Зохиогч: cool

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас энэ сарын 29, 30-ны өдрүүдэд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн сургагч багш нартай хамтран “Хүүхдийн эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламж, Улаан бурхан өвчний оношилгоо, эмчилгээ, хүүхдийн амьсгалын замын өвчлөлийн үеийн асаргаа, сувилгаа” сэдэвт сургалтыг харьяа эрүүл мэндийн байгууллагын хүүхдийн эмч, сувилагч, халдвар судлагч нартын дунд зохион байгууллаа. Тус сургалтад Нийслэлийн түргэн тусламжийн төв, есөн дүүргийн эрүүл мэндийн төв, дөрвөн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн нийт 227 эмч, сувилагч хамрагдлаа. Энэхүү сургалтаар эмч, сувилагч нарын хүүхдийн эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламж үзүүлэх, тууралтат халдварт өвчнүүдийг ялган оношлох, амьсгалын замын өвчтэй хүүхдэд үзүүлэх асаргаа, сувилгааны талаарх мэдлэг, ур чадвар дээшилснээр хүүхдэд…

Цааш унших

Орхонтуул сумын Рашаант тосгоны малчин Б.Чинтөгс 2009 оноос хойш фермерийн аж ахуйг сум орон нутагтаа хөгжүүлэн амьдрал ахуйгаа өөд татан авч явна. Тэрээр Сэлэнгэ үүлдрийн үхэр маллаж хээлтэгч малын эзлэх хувийн жинг 42 хувьд хүргэжээ. Эднийх жилд нэг малаас 1500 л сүү, 155 кг мах үйлдвэрлэн зах зээлд борлуулдаг. Фермерийн шинэ шилдэг арга барилыг зэргэлдээ орон нутаг, аймгуудаас судалж аж ахуйгаа хөгжүүлэн сайжруулах зорилгыг өмнөө тавьжээ. Тиймээс ч зах зээлийн эргэлтээ даган нийслэл хотын наах нь сүүний чиглэлийн үхрийг өсгөж үржүүлэх шинэ фермерийн эх сууриа тавиад байгаа ажээ. Залуу хүн хойш суулгүй хөдөлмөрлөж л чадвал хэнээс ч дутахгүй сайхан амьдрах…

Цааш унших

Баруунбүрэн сумын малчин С.Сайнбаяр мал аж ахуйн салбарт 20 жилийн хөдөлмөрөө зориулан яваа буурай юм. Сүүлийн 2 жилд 1000-800 толгой мал маллаж аймаг, орон нутгийн бодлого шийдвэрт нийцүүлэн малаа эрчимжүүлэн цөөрүүлэн хөдөлмөрлөж явна. Орон нутгийнхаа залуу малчдыг бэлтгэх, малжуулах зорилгоор 150 мал олгожээ. 2018 оны эцэст 813 мал тоолуулж, ямааны эзлэх хувийг 40 хувь болгон барьсан байна. Өнөөдөр эрхэм буурайн 2 хүү аавынхаа малч арга ухааныг эзэмшин суралцаж удам залгасан малчид болж явна.

Цааш унших

Сант сумын малчин Түвшинтөрийн БААