд орно. Эд эс глюкозыг хүлээн авах хаалгыг нээхэд инсулин түлхүүрийн үүрэг гүйцэтгэнэ. Инсулин глюкозыг эсрүү нэвтрүүлэх хаалгыг нээх үндсэн үүрэгтэйгээс гадна лептин дааврын ялгарлыг дэмждэг байна. Лептин даавар өөхний эсээс ялгардаг ба гипоталамусын вентромедиал бөөмсийг идэвхжүүлснээр цадалт үүснэ. Энэ үед өлсөлтийн төв дарангуйлагдсан, грелин дааврын хэмжээ буурсан байдаг. Өөрөөр хэлбэл грелин даавар өлсөлт үүсгэдэг, лептин даавар цадалт үүсгэдэг гэж энгийнээр ойлгож болох юм.

Өлсөх болон цадах эрүүл физиологи ингэж явагддаг байна. Тэгвэл хэт их идэх, байнга өлсөх мэдрэмж төрөх, амттан идэх дуршил нэмэгдэх нь ямар шалтгаантай талаар тайлбарлахыг хичээе.

Донтох нь
Дуртай хоол, амттанаа хараад арааны шүлс гоожиж идэх хүсэл төрөх нь рефлекст үзэгдэл. Хоол идэх нь зөвхөн өлсөх мэдрэмжээ дарахаас гадна таашаал, сэтгэл ханамж өгдөг. Тэгвэл сайхан зүйлээс таашаал авахын сөрөг тал нь донтолт үүсгэдэг байна. Арааны шүлс гоожуулсан амттан аа амтархан идэх тэр мөчид хүний тархинаас допамин хэмээх биологийн идэвхит нэгдэл ялгарч өөрийн хүлээн авагч рецептортойгоо холбогдсоноор таашаалын мэдрэмж үүсдэг. Амттан идэж дуусаад шингэх үед допамин биеэс зайлуулагдана. Таашаалт мэдрэмж өгсөн болохоор дахиад амттан иднэ, дахиад допамин ялгарч гоё мэдрэмж авна. Энэ мэтээр ихээр допамин ялгарах болгондоо мэдрэлийн эсийн рецептортой холбогдогдсоноор таашаалын мэдрэмжийг өгдөг. Допамин байнга их ялгарахад сүүлдээ бие махбод мэдрэлийн эс дээрх рецепторынхоо тоог цөөлөх хариу урвал үзүүлдэг. Эндээс донтолтын үндэс гарч ирнэ. Рецептор цөөрөөд ирэхээр өмнөх шигээ таашаал авах нь багасаад ирнэ. Улам их амттан идэх байдлаар допамин ялгаруулж өмнөх таашаал мэдрэмжээ нөхөж авдаг байна.

2. ЭМГЭГ ФИЗИОЛОГИ
Лептин гажуудах нь
Өөхөн эсээс ялгарах лептин даавар өлсөлтийг дарангуйлж цадалтыг үүсгэдэг. Лептины төрөлхийн дутмашил, лептин мэдрэг чанар буурах гэсэн хоёр төрлийн гажуудал байдаг. Лептин дутмагшилтай үед цадалт гэж байхгүй байнга л өлсөж байдаг. Ийм хүмүүсийг Монголчууд ховдог гэж нэрлэдэг. 2006 онд Оксфордын “Endocrine Reviews” сэтгүүлд “Genetics of Obesity in Humans” нэрээр нийтлэгдсэн бүтээлд лептины төрөлхийн дутмагшилтай хүн ховор байдаг болох талаар гарчээ. Харин элбэг тохиолдог гажуудал бол лептин мэдрэг чанар буурах юм. Гипоталамусын вентромедиал хэсэгт лептинийг хүлээж авдаг рецептор байна. Энэ рецептор нь дээр лептин очиж холбогдсоноор цадалт үүснэ. Харин их хэмжээтэй нүүрс-ус (гурил, гурилан бүтээгдэхүүн, чихэр, амттан) хэрэглэхэд цусанд глюкоз ихээр очино. Үүний нөлөөгөөр инсулин ихээр ялгарна. Инсулин их ялгарах нь чихрийн шижин өвчний суурь нөхцөл ба инсулин нь мөн лептин ялгаруулалтыг дэмжинэ. Энэ мэтээр буруу хооллосноос болж лептин их ялгарсаар л байна. Ихээр ялгарсан лептинийг гипоталамус дахь цадалтын төвийн рецептор хүлээн авч чадахгүй болно. Лептин хүлээн авах рецептор дээрх ачаалал ихсэж сүүлдээ ачааллаа даахгүй дөжрөлд орно. Рецептор дөжирсөн үед цадалтын төвийг идэвхжүүлж чадахгүй учир өлссөөр байх болно. Мөн лептин нь допамины ялгарлыг бууруулж хоолны дур хүслийг дарж байх үүрэгтэй. Лептин мэдрэг чанар буурсан үед допамины ялгарал бууруулах мэдээлэл өгч чадахгүйд хүрч хоолны дуршил буурахгүй. Дээрх процессыг хураангуйлаад хэлбэл амттан их идэх нь лептин мэдрэг байдлыг бууруулж ховдог болгодог байна. Тархинд допамин хамааралт донтолтын процесс үүссэн, лептин мэдрэг чанар буурсан энэ үед хоолоо багасгах гэж тэвчээд ч үр дүн муутай байдаг учир энэ.

