Монгол Улс, Их Британи Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой өнгөрөгч сард тохиосон. Ойн хүрээнд Британийн Элчин сайдын яамнаас олон ажил арга хэмжээ зохион байгуулсны хаалт, GREAT компанит ажил Улаанбаатар-Сүхбаатар, Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн галт тэрэгний аялал боллоо. Хоёр улсын төрийн далбаагаар чимэглэсэн галт тэрэг 02 дугаар сарын 19-нөөс 23-ны хооронд аялах юм. Хоёр улс найрсаг хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлэхэд нийгэм эдийн засаг, соёл боловсрол, аж үйлдвэр зэрэг олон салбарт амжилттай хамтран ажиллаж байна. Энэ жил Их Британийн Ерөнхий сайд Монгол дахь худалдааны элчийг томилохын зэрэгцээ Их Британийн экспортын болон санхүүжилтийн байгууллага Монгол руу бараа экспортолж байгаа аж ахуйн нэгжүүдэд…
Зохиогч: cool
Реалити шоуны од Ким Кардашьян задгай хувцасладаг билээ. Тэгвэл энэ удаад хэт задгай хувцасласан байх юм.
Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажил өнөөдөр 80 хувьтай явагдаж байна.Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр 300 ортой төрөх эмнэлгийн барилгын явц байдалтай танилцлаа. Одоогоор энэ эмнэлгийн барилгын бүх блокын дээвэр, Е блок, цахилгааны дэд өртөөний гурван барилга, гипсэн тааз, шал, шугам сүлжээний далд монтаж, салхивч болон сангийн шугам сүлжээний монтаж, инженерийн шугам сүлжээний ажил, гадна зам талбайг тохижуулж дуусчээ. Гадна фасадны ажил 80 хувьтай, лифтийг угсарч эхэлжээ. Гүйцэтгэгч “Томо бюлдинг” ХХК нь дотор заслын бараа, материалыг татан төвлөрүүлсэн бөгөөд 3 дугаар сарын 01-ний өдрөөс дулааны эх үүсвэрт холбогдсоноор барилга, угсралт, дотоод заслын ажлуудыг хийж дуусгахнээ. Тус эмнэлгийг барих шийдвэр одоогоос…
Улсын гуравдугаар төв эмнэлэг Монгол Улсын Засгийн газар болон Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Монголын Зүрх судасны үндэсний төв ба Зүрх судасны тусламж үйлчилгээг уялдуулан сайжруулах нь МОН/006” төслийн 17∙1630 тоот гэрээнд тусгагдсаны дагуу Эмнэлгийн тусламж, үйчилгээний бүхий л шатлалд зүрх судасны тусламж үйлчилгээг уялдуулан, бэхжүүлэх зорилгоор нийслэл орон нутгийн нэгдсэн эмнэлгүүдийн Зүрх судасны тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, 21 аймаг болон Зүрх судасны үндэсний төвийн хамтын ажиллагааны уялдаа холбоог улам бэхжүүлж, оношилгоо эмчилгээ урьдчилан сэргийлэх чадавхийг нэмэгдүүлэх зорилтод үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүрэг хүлээн ажилладаг билээ. Энэ удаагийн ажлын уулзалтаар тус эмнэлгийн Зүрх судасны үндэсний төв болон…
Хүн нас барахаар “Ум сайн амгалан болтугай” гэж хэлдэг. Тэгвэл “Ум сайн амгалан болтугай” гэж биш “Ум ма ни бад ми хум” гэж хэлэх нь зүйтэй ажээ. Энэ талаар Буддын соёлын Махагала нийгэмлэгийн тэргүүн, докторант М.Тэгшбаяр mnb.mn сайтад өгсөн ярилцлагадаа дурьджээ. Нэг талаас насан өөд болсон тухайн хүнийг өрөвдөж хайрласан, харамссан сэтгэлээр ийн хэлж байгаа гэдгээс нь харвал буруу гэх нь хэцүү. Гэвч энэ үгний үндсэн утга санааг мэддэг хүний хувьд жаахан хачирхалтай санагддаг юм. Ихэнх хүн “Ум сайн амгалантай болтугай” хэмээх энэ үгний утга учрыг мэдэхгүй эсхүл мэдэх шаардлагагүй байж болно. “Ум сайн амгалан болтугай” гэдэг нь жаахан хэтрүүлж хэлбэл аз…
Энэ сарын 16-ны өдөр 16:50 цагт БГД-ийн 16-р хороонд байрлах “С” зочид буудлын гадаа нэг эмэгтэй “Буудалд хонох гэсэн юмаа. Машинаасаа мөнгө аваад ирье” гээд өлгийтэй хүүхдээ бусдад орхиод явсан хэрэг гарсан байна. Өлгийг задлахад 14 хоногтой охин хүүхэд байжээ. Хүүхдээ орхиод явсан энэ хэргийг одоогоор Баянгол дүүргийн цагдаагийн газраас шалгаж байгаа юм. 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн шинэчилсэн хуульд заасанчлан хүүхдээ “хаях, төөрүүлэх” гэсэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд “зорчих эрхийг таван жил хорих, таван жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ” гэж заасан байна. Тодруулбал, 16.3 дугаар зүйл. Хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх 1. Хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ…
Траншейны таг нэгэн хэвийн байх уйтгартай тул уран бүтээлчид ийнхүү өөрсдийнхөөрөө амилуулсан байх юм.
Дизайнеруудын ачаар хорвоо дэлхий илүү сонирхолтой, оновчтой, хялбар болдог ажээ. Үүний жишээ болсон ухаалаг ухаалаг дизайнуудаас хүргэж байна.
Ирак улсад анх удаа долоон ихэр хүүхэд мэндэлсэн байна. Ихрүүдийн ээж нь 25 настай бөгөөд анхны төрөлтөөрөө ийнхүү долоон ихэр хүүхдийг өөрөөрөө төрүүлсэн байна. Ихрүүдийн зургаа нь охин бол нэг нь хүү ажээ. Тэдний биеийн байдал сайн байгаа бөгөөд энэ талаар орон нутгийн хэвлэл мэдээлэлд анх нийтлэгдсэн юм. Ихрүүдийн аавыг Йосеф Фаадл гэдэг бөгөөд дахин хүүхэдтэй болох бодолгүй байгаагаа хэлсэн байна. Ихрүүдийн зургуудаас хүргэж байна.
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны улсын зөвлөгөөн нийслэл хотноо “Инээмсэглэл-Эерэг хандлага” уриан дор амжилттай зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнөөр 2019-2020 онд “Эрүүл мэнд-8/20” зорилтыг хэрэгжүүлэхээр тогтлоо. Тухайлбал эмийн чанар, аюулгүй байдлыг хангах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаар иргэд эрүүл мэндийн даатгалаар үйлчлүүлэх боломжийг нэмэгдүүлэх, жирэмсний хяналт, эх нярайн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, ахмад настны зонхилон хэрэглэдэг эмийн үнийг 80 хүртэл хувиар хөнгөлөх, элэгний Д вирусийн эрт илрүүлэг, оношилгоог эрүүл мэндийн даатгалд хамруулах, 2-12 насны хүүхдийн шүдийг эрүүлжүүлж, иргэдэд амны хөндийн эрүүл ахуйн зөв дадлыг хэвшүүлэх, зонхилон тохиолдох хорт хавдрын эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх, зүрх судасны тогтолцооны өвчний шалтгаант нас баралтыг бууруулах…
