Дэргэд чинь байж санаж зүүдэллээ
Чамдаа би хайргүй байхын аргагүй
Урд шөнө ханыгаа алдчихлаа гээд баахан уйлж зүүдлээд сэрээд ашгүй зүүд байж гээд баярлалаа
Тэгээд гэнэт нөгөө зүүдээ санаад өглөө охидынхоо цай бэлдэж байгаа ханийнхаа ардаас юу ч хэлэхгүй чимээгүй тэвэрлээ
Хайр сэтгэлийн хамгийн ихээр мэдрэх мэдрэмж бол юу ч ярих шаардлагагүй халуун дотно чанга тэврэлт юм
Хамгийн хямд ухаарал бол зүүдэндээ ухаарах явдал юм
Эхнэртэйгээ сэжигтэнтэй харьцаж буй мөрдөн байцаагч шиг харьцдаг нөхрүүд маш их байдаг
Тэр нөхдүүдийг болдог бол зүүдээр нь дамжуулж сайн айлгаад нэг ойлгуулаад өгөх юмсан
Миний ойр орчимд тийм нөхрүүд мөн ч их бий дээ. Би боддог юм хэрвээ тэр нөхрүүдээс азтай нь эхнэрээсээ түрүүлээд бурханы оронд залрах байх. Тэгэхдээ тэр олон адаар ааштай нөхрүүдийн заримых нь эхнэр нь түрүүлж бурханы оронд залраад нөхөр нь ганцаараа үлдчихээд. Би муу хөгшинөө амьд сэрүүнд нь ямар их зовоож байваа гээд над дээр согтуу хүрч ирээд өрөвдүүлэх гээд байвал би ёстой хохь чинь эхнэрээ эсэн мэнд байхад нь надаа үгээ өөрт нь хэлж уучлалт гуйж, эхнэрээ өрөвдөж байхгүй одоо тэгээд өөрийгөө өрөвдөж хар ус ууж, харууслын нулимс урсгаж хэнд хэрэгтэй юм бэ еөгзөр өвгөн минь. Эхнэрээ аваад гадаадаар аялдаггүй юмаа гэхэд дотоодынхоо амралт сувиллын газраар аваад явчих тэнхэлгүй ядарсан амьдралтай хүн байлуу чи гэж эхнэрийнх нь өмнөөс сайн загнана даа гэж бодоод л явдаг юм
Өөрийгөө гарцаагүй ухаантай гэж боддог хүн алдсаны дараагаар л харамсдаг
Эхнэрээсээ илүү мөнгийг хайрладаг
Эхнэрээсээ илүү эд хөрөнгөө, найз нөхдөө, нэр алдраа, эцэг эхээ, үр хүүхдээ, сонирхол хоббигоо хайрлах нь буруу
Энэ амьдрал гэдэг эхлээд эхнэрээ хайрлаж байж бусад зүйлийг хүнийг яаж хайрлах, эд хөрөнгө албан тушаалаа яаж хамгаалах гээд бүх зүйл зөв голидоргоороо явдаг юм шүү залуусаа