Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 22 дугаар зарлигаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр Энхээгийн Батбаяр томилогдлоо. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, профессор Н.Лүндэндорж Монгол Улсын Хууль зүйн яамнаас өргөн мэдүүлж томилогдсон Э.Батбаяр гишүүнд төрийн өндөр албанд томилогдсонд нь баяр хүргээд, ажлын амжилт хүслээ. Энхээгийн БАТБАЯР (PhD) Боловсрол 1980-1990 Нийслэлийн 10 жилийн 6-р сургууль; 1990-1992 ЗХУ-ын Курган хотын Металлургын сургууль; 1995-1999 МУИС-ын ХЗДС-ийг эрх зүйч бакалавр; 1999-2000 МУИС-ийн хууль зүйн ухааны магистр; 2002-2005 ОХУ-ын Кранснодар хотын Кубаний Улсын Их сургуульд “Монгол улсын эрүүгийн хууль тогтоомж дахь ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” сэдвээр хууль зүйн ухааны…
Зохиогч: cool
Алдартай хүн бүрт итгэж, дагаж дуурайх шаардлагагүй. Учир нь тэд ч гэсэн гэмт хэрэгт холбогдож ял авч байсан байдаг. Өөрөөр хэлбэл гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор олны танил болсон хүмүүсийн хэргүүдийг бид “Алдартнуудын хэрэг” булангаар оруулж байгаа билээ. Энэ удаад Флаш хамтлагийн дуучин Г.Мягмарцэнд буюу Мийгаа 12 удаагийн залилангийн хэргээр ял сонссон хэргийг хүргэж байна. Нэгэн цаг үед хит дуунуудынхаа ачаар од болсон “Флаш” хамтлаг өнөөдөр ор сураггүй алга болсон гэж хэлж болно. 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Э.Б-с … улсын виз гаргаж өгнө, чамайг “…” нэртэй хамтлагийнхаа бүжигчнээр элсүүлэн авч … улс руу тоглолтоор хамт авч…
Дэлхийн улс орнуудад менингококкт халдвар жилд дунджаар 500.000-1.200.000 тохиолдол бүртгэгдэж, 50-135 мянган хүн нас бардаг гэсэн судалгаа бий. Манай улсад 1950 оноос хойш менингококкт халдварын гурван удаагийн томоохон дэгдэлт бүртгэгдсэн байдаг. Сүүлийн таван жилд менингококкт халдварын өвчлөл Орхон, Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Архангай аймаг болон нийслэл хотод 0-5 хүртэлх насны хүүхдийн дунд бүртгэгджээ. Уг өвчлөл 3-4 дүгээр сар болон 9-11 дүгээр саруудад зонхилон тохиолдож, гол төлөв А, В, С, W135 хүрээний нянгаар үүсгэгдсэн байна. Менингококкт халдвар нь амьсгалын замаар дамжин халдварладаг тул дэгдэлт хэлбэрээр тархвал нас баралт өндөртэй өвчин юм. Нийслэлд энэ оны эхний хоёр сарын байдлаар, менингококкт халдвараар 1-4…
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 15 дугаар тогтоолоор Шүүхийн захиргааны тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүгчийн сонгон шалгаруулах журамд тус тус заасны дагуу Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 1 сул орон тоонд, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2 сул орон тоонд, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 3 шүүгчийн, Ерөнхий шүүгчийн 1 сул орон тоонд тус тус сонгон шалгаруулалт зарлалаа. Нэр дэвшигчийн материал хүлээн авах ажиллагааг 2019 оны 02 дугаар сарын 12-ны 09 цагаас 2019 оны 03 дугаар сарын 05-ны 17 цаг хүртэл зохион байгуулах ба шалгалт авах, үнэлгээ…
