Нийслэлийн Амгалан амаржих газар нь эмэгтэйчүүдийн эмчилгээний практикт шинэлэг олон талт үйл ажиллагаа явуулж байна. Үүний нэг нь өндөр давтамжит радио долгионоор умайн хоргүй хавдрын зангилааг түлэх, умайн эмгэг цус алдалтын үед умайн салст давхаргыг бүхэлд нь түлэх зэрэг эмчилгээнүүдийг амжилттай хийж, нутагшуулж байна. Өндөр давтамжит радио долгионоор умайн хоргүй хавдрын зангилааг түлэх эмчилгээг Монголд анхлан 2018 оны арваннэгдүгээр сарын 06-ны өдөр хийж эхэлснээс хойш гурван сарын дараа буюу 2019 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр умайн эмгэг цус алдалттай, эмчилгээнд үр дүнгүй байсан эмэгтэйд умайн хөндийн салст давхаргыг өндөр давтамжит радио долгионоор түлэх эмчилгээг хийлээ. Нийслэлийн Амгалан амаржих газраас БНСУ-ын “RF…
Зохиогч: cool
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд Улаанбаатар хотноо нэгэн дор цуглаж “Инээмсэглэл-Эерэг хандлага” уриан дор зөвлөгөөнөө зохион байгууллаа . Хоёр өдөр үргэлжлсэн уг зөвлөгөөнд ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нар, ДЭМБ-ын монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Азийн хөгжлийн банкны Монгол улс дахь Суурин төлөөлөгчийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн амын сан, Дэлхийн банкны Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газар зэрэг 50 гаруй байгууллагаас төлөөлж 170 гаруй удирдах албан тушаалтнууд оролцон ажлаа тайлагнаж алдаа оноогоо хэлэлцлээ. Мөн 2019-2020 онд хэрэгжүүлэх 8 зорилтыг хамарсан “Эрүүл мэнд-8/20” зорилтыг хэрэгжүүлэхээр тогтлоо. Эдгээрт, эмийн чанар,…
Хүн амын эрүүл мэндийн төлөө, ялангуяа алслагдсан орон нутгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах, эрүүл мэндийн салбарын парк шинэчлэлийн хүрээнд өнөөдөр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Эрүүл мэндийн яамнаас 21 аймгийн эрүүл мэндийн газарт түргэн тусламжийн автомашин гардуулж өглөө. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ яаралтай тусламжийг хэдий чинээ богино хугацаанд үзүүлж чадна, төдий хэмжээнд эрсдэлийг бууруулж байдаг учраас түргэн тусламжийн автомашин хамгийн чухал үүрэгтэй. Орон нутгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор хэнийг ч орхигдуулахгүй байх гэсэн ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу ажиллаж, нэн шаардлагатай байсан түргэн тусламжийн автомашиныг олгож байгаа гэлээ. Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын жолооч Ө.Наранбаатар : Өргөн уудам газар…
Гахайн Африкийн мялзан өвчин нь Африк тивийн Кени улсад анх 1927 онд бүртгэгдсэн бөгөөд одоогоор Европ, Ази, Африкийн 43 оронд халдварын тохиолдол бүртгэгдээд байна. Уг өвчнөөр зөвхөн зэрлэг болон гэрийн тэжээвэр гахай өвчлөх бөгөөд хүн болон бусад амьтад халдварлахгүй. Өвчний вирус нь харьцангуй тэсвэртэй, бүтэн сарын хугацаанд хөлдөөсөн цус, тасалгааны хэмд байгаа цусанд халдварлах чадвартайгаар хадгалагддаг. Мөн удаан хугацааны туршид халдварлуулах чадвар бүхий вирус нь гахайн түүхий мах, махан бүтээгдэхүүнд байдаг. Одоогоор энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын вакцин, эмчлэх арга зүйг эцэслэн тодорхойлоогүй байна. Шинж тэмдэг халдварлах арга зам: Өвчний далд хэлбэр нь 3-15 хоногийн хугацаанд явагддаг. Хоруу чанар өндөртэй вирусээр халдварласан…
Н.Ган-Од буюу Ганбууш яруу найрагч гэдгийг хүн бүр мэддэггүй. Тэгвэл гэгээн хайрын энэ өдөрт зориулан тэрбээр 4 мөрт зохиосныг хүргэж байна. Би чамдаа хайртай Удтал хайж олсон жаргал минь Уулзах болгондоо татагдсан хүсэл минь Хоёрдож ирсэн учралын эгшиг минь Холдож чадаагүй тэмүүлсэн амьдрал минь Дахиж дурлахгүй гэж цоожилсон сэтгэлийг Дэндүү их хайрандаа уяаад Дасгаж уясан халуухан итгэлээр Дэргэдээ үлдээж чадсан болохоор чинь Би чамдаа хайртай Өнгөрсөн амьдралын ээдрээ бүхнийг Учрал бүрдээ угаан холдуулж Уйлсан өдрүүдийн гуниг бүрийг Угаас байгаагүй мэт цагаатган тоссон Би чамдаа хайртай Оройтсон намрын хэнзхэн сарнайг Зүрхэнд минь тарьж зүүдэнд усалсан Өвлийн цагаахан цасны түрүүчтэй Өөрт минь ирсэн гэгэлгэн хайр минь Би чамдаа хайртай …?
