Завханы засаг дарга асан, ХААН банк, Төрийн банкны захиралаар ажиллаж байсан Даймаагийн Батсайханыг танихгүй, мэдэхгүй “завханчууд” үгүй.
Тэрээр банкираас аймгийн засаг дарга болсон сонин, содон сонголт хийгээд зогсохгүй, Завхан аймгийн Загастайн давааны нүсэр бүтээн байгуулалтыг ажил хэрэг болгосон эрхэм. Мөн У. Хүрэлсүхийн танхимын цорын ганц сөрөг хүчний намын засаг дарга байсан хүн юм. Тэгвэл тэрбээр утсаа ч ухаад ажлаа ч амжуулдаг гэдгийг папараци дурандаа онцлон буулгалаа.
Завхан аймагт бүтээн байгуулалт өрнүүлж, гудамж талбай, аймгийн соёлын ордон, эмнэлэг гээд баруун бүсэд хөгжлийг түргэтгэх бодлого хэрэгжүүлсэн засаг ноён гэгддэг Д.Батсайханд гавьяа их бий шүү.