Зохиогч: cool

Айлчлан ирж буй XVII жарны “Тийн Урвуулагч” хэмээх Шороон гахай жилийн сар шинийн баярын босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 14 дүгээр зарлигаар Сэлэнгэ аймгийн зарим иргэдийг төрийн одон, медалиар шагнасныг өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, аймгийн Засаг дарга Ш.Оргил, аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа, Ж.Сайнцог нар гардуулан өглөө. “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор Сугарын Даваа, Батын Санжааханд, Лувсангийн Туул “Алтан гадас одон”-гоор Чүлтэмсамбуугийн Александр, Гомбожавын Алтангэрэл, Дангаасүрэнгийн Амгалан, Зоноровын Аюуш, Пүрэвийн Буяннэмэх, Доржийн Минжээ, Ваанчигын Нааширмаа, Рагчаагийн Оюунчимэг, Энхээшийн Сайнзаяа, Пэлжийн Цэвээн, Санжаагийн Чулуунбат, Самбалхүндэвийн Адилбиш, Жамсрангийн Ариунаа, Сааюугийн Батсуурь, Ойдовын Баяраа, Гомбын…

Цааш унших

НИТХ-ын нэр бүхий зургаан төлөөлөгч хурлын дарга С.Амарсайханд нэгэн шаардлага хүргүүлжээ. Төлөөлөгчдийн шаардлага хүргүүлэх болсон шалтгаан нь гэвэл С.Амарсайхан өнгөрсөн сарын 28-ны өдөр болсон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн ХХI хуралдааны үеэр дараах ноцтой зүйлсийг ярьсан юм. Тэрбээр “НИХТ-ын төлөөгчид асуудлаа шийдэж чадахгүй гэж байгаа бол албан тушаал, суудлаа өгөөд явцгаа. Зарим нэг ажил хариуцсан төлөөлөгчид ажлаа хийж чадахгүй бол ажлаа өг. Эхнээсээ АТГ-аар шалгуулаад, 10, 20-иороо эрүү үүсгэгдээд, анхаарал сануулга авч, авлига хээл хахуульд холбогдсон ар өвөөсөө хөөцөлдлөгөөтэй нөхдүүдэд анхааруулаад хэлье. Нэр устай чинь зарлана шүү. Тэр дундаа МАН-ын 34 дотор бий. Би нэрийг зарлана” хэмээн мэдэгдсэн юм. Түүний хийсэн энэхүү…

Цааш унших

Арван хоёр жилтэний төөрөг Хулгана: 1936, 1948, 1960, 1972, 1984, 1996 Энэ жилд төрсөн хүмүүс нэг талаас хүмүүсийг өөртөө таттдаг ч нөгөө талаас ширүүн, догшин гэсэн эрс тэс өөр чанаруудыг өөртөө агуулжээ. Гаднаас нь харахад тайван, ухамсартай болон цоглог харагдавч үүнд нь бүү хууртаарай. Энэ хүмүүсийн дотор нь тогтмол буцалж байдаг. Замбараагүй байдлыг үүсгэгч хулгана нь шаггүй маргаанч. Олон хүний дунд байж хов зөөх сонирхолтой хулганы танил талын хүрээ маш өргөн. Харамсалтай нь итгэлтэй, дотны найз нөхөд цөөхөн байдаг. “Хэнд ч, хэзээ ч бүү итгэ” гэсэн уриа хулганд таарна. Биеэ барих чадвартай хулгана нь асуудлаа зөвхөн өөртөө хадгална. Бооцоот тоглоом,…

Цааш унших

Монголын уламжлалт сар шинийн баярын амралтын өдрүүдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохицуулах тухай Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын тушаал гарлаа. Энэхүү тушаалд заасны дагуу баяраар ажиллах эрүүл мэндийн байгууллагуудын цагийн хуваарь, утасны жагсаалтыг хүргэж байна.

