Сайн байцгаана уу?
Та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Намайг Намхайжанцангийн Хонгорзул гэдэг. Би 10 настай Эрдмийн далай цогцолбор сургуулийн 5а ангид сурдаг. Миний амьдралд мартагдашгүй нэгэн дуу хоолой, байсан аавынхаа тухай бичихийг зорилоо. Амьдралд агаар, ус хэрэгтэй шиг аав хүн айл гэрт ямар их үүрэг хариуцлагатай байдаг гэдгийг бяцхан зүрхэндээ тээж явсаар ирлээ. Миний аав мундаг хүн байсан.
Хүүхэд насны хамгийн аз жаргалтай мөчүүдийн минь нэг бол аавтайгаа цуг эрхлэн тоглож, хүүхэд өмөөрөөд гэх ээжийн зэмлэл байж дээ.
Миний хамгийн сайхан аз жаргалтай мөчүүдийн нэг бол гэр бүлтэйгээ элэг бүтэн байх л цаг хугацааг хэлэх байх.
Миний хувьд эрт аавыгаа алдсан болохоор ч тэрүү бүү мэд аав ээжтэйгээ цуг явж, байгаа хүүхдүүдийг хараад ингээд нэг алхах юмсан гэж бодогдох үеүүд зөндөө гардаг. Гэхдээ би чинь том эгч болохоор 2 дүүгээ өсгөхөд нь хөөрхөн ээждээ туслахыг хичээж л явна даа. Миний ээж надад ингэж хэлдэг хүн ер нь хүнд бэрх асуудал тулгарахад аливааг даван туулж чадах сэтгэлийн тэнхээтэй л байх хэрэгтэй гэж их л хэлдэг дээ. Үүнийг нь би бас сайн ойлгохгүй л байгаа гэхдээ том болоод сайн ойлгох байхаа.
Аав минь бид дөрөвийг орхиод тэнгэрийн оронд очоод нилээд удаж байна. Ааваа та минь биднийгээ харж байгаа байх тиймээ. Ээж дандаа тэгж хэлдэг. Аав нь тэнгэрээс хараад байж байдаг болохооор та нар сайн хүн болж онц сурах хэрэгтэй шүү гэдэг. Тийм ч болохоор тэр үү бид 3 сайн хүн болж ээж,аавыгаа баярлуулана гэж бодож бас хичээж суралцдаг. Би тантайгаа уулздаг бол зөндөө их тоглох юмсан бас хөөрхөн ээж, дүү нарыгаа аваад цэцэрлэгт нь хүргэж өгөөд л амралтаар сайхан зугаалганд яваал гол дээр очиж тоглодог бол сайхан тиймээ ааваа. Нээрээ ааваа хоёр охин нь 1-р анги, 5-р анги төгсөж байна.
Харин таны хүлээгээд байсан дүү маань ирсэн шүү ааваа. Миний дүү яг тантай минь ижилхэн хүн бүхэн аавыгаа ингэж дуурайх гэж гээл байдаг та минь уг нь байсан бол хүүгээ хараад мөн ч их хайрлах байсан байх даа. Ээж минь ярихдаа миний хүү чинь аавтайгаа нэг сарын хугацаатай зөрсөндөө гээл хөөрхий минь гээл байдаг.Тийм ч болохоор миний ээж хамгаас хөөрхөн, хамгаас хүчтэй. Ааваа ээж бид нарыг өсгөх гэж их л ядарч байх шиг байна шүү ааваа. Та гэхдээ их хол байдаг байх тийм үү ааваа.
Өө нээрээ саяхан бид гуравын эрдмийн баяр болсон ааваа.Тэгсэн чинь 2 дүү ээжээс таныг асуугаад нэхээд байсан шүү. Ээж минь зөндөө уйлсан. Би ч гэрээсээ гараад сэмхэн уйлсан шүү. Хоёр дүүгийн багш нар нь ээж аавтайгаа ирээрэй гэж хүүхдүүд хэлсэн гэсэн тэгээл ээжийг зовоож байхгүй юу даа.
“Та дандаа цэцэрлэг сургуульд хүргэж өгдөг биздээ” гээд байсан инээдтэй байгаа биз ааваа.
Нээрээ ааваа би таньд дандаа эмч болно гэж ярьдаг байсныг санаж байна уу ?
ямар ч байсан охин нь онц сурч байгаад ЭМЧ болно ааваа. За ямар ч байсан хэсэг ч гэсэн аавтайгаа ярьж байгаа юм шиг сайхан байлаа. Энэхүү боломжийг олгосон энэ уралдааныг зохион байгуулсан ах эгч нарт маш их баярлалаа. Аавыгаа дурсан санах сайхан байлаа. Аав минь та дэргэд минь бидэнтэй хамт байхгүй ч гэсэн охиныхоо сэтгэлд зүрхэнд үргэлж хамт шүү. Би том болоод таныхаа тухай дүү нартаа ярьж өгч үргэлж танаараа бахархаж байх болно.
Би аавдаа хайртай, бид гуравыг өсгөх гэж зовж ядарсан ч шүдээ зуун өөрийгөө дайчлан зүтгэж байгаа ээждээ ч бас зөндөө их хайртай, хөөрхөн хоёр дүүдээ ч хайртай. Би гэр бүлдээ хайртай.
Захидал бичсэн Эрдмийн далай цогцолбор сургуулийн 5а ангийн сурагч таны хайртай охин Н.Хонгорзул