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр ОХУ-ын Москвагийн Г.Н. Габричевскогийн нэрэмжит эрдэм шинжилгээ, судалгааны институтын төлөөлөгчтэй уулзлаа. Уулзалтаар дэлхийд дахинд ялангуяа европийн улсад гарч байгаа Улаанбурхан өвчний тандалт сэргийлэлтийн талаар хамтран ажиллах талаар ярилцлаа. Уг институтэй 2-3 жилийн хамтарсан төсөл хэрэгжүүлэх бөгөөд Улаанбурхан, улаанууд өвчний лаборторийн түргэвчилсэн оншилгооны шинэ аргыг нэвтрүүлэх, эмч нарыг харилцан сургах, хүн амын дундах дархлал тогтоцын түвшинг судлах судалгаа хийж, олон улсын эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр боллоо. Хөрш зэргэлдээ орнуудад Улаанбурхан өвчийн гарч буй эрсдэлтэй энэ үед нотолгоонд суурилсан шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэр гаргаж, уг өвнөөс урьдчилан сэргийлэхэд үр дүнгээ өгөх ач холбогдолтойг…
Лондоны олимпоос боксоор мөнгөн медаль хүртсэн тамирчин Н.Төгсцогтын эхнэр гэдгээр анх олны танил болсон бүсгүй бол Д.Уранзаяа юм. Тэд хөөрхөн хүүтэй болсон ч удалгүй хоёр тийш болж хамтын амьдралдаа цэг тавьсан. Хэсэг хугацаанд ганц бие ээжийн үүрэг хүлээн явсан Д.Уранзаяа УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын том хүүтэй нэг хэсэг үерхсэн боловч удалгүй салсан. Энэ удаад Д.Уранзаяа удаан ганцаараа яваагүй. Тэрбээр Б.Билгүүн гэх залууг найз залуугаараа сонгосон байна.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Соёлын гавъяат зүтгэлтэн, Монгол Улсын Ардын Уран Зохиолч, Яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнг Өнжүүлийн цэнхэр уулс, Боржигоны бор талынхаа элгэнд оршоосон. Бавуугийн Лхагвасүрэнгийн хүү Хасар аавынхаа оршуулганд хэлсэн үгийг хүргэж байна. Аав аа, Таны үр хүүхэд, ач зээ, хамаатан садан, анд нөхөд, шавь нар, таны сэтгэлийн гэрэл гэгээнд татагдсан хүмүүс бүгд өнөөдөр энд цугласан байна. Бид жамын үүдэнд, хагацлын босгонд зогсч байна. Энэ хагацал биш харин та бидний сэтгэл зүрх, оюун ухаан улам гүн орших гэж гэрэл, сүүдрийн зорсон энэ л агшинг гээлээ хэмээн сэрүүн зүүдэлж зогсоно. Таныгаа молхи бидний тэвэрт эцсийн амьсгалаа отголоход Та…
Булган аймгийн Орхон сум хоёрдугаар баг Овоотын хөтөл гэх газарт Toyota Prado маркийн авто машин онхолдож нэг хүн нас барсан хэргийн тухай дуудлага 2018 оны 10-р сарын 14-ны өдрийн 01:23 цагт цагдаагийн байгууллагад ирсэн байна. Талийгаач нь Булган аймгийн Гурванбулаг сумын хэсгийн төлөөлөгч Э.Мөнхтулга байв. Тэрээр Эрдэнэт хотод очиж тайлбар авахаар явж байсан бөгөөд хавтаст хэргүүдээ цүнхлэн албаны машинтай явж байхдаа осолдсон байна. Харин цагдаагийн үхлийн тухай амиа хорлолт байсан, Х.Бат-Ялалт тэргүүтэй хүмүүс сэтгэл санааны хямралд оруулсан, золгүй тохиолдол байсан гэх мэтээр олон таамаг хөвөрч байсан бөгөөд бид Булган аймгийн Гурванбулаг сумын нутагт ажиллаж “Цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэж…
Тусгай салаа киногоороо та бидний танил болсон мисс, жүжигчин, загвар өмсөгч Б.Гэрэлчулуун нэг охины ээж билээ. Үзэсгэлэнт бүсгүй энэ жил охиноо дүүтэй болгох гэж байгаа ажээ. Тодруулбал, тэрбээр хөл хүнд болсон бөгөөд энэ мэдээгээ олноос нууцлахаа больсон байна.
Гэрэл зурагчдын ачаар дэлхий ертөнцийн гайхалтай агшнуудыг харах боломжтой болдог билээ. Чадварлаг зурагчдын гайхалтай гэрэл зургуудаас хүргэж байна.
