Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

    07/21/2026

    Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

    07/21/2026

    6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

    07/20/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Эрдэнэт үйлдвэр хөгжлийн үндсэн чиглэлээ амжилттай хэрэгжүүлж байна
Мэдээ

Эрдэнэт үйлдвэр хөгжлийн үндсэн чиглэлээ амжилттай хэрэгжүүлж байна

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ09/07/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлийг дэмжиж баталснаар ирээдүйн 15 жилд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр тодорхой болсон. Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин хамт олон үндсэн чиглэлээ тав, таван жилээр багцлан төлөвлөж, амжилттай хэрэгжүүлж байна. Тухайлбал, Уул уурхайн үйлдвэр оршин тогтнохын үндэс болсон эрдэс баялгийн нөөц өсгөх ажилд сүүлийн таван жилд 30 орчим сая ам.доллар зарцуулж, геологи хайгуулын үйл ажиллагааг эрчимжүүлсний үр дүнд 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 2.9 тэрбум тонн хүдрийн нөөцтэйг шинэчлэн тогтоож, Монгол Улсын Эрдэс баялгийн нөөцийн нэгдсэн санд бүртгүүлэн баталгаажуулав. Ингэснээр Эрдэнэт үйлдвэр батлагдсан нөөцийн хүрээнд өнөөдрийн хүчин чадлаар цаашид 60-70 жил ажиллах боломжтой болсон юм. Мөн хөгжлийн үндсэн чиглэлийн хүрээнд Баяжуулах үйлдвэрт өргөтгөл, шинэчлэл хийж, хүчин чадлаа нэмэгдүүлэн Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр шинээр барилаа. Одоо Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх төсөл хэрэгжиж байна. Түүнээс гадна Эрдэнэт үйлдвэр нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр Засвар механикийн заводын өргөтгөл, шинэчлэл, Исэлдсэн болон ядуу агуулгатай зэсийн хүдрийг нуруулдан уусгах (SX-EW) технологиор боловсруулж, цэвэр зэс үйлдвэрлэх, Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслүүд хэрэгжүүлэхээр ТЭЗҮ боловсруулан гадны компаниудтай хамтран ажиллаж байна. Эдгээр төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр эрдэс баялгийн нөөц өсөж, ашиглалтын хугацаа уртасч, техник, технологийн шинэчлэлээр дэлхийн жишигт хүрч, үйлдвэрийн өрсөлдөх чадвар өсөн нэмэгдэн цаашид урт хугацаанд тогтвортой ажиллах нөхцөл бүрдэх юм.

Эрдэнэт үйлдвэр
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.