Цааш унших

Өнөөдөр буюу 2019 оны 02-р сарын 01-ны өдөр Баянзүрх Иргэний хэргийн анхан шатны шүүх хурал болж Стандарт, Хэмжил Зүйн Газар (дарга Г.Гантөмөр) иргэн Б.Ариунаагийн нэр төлд халдсан худал мэдээллийг төрийн байгууллагын цахим хуудсаар тараасан байх тул тараасан хэлбэрээрээ няцаах шийдвэрийг гаргалаа. Тодруулбал 2017 онд иргэн Б.Ариунаа нь Стандарт, Хэмжил Зүйн Газрын дарга Г.Гантөмөрийн хууль бус үйлдлийн талаар гомдол, мэдээллийн АТГ болон шатар сайдад өгсөн бөгөөд үүний дараахан СХЗГ-ын дарга Г.Гантөмөр тушаал гаргаж иргэн Б.Ариунааг хууль бусаар ажлаас нь халсан бөгөөд 2018 онд СХЗГ-ын цахим хуудсаар иргэн Б.Ариунаагийн нэр төрд халдсан, түүнийг гүтгэсэн мэдээллийг түгээх болсон байна. Иймд иргэн Б.Ариунаа шүүхэд хандсанаар ялалт байгуулж, түүний нэр төрийг сэргээх шүүхийн шийдвэр гарчээ.

Цааш унших

Өнөөдөр аймгийн төвд тийн урвуулагч хэмээх Шороон гахай жилийн сар шинийн баярт зориулсан Үндэсний бөхийн барилдаан амжилттай явагдаж өндөрлөлөө. Үндэсний спортоо түгээн дэлгэрүүлж, аймаг орон нутгаа дуурсгасан алдарт бөхчүүдийг төрүүлэн гаргах зорилгоор Сэлэнгэ аймаг сар шинийн барилдааныг 3 дахь жилдээ зохион байгууллаа. Энэ удаагийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой хүчит 32 бөх уран мэхийг уралдуулан барилдсанаас улсын аварга Г.Эрхэмбаяр түрүүлж, улсын начин Б.Серик үзүүрлэн, аймгийн арслан М.Баярбаатар, аймгийн начин Баатарболд нар шөвгөрлөө.Хүчит бөхийн барилдаанд Сэлэнгэ нутгийн харьяат улсын начин Б.Дэлгэрсайхан хүрэлцэн ирсэн бол улсын тайлбарлагч Батнасан бөхийн барилдааныг тайлбарлан хүргэлээ.

Цааш унших

Монголын уламжлалт сар шинийн баярын амралтын өдрүүдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг ард иргэдэд хүргэх чиглэлийн өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас хэвлэлийн бага хурал хийлээ. Эмнэлгүүд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах А/05 дугаар тушаал гарган, баярын өдрүүдэд ажиллах эмнэлгүүдийн цагийн хуваарийг баталж, хариуцлагатай жижүүрүүдийг томилов. Энэ сарын 4-нөөс хоёрдугаар сарын 11-нийг хүртэл эмнэлгүүд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. Тухайлбал 3 р шатлалын эмнэлгүүдийн яаралтай түргэн тусламжийн тасаг 24 цаг ажиллаж, иргэдэд үйлчилнэ. Сар шинийн баярын үеэр олон хоног амрах тул эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй, тасралтгүй хүргэх, эм тариа, ороох, боох материал, өвчтөний хоол, хүнсийг хүрэлцэх хэмжээгээр нөөцлөх, гал, ус, цахилгааны аюулгүй байдлаа хангаж ажиллахыг…

Цааш унших

Өнөөдөр Нийслэлийн прокурорын газраас Д.Дорлигжав нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн авах шаардлагатай байх тул цагдан хорих хугацааг 1 сарын хугацаагаар сунгах саналыг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлжээ. Уг саналыг ХУД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 12:00 цагт хэлэлцээд Д.Дорлигжав нарыг батлан даалтад гаргалаа. Дамбийгийн Дорлигжав нь Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа өөрийн төрсөн дүү Д.Баатарын үүсгэн байгуулсан “Рекат Монголиа” ХХК-ий “Голомт” банк дахь дансаар Т.Ганболдын “Эн Ар Ай”, “Пайонеринг интернешил “компаниудаас 2011 оны 9 дүгээр сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд гурван удаагийн шилжүүлгээр 4 сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт холбогдоод байгаа юм.…

Цааш унших