Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

    07/04/2025

    Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

    07/04/2025

    Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

    07/04/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»нийтлэлчид»Жүжигчин Очгэрэлийн хүүдээ бичсэн шүлэг цахим ертөнцийг байлдан дагуулж байна
нийтлэлчид

Жүжигчин Очгэрэлийн хүүдээ бичсэн шүлэг цахим ертөнцийг байлдан дагуулж байна

coolBy cool05/26/2019Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

“Universe Best Songs” нэвтрүүлэгт оролцож улмаар “Мартагдашгүй намар” УСК-д тоглосон нэгэн бол Очгэрэл. Харин түүнийг үзэгчид “Содура”-ын дүрээр тун ч сайн мэднэ. Тус киноны үеэр гурав дахь хүүхдээ олсон тэрээр “Говийн домог” УСК-д Их хатан Эсэргэний дүрийг бүтээсэн бөгөөд энэ үеэр мөн л бага хүүхдээ хэвлийдээ тээн “Алдарт эх” хэмээх эрхэм алдрын эзэн болсон. Дуулах, жүжиглэхээс гадна шүлэг бичих авьяастай тэрээр хүүдээ зориулан нэгэн шүлгийг тэрлэжээ. Алдрай үрдээ зориулан бичсэн түүний шүлгээс сийрүүлбэл:

Хүүдээ

Нэг л өдөр тэр минь ааваасаа том эр болно

Нялх бие нь өсөж нялзрай зан нь хад шиг хатуужна

Эрдэм ном хөөж энэ биеэ цэгцэлнэ тэгшилнэ

Эргэх хорвоогийн жамаар хүний хань хүүхдийн эцэг болно

Яасан хурдан цаг хугацаа вэ

Нүдэн дээр амьдрал нь жирэлзэх шиг

Яасан ялгуусан амьдрал вэ

Яг л шувуу шиг үүрээ орхидог шиг

Чихэр нэхдэг нүд нь тормолзон сэтгэлд үлдэж

Чих хангинатал уйлдаг дуу нь зүрхэнд үлдэж

Хэзээ ч балчир байгаагүй юм шиг хүдэр эрийн зан гаргаж

Хүү нь ээждээ хайртай тандаа баярлалаа гээд

Хэдэн удаа ээжийгээ үнэсэх бол гэхээс тэсэхийн арга алга аа цаг хугацааг хүлээе

Хүлэг бяр орж нэгэнтэй бусгадгийн адил

Хүү минь ч бас олон онож бага алдах биз

Гэлээ гээд ээж аав нь зэмлэж чинийхээ галыг унтраалгүй

Гэнэ гэнэ үе үе ухаарлын харцыг үгний оронд илгээе

Ч.Очгэрэл 2018.07.30

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Төсвийн таналт тэгш эрхийн зарчмыг баримталж чадахгүй байна Б.Жавхлан сайд аа !!!

07/01/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

“БУСДЫГ ХУТГАЛААД ЗУГТСАН Т, М НАРЫГ ОЛЖ ТОГТООН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА”

07/04/2025

О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

07/03/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж, амь насаа алджээ

07/03/2025

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.