Оюутан байхаасаа эхлэн найруулагч нарын сонирхолыг татаж, хэд хэдэн уран бүтээлд тоглосон залуу жүжигчин Ж.Номингэрэл сүүлийн үед хөөрхөн төрх, цэвэр цэмцгэр байдлаараа залуусын анхаарлыг татах болсон.
Тэрбээр анх “Ээжийн дайсан 2”, Cool аав, Догь аав, Бяцхан чөтгөрийн хүсэл зэрэг бүрэн хэмжээний кинонд гол болон туслах дүрийг бүтээж байсан. Харин өнгөрсөн хавар үзэгчдийн хүртээл болсон Ufilm-ийн бүтээл “Яаралтай тусламжийн тасгийнхан” цуврал киноны гол дүрд тоглосон нь түүнийг ирээдүйтэй, авьяаслаг нэгэн болохыг харуулсан.
Түүнээс хойш багагүй реклам сурталчилгаа, найзуудын хамтарсан контентод тоглох болсон түүнийг сураглах залуус мундахгүй.
Өдгөө 23 настай Ж.Номингэрэл өдгөө алдарт Godiva брэндийн нүүр царайгаар ажиллаж байна. Сонирхуулахад, түүний статус SINGLE.