Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

    06/24/2025

    Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

    06/24/2025

    Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

    06/24/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»A.Энхтуул: Эх орны минь үнэ цэн цалин мөнгөнөөс том зүйл билээ
Папарацци

A.Энхтуул: Эх орны минь үнэ цэн цалин мөнгөнөөс том зүйл билээ

Эрхэм админBy Эрхэм админ09/05/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Олон улсын шатрын Их мастер А.Энхтуул Францын саналд хариу өгчээ

Манай талд 2 төрлийн санал ирснээс иргэншил болон шатрын холбоогоо солихгүйгээр легионер тоглогч болох ухаалаг сонголтыг хийх шийдвэр гаргалаа. Энэхүү сонголт нь цалин болон санхүүгийн дэмжлэгийн хувьд улсаа сольж, Францын нэрийн өмнөөс тоглох саналаас хамаагүй бага хэдий ч эх орны минь үнэ цэнтэй зүйрлэшгүй ээ.

Би бол оюуны спортоос төрөн гарч буй шинэ үеийн төлөөлөл. Иймээс, эх орны маань ирээдүйн хөгжлийн итгэл найдвар болсон залуучууддаа амин хувиа хичээх үзлээс илүү алсын зорилготой байх үнэ цэнийг харуулахыг хүслээ.

Монголоос хэд, хэдэн тамирчид өөр улсын нэрийн өмнөөс тив, дэлхийд өрсөлдөж байсан, байгаа жишээг би харж байна. Тодорхой цаг хугацааны дараа тэд үргэлж эргэн ирдэг. Би ийм сонголт хийхийг хүссэнгүй ээ. Харин легионер тоглогч болсноор том гүрний туршлагаас судалж, бусдадаа нөлөөлөх боломж нээгдэнэ гэдэгт найдаж байна.

Бидний зүрхэнд, ялангуяа Монгол хүний сэтгэлд эх орон, элгэн садан мөнхийн уяатай явдаг гэдэгт би итгэдэг. Тиймдээ ч, одоогийн амжилтад хүрэхэд миний эх орны агаар, салхи, мөнх хөх тэнгэр, тал нутаг гээд нандин бүхэн урам зориг өгсөн. Өнөөдрийн намайг буйдхан ч гэлээ энэ улс минь хурцалсан юм шүү.

Дээрх шийдвэрээр зөвхөн Францын үндэсний лиг болон Европын цомын аварга шалгаруулах багийн тэмцээнд оролцох юм. Харин 10 сарын 25-с 11 сарын 4-ний хооронд Энэтхэг улсад болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцохоор болсноо дуулгахад таатай байна.

Легионер тоглогчийн хувьд, 10 сарын 1-10 хооронд Франц улсын багтай Европын цомын тэмцээнд 1-р ширээнд, багийн лидер тоглогчоор тоглох боллоо. Ингэснээр, дэлхийн шилдэг эмэгтэй шатарчидтай дахин өрсөлдөх нь нэр төрийн хэрэг билээ. Сонирхуулахад, тус тэмцээнд дэлхийн No1 шилдэг шатарчин Магнус Карлсен Норвеги улсынхаа өмнөөс мөн оролцох юм. Зургаас бусад шатарчдын нэрсийг харж болно.

Монгол Улс үүрд мандан бадраг!
Оюуны спорт илүү их хөгжих болтугай!
Монголчуудаа шатрыг дэмжээрэй!

Хүндэтгэсэн,

А.ЭНХТУУЛ
МУ-ын 25 дахь Аварга,
ОУ-ын шатрын Их мастер

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.