Нийслэлийн хэмжээнд энэ сарын 11-ний байдлаар, амбулаторийн 11.124 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 897 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 8.1 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 3.3 хувиар их, өнгөрсөн оны мөн үеэс 4.0 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Энэ үзүүлэлт нь өнгөрсөн 7 хоногт цагаан сар, амралтын өдрүүд тохиож, нийт амбулаторийн үзлэг буурсантай холбоотой юм. Нийт өвчлөгсдийн 40.9 хувийг 0-1 нас, 23.8 хувийг 2-4, 16.6 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 974 дуудлага ирснээс 38.7 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ. Дүүргийн эмнэлгүүдийн орны ачаалал хэтрээгүй бөгөөд нийт…
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын Монгол дахь суурийн төлөөлөгч Сергей Диордица, ДЭМБ-ын номхон далайн баруун бүсийн тархвар зүйч Лини Вили, Хепатитын асуудлаар хамтын ажиллагааны дарга Бенжамин Кови нарыг хүлээн авч уулзлаа. ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, мэдээллийн санг баяжуулах чиглэлээр дэмжлэг үзүүлэхээр ирсэнд Эрүүл мэндийн сайд талархал илэрхийллээ. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн гол зорилтуудын нэг болох хүн амын дундах элэгний вирусийн халдварын тархалтыг таслан зогсоох зорилготой “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг улс орон даяар амжилттай хэрэгжүүлж байна. 2020 он гэхэд 2,185,264 иргэнийг хепатитийн В, С вирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд бүрэн хамруулах зорилтыг бид…
Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас ЭХЭМҮТ, Эх барих эмэгтэйчүүд судлалын мэргэжлийн салбар зөвлөл, Хүүхэд судлалын мэргэжлийн салбар зөвлөл, Нийслэлийн ЭМГ, 21 аймгийн ЭМГ-ын дарга, удирдлагууд, эх барих, эмэгтэйчүүд болон хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, нярайн болон хүүхдийн эмч нарт зориулан дутуу төрсөн хүүхдэд хийдэг “Сурфактант эмчилгээний арга зүй” цахим сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтад Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл оролцож, нярайн эндэгдэлийг бууруулах чиглэлд онцгой анхаарал хандуулж, эмч эмнэлгийн ажилчид шат шатандаа хичээнгүйлэн ажиллахыг үүрэг болгов. Монгол Улсын нялхсын эндэгдлийн 60 гаруй хувийг нярайн эндэгдэл эзэлж, түүний 70 гаруй хувийг нярайн эрт үеийн, 30 орчим хувийг нярайн хожуу үеийн эндэгдэл эзэлж байна. Нийт…
Менингококкт өвчний улиралчлал эхэлж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах арга хэмжээг эрчимжүүлж байна. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл 21 аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдлагууд, хүүхдийн ерөнхий мэргэжилтэн, нярайн эмч нарт менингококкт халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгов. Ялангуяа өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд шатлал харгалзахгүйгээр хүүхдийг тусгаарлан эмчилээг яаралтай эхлүүлэн халдвартын эмч нараас зөвлөгөө авч ажиллахыг онцгой анхаарууллаа. Мөн энэ үеэр менингококкт халдвар гарсан тохиолдолд мэдээллийг хэрхэн шуурхай солилцох, бусад тууралтат халдваруудаас ялган оношлох, эмчлэх талаар ХӨСҮТ-ийн нарийн мэргэжлийн эмч нар цахимаар хичээл зааж, асуултанд хариуллаа. Цаг үеээ олж, шинэ мэдлэг мэдээлэл өгсөн…
