Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

    06/24/2025

    Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

    06/24/2025

    Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

    06/24/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Гэмт хэрэг»АТҮТ-ийн албан тушаалтан Б.Хүдэрболдын хэргийг шүүхэд шилжүүлэх нь
Гэмт хэрэг

АТҮТ-ийн албан тушаалтан Б.Хүдэрболдын хэргийг шүүхэд шилжүүлэх нь

Эрхэм админBy Эрхэм админ07/20/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

ЗТХЯ-ны харьяа Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-ийн Дорноговь аймаг дахь салбарын даргаар ажиллаж байгаад удирдлагынхаа дэмжлэгээр нийслэл рүү шилжин эрх бүхий албан тушаалд томилогдоод байсан Б.Хүдэрболдод холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусжээ.

Түүнийг дээрх салбарын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас багагүй хэмжээний хахууль авсан гэх үндэслэлээр 2021 оны наймдугаар сарын сүүлчээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснийг бид цаг тухайд нь мэдээлсэн. Б.Хүдэрболдыг дээрх салбарын даргаар ажиллаж байхдаа 2020 оны долдугаар сарын 21-нд иргэн А.Б-д 11-11 ДГН улсын дугаар олгосныхоо хариуд хоёр сая, Дорноговь аймаг дахь “Монгол даатгал” ХК-ийн захирал Б.Хонгорзулаас “Нью кардинал” ХХК-ийн 67 тээврийн хэрэгслийг даатгуулсны хариуд гурван ч удаа багагүй хэмжээний хахууль авсан хэмээн буруутгасан юм.

 

Мөн өөрийн хамаарал бүхий “Чандмань цагаан хад” ХХК-д давуу байдал бий болгож, олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл гаргуулан авч, нүүрс тээвэрлэх бизнес эрхлэн их хэмжээний ашиг олж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгасан билээ.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн энэ сарын 4-8-нд гэмт хэргийн шинжтэй 34 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийтдээ 98-ыг шалгасан. Түүнээсээ 15-д нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, гурвыг нь харьяаллын дагуу шилжүүлэхээр прокурорын хяналтад хүргүүлсэн бөгөөд одоогоор 69 гомдол, мэдээллийг хянан шалгаж буй юм.

Түүнчлэн эрүүгийн 659 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас долоог шүүхэд шилжүүлэх, есийг нь хаах санал прокурорт гаргасан гэнэ. Шүүхэд шилжүүлэхээр болсон долоон хэргийн дотор Эрүүгийн хуулийн 22.4-т заасан бусдаас хахууль авсан, 22.10-ын үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэрэгт яллагдагчаар татагдсан АТҮТ-ийн Дорноговь аймаг дахь салбарын дарга асан Б.Хүдэрболдод холбогдох хэрэг байгаа юм.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Д.Батбаяр,Т.Баясгалан нарын хэргийг давж залдах шатны шүүхээр хэлэлцэнэ

05/27/2025

“Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Номинчулуун нарт холбогдох хэргийн шүүх хурал болж байна

04/16/2025

Улсын харцага Г.Ганхуягийн цагдан хориог сунгалаа

04/15/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.