Монголын нийтийн дууны урлагт өөрийн өнгө төрхөөрөө оюутан байх үеэсээ ялгарсан уран бүтээлчид бол зохиолын дуучин П.Идэржавхлан, түүний гэргий жүжигчин З.Онон нар.
Өдгөө дууны уран бүтээл хамтдаа хийж, хослон дуулах болсон тэд шинэ уран бүтээл болох Үнэн хайр дууныхаа клипэнд хоёр ээжийгээ оролцуулжээ.
Тэдний хувьд П.Идэржавхлан Өвөрхангай аймгийн Төгрөг сумынх бол, түүний гэргий З.Онон Налайх дүүргийнх билээ. Тэд дундаасаа гурван охинтой.



