Шинийн нэгний энэ өглөө аймгийн ёслол хүндэтгэлийн өргөө гэрт төрийн золголт болж аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, Засаг дарга Ш.Оргил нартай аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, агентлагийн дарга нар золголоо. Та бүхэн хотол олноороо сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Зохиогч: cool
Инстаграм ч гэлтгүй цахим орчиндоо зураг оруулах гэж байгаа бол өнцөг чухал ажээ. Харьцуулсан зургуудаас хараад аваарай.
Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, ардын уран зохиолч Бавуугийн ЛХАГВАСҮРЭН 2019.02.05-ны өдөр таалал төгслөө. Бавуугийн Лхагвасүрэн 1944 онд Төв аймгийн Өнжүүл суманд төржээ. 1963 онд Улаанбаатарт Худалдааны техникум төгссөн 1973 онд Москвагийн Киноны дээд сургуульд суралцаж байсан. Улсын хүүхэлдэйн театр, МЗЭ-ийн үлгэрийн танхимд жүжигчнээр ажиллаж байв. 1962 оноос уран зохиол бичиж эхэлсэн 4000 мөр бүхий “Тамгагүй төр” эмгэнэлт жүжиг, Их Монгол Улс байгуулагдасны 800 жилийн ойд зориулж “Атга нөж” жүжиг туурвисан. 1992 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож соёл урлагийн олон арван хуулийн төслийг их хуралд өргөн барьж батлалчсан. “Бүлээн нурам”, “Араатан” , “Хүн чулууны нулимс”, Хүннүгийн тухай “Бор манан”…
Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шарагчин гахай жилийн шинийн нэгний өглөө /2019.02.05/ Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх нар Монгол түмний сүлд хийморийн билгэдэл Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүллээ. Үүний дараа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар алд цэнхэр хадаг дэлгэн Төрийн тэргүүний амар мэндийг эрэн золгож, хөөрөг зөрүүлэн сайны ерөөлтэй үг хуучилж айлсан ирж буй шарагчин гахай жилийнхээ өөдрөг өнгийг хэлэлцэв. Төрийн гурван өндөрлөгийг ийнхүү ярилцсаны дараа Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Цэрэндорж Төрийн хан хуурыг эгшиглүүлэн цэнгүүлж, төр түмэндээ өргөх айлтгал магтаалыг аялгуулсан бөгөөд Монголын…
Зарим гэрэл зурагт тайлбар хийх ч шаардлагагүй ажээ. Учир нь тухайн зураг өөрөө 1000 үг хэлдэг бөгөөд тийм гайхалтай гэрэл зургуудаас хүргэж байна.
Шударга ёс, дэг журам тогтооно хэмээн ярьж гарч ирсэн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сайд энэ асуудалд анхаарч, төрийн албыг цэгцлээсэй хэмээн хүсэж үүнийг бичиж байна. Улсын Их Хурлын сонгууль болгоны дараа төрийн албанд халаа сэлгээ хийж, дарга нар өөрсдийн хамсаатан, цүнх баригч нараа албан тушаалд томилдог нь нууц биш. Монгол Улсад зөв стандартыг тогтоож, бусад төрийн байгууллагад үлгэр жишээ болж байх ёстой Стандарт, Хэмжил Зүйн Газрын дарга ч халаа сэлгээ хийхээ мартсангүй. 2016 оны сонгуулийн дараа СХЗГ-ын дарга Г.Гантөмөр ганц тушаал гаргаад л газар, нэгжийн найман дарга, хүний нөөцийн мэргэжилтнээ сольсон байдаг. Ямар ч сонгон шалгаруулалт явуулалгүй 2016 оны 09-р сарын…
Газар тариалангийн өлгий нутаг Сэлэнгэ түмэн энэ онд атрын анхны шанг татсаны 60 жилийнхээ ойг тэмдэглэнэ. Ойн арга хэмжээг угтаж МҮОНТВ-тэй хамтран “АТРЫН НУТГИЙН АМАР МЭНД” нэвтрүүлгийг 17 сумаа оролцуулан өргөн дэлгэр хэмжээнд зохион байгууллаа. Нэвтрүүлэг 2019 оны 02 дугаар 06-ны өдөр буюу шинийн 2-ны 18:35 цагаас МҮОНТВ-ээр гарах тул Сэлэнгэ нутгийн зон олон та бүхэн тухлан саатаж үзэж сонирхоно уу?
Сэлэнгэ сайхан нутгийн зон олондоо XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон Гахай жилийн сар шинийн баярын мэндийг хүргэе. Монгол түмнийхээ хүнсний үйлдвэрлэлийн гол түүхий эд улаанбуудай, төмс, хүнсний ногоог уугуул нутгийнхаа үржил шимт хөрсөнд үйлдвэрлэж ард түмнээ 60 жилийн туршид хангаж ирсэн Сэлэнгэ нутгийг Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 131 дүгээр тогтоолоор “ТАРИАЛАНГИЙН БҮС НУТАГ”-аар баталгаажууллаа. Атар газар эзэмшсэний 60 жилийн босгон дээр бид бүхний газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжсэн мал аж ахуйтай хослуулан хөгжүүлэх зорилго, зорилтууд төрийн шийдвэрээр биеллээ олж Сэлэнгэ нутагт ашиг шим арвинтай фермерийн аж ахуйнууд олноороо хөгжиж, бэлчээрийн мал аж ахуйтай иргэд…
Төвдийн хуанли нь Григорийн хуанлитай адил нараар тодорхойлогдоггүй, сар болон түүний мөчлөгт тулгуурласан байдаг аж. Өөрөөр хэлбэл, Сар гадаад болон дотоод ертөнцөд хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлдог байна. Төвдийн зурхай нь үндсэн гурван системтэй. Үүнд: 12 жил, 5 махбодь, 9 тоо байдаг. 12 амьтны систем нь Хятадын зурхайтай адил буюу хулгана, үхэр, бар, туулай, луу, могой, морь, хонь, бич, тахиа, нохой, гахай, 5 махбодь нь мод, гал, шороо, төмөр, ус байдаг. Тэдгээр махбодь нь 2 жил давтагддаг. Эдгээр систем нь нийлээд 60 жилийн цикльтэй буюу түүнийг метренг гэж нэрлэдэг байна. Метренг тус бүрт 12 жил 5 удаа өөр өөр махбодьтой тохиодог…
XVII жарны “Тийн Урвуулагч” хэмээх Шороон гахай жилийн сар шинийн босгон дээр улс, бүс, аймгийн уралдаанд уясан морио амжилттай хурдлуулж, Монгол үндэсний өв соёл болсон морь уях, эдлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх үйл хэрэгт шамдан зүтгэж яваа зарим уяачдад Сэлэнгэ аймгийн “Алдарт уяач” цол олголоо. “АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ”-аар Сүхбаатар сумын уяач Г.Бямбаа, Д.Отгонбаатар, Мандал сумын уяач Ж.Эрдэнэбат, Н.Алдар, Н.Мөнхбат, Ц.Бат-Эрдэнэ, Ц.Пүрэвдорж, Баруунбүрэн сумын уяач Б.Мөнхтөр, Хушаат сумын уяач Б.Эрдэнэхүү, Д.Алтансүх, Цагааннуур сумын уяач Ч.Ганхуяг, Сант сумын уяач Ч.Балжинням, Зүүнбүрэн сумын уяач Д.Ганзориг, Д.Болдхүү, Сайхан сумын уяач С.Хүрэлчулуун, М.Тулга, Ерөө сумын уяач Б.Одбаяр нар тодорч батламж, энгэрийн тэмдгээ гардан авлаа.
