Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Thunder Z, А.Адьяасүрэн хоёр учир ургуулсан уу?

    06/26/2026

    Дээлгүй төрхөөрөө төрийн ордонд үзэгдсэн Б.Батцэцэг сайд

    06/26/2026

    Төрсөн хүүхдүүдээ хүчирхийлдэг байсан этгээдэд БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЛОО

    06/26/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Цагдаагийн байр руу буудсан этгээд оргодол залуутай холбоотой байсан гэв үү
Папарацци

Цагдаагийн байр руу буудсан этгээд оргодол залуутай холбоотой байсан гэв үү

Эрхэм админBy Эрхэм админ09/07/2022Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Архангай аймгийн Тариат сум дахь Сум дундын цагдаагийн тасгийн байр руу энэ сарын 5-6-нд шилжих шөнө нэг хүн ангийн буугаар удаа дараа буудсан хэрэг гарчээ.

Орон нутгийн эх сурвалжуудаас авсан мэдээллээр шөнө мотоциклтой хүн цагдаагийн тасгийн байрны ойролцоо 100 орчим метрийн зайтай зогсоод ангийн том буугаар хоёр ч удаа буудчихаад зугтсан гэнэ. Болсон явдлын талаар аймгийн Цагдаагийн газарт мэдэгдсэнээр ажлын хэсэг Тариат сумд өчигдөр очиж шалган гэм буруутай байж болзошгүй хүнийг саатуулсан аж. Уг хэргийг Тариат сумын Бөөрөлжүүт багт оршин суудаг, 38 настай Н.Ш гэх эр үйлдсэн байж болзошгүй гэж цагдаагийнхан сэжиглэн саатуулж шалгаж байна. Тэрбээр айлаас карбин буу, сумтай нь авч явсныг хууль сахиулагчид тогтоож, хэргийн газраас олдсон хонгиотой харьцуулсан шинжилгээ хийхээр болсон байна.
Хэрэгт холбогдоод буй Н.Ш энэ сарын 5-ны үдэш согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсныг цагдаагийн тасгийнхан саатуулж, машиныг нь түр саатуулах хашаанд хийснээс үүдэн ийм үйлдэл гаргасан байж болзошгүйг орон нутгийнхан мэдээллээ. Энэ буудсан эртэй холбоотой өөр нэг мэдээлэл бидэнд ирсэн юм.

Тодруулбал, ШШГЕГ-ын харьяа Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь нээлттэй, хаалттай хорих 423 дугаар ангиас өнгөрсөн сард оргон уржигдар шөнө автомашинд суух гэж байгаад баригдсан хүмүүжигч А.Мөнхбатыг эрэн сурвалжлах, баривчлах ажиллагаанд Н.Ш саад учруулсан байж болзошгүй нэгэн гэнэ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Thunder Z, А.Адьяасүрэн хоёр учир ургуулсан уу?

06/26/2026

Дээлгүй төрхөөрөө төрийн ордонд үзэгдсэн Б.Батцэцэг сайд

06/26/2026

ALAGAA&NYAMKA-ийн Дэрмээ жимбийтэл туржээ

06/26/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Thunder Z, А.Адьяасүрэн хоёр учир ургуулсан уу?

06/26/2026

Дээлгүй төрхөөрөө төрийн ордонд үзэгдсэн Б.Батцэцэг сайд

06/26/2026

Төрсөн хүүхдүүдээ хүчирхийлдэг байсан этгээдэд БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЛОО

06/26/2026

Хүн дайрч хөнөөсөн Өвөрхангай аймгийн ЗД асан А.Ишдоржийг цагаатгасан хахуулийн хэргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болголоо

06/26/2026

Гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан Д.Мөнхбаатар хамгийн өндөр цалинтай төрийн өмчит компаниудын захирлуудын нэгээр тодорлоо

06/26/2026

ALAGAA&NYAMKA-ийн Дэрмээ жимбийтэл туржээ

06/26/2026

Д.Цогтбаатар: Төрийн өмчит компаниудын захирлуудын сарын цалин 64.9 сая төгрөгт хүрч байна

06/25/2026

Г.Ундармаагийн охин их сургуулиа төгсөж, амьдралын шинэ замдаа хөл тавилаа

06/25/2026

Дуучин Д.БОЛД өөрийн хөрөнгөөр цэцэрлэг барьж, нийслэлд бэлэглэнэ

06/24/2026

“Favway” нэгдлийн жүжигчин С.Номин хоёр дахь хүүхдээ тээж байна

06/24/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.