Бухимдах нь
Стрессор хүчин зүйлийг гипоталамус хүлээж авснаар бөөрний дээд булчирхайн холтослог давхаргаас ялгарах АКТДааврын хэмжээ нэмэгддэг. Үүний нөлөөгөөр кортизол буюу стрессийн даавар их хэмжээгээр ялгарч цусанд тархсанаар их олон сөрөг үр дагавруудад хүргэдэг байна. Уг нь кортизол хэвийн хэмжээндээ байх үедээ хүнд хэрэгтэй даавар байгаа юм. Даанч бухимдлаас болж хэмжээ нь ихэссэнээс олон сөрөг үйлдэл үзүүлдгийн нэг нь их идэхэд хүргэдэг.

Фэйсбүүкийн “FIT 108” группийн гишүүд дунд нэгэн асуулга явуулсан юм. Та бухимдсан үедээ ихэвчлэн юу хийдэг вэ? Хэмээсэн асуулга байлаа. Нэлээд олон сонголттой, асуулгад оролцож байгаа хүн сонголт өөрөө нэмж болох тохиргоотой байсан юм. Харин хамгийн олон хүн сонгосон сонголт бол Бухимдсан үедээ “амттан иддэг” гэсэн хариулт байлаа. Яагаад юм бол? Учир нь өнөөх кортизолтой холбоотой.
Кортизол даавар нь лептин ялгаралтыг багасгаснаар өлсөх мэдрэмжийг нэмэгдүүлдэг байна. Стресст их өртсөн идэх дуршил нэмэгддэг учир энэ юм. Мөн кортизолын нөлөөгөөр нойрыг зохицуулж байдаг мелатонин дааврыг ялгарал дарангуйлагдаж нойргүйдэлд хүргэдэг. Нойргүйдэл нь лептин мэдрэг чанар бууруулснаар давхар өлсөлт үүсгэнэ. Бухимдсан үед өлсөнө тэр тусмаа амттан идэх гээд байдаг учир нь допаминтай холбоотой. Дээр дурдсан таашаал мэдрэмж өгдөг энэ дааврын рецепторыг кортизол идэвхжүүлснээр амттан идэх дуршил нэмэгдүүлдэг байна.

3. ӨЛСӨЛТИЙГ БУУРУУЛАХ СТРАТЕГИ
Стрессийн даавар кортизол бууруулах
Стрессын даавар гэх кортизол нь ихсээд ирэхээрээ элдэв сөрөг үр дагаварт хүргэж байна. Харин кортизол хэвийн хэмжээндээ ялгарах нь эерэг нөлөөтэй. Тэгвэл кортизолыг хэрхэн хэвийн хэмжээнд нь барих вэ? Маш энгийн! Кортизолын дааврыг хэмжээнд нь барьж байдаг даавар бол эндорфин. Эндорфин нь идэвхтэй дасгалыг 30 минутаас дээш хугацаанд хийхэд ялгардаг байна. Иймд дасгал хийж кортизолоо хэвийн хэмжээнд барих нь байна. Үүнээс гадна бясалгал, төвлөрөл, амьсгалын дасгал хийж дадуулснаар кортизолыг их хэмжээгээр ялгаруулахгүйгээр барьж чаддаг болох нь байна. Ухаант хүн уужим Урагшгүй хүн бачим хэмээх ардын үгийг санаарай.

Лептин мэдрэг чанар нэмэгдүүлэх
Лептин дааврын мэдрэг чанар нэмэгдүүлэхэд үр дүнтэй идэвхтэй хөдөлгөөн болоод идээ ундаа гэж байна. Аэроб дасгал хөдөлгөөн буюу биед хүчилтөрөгч ихээр шаарддаг дасгал тогтмол хийх нь лептин мэдрэг чанарыг сайжруулж байнга идэх дуршил дарагддаг байна. Аэроб дасгалд агаарт гүйх, дугуй унах, ууланд алхах, усанд сэлэх, 108 сунаж мөргөх, боксын дасгал, өндөр ачаалалтай интервалтай дасгал буюу Табата дасгал орох юм. Харин хоолны дуршил бууруулах идээ ундаанд загасны тос (Омега 3), овьёос, тараг тохиромжтой.

#Грелин #Лептин #Инсулин #Допамин #Кортизол #Мелатонин#Эндорфин

Хүндэтгэсэн,
Цахим Эмч

зөвлөгөө эрүүл мэнд
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

“Гүтгэх” гэмт хуульчилбал улстөрчид, албан тушаалтнууд л хамгаалагдана

05/18/2026

NEGUUN.MN сайтын Л.Баяржаргалыг хорьсон нь хэвлэлийн эрх чөлөөнд өгсөн сэрэмжлүүлэг

05/15/2026

УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханыг АТГ-аас шалгаж байна

05/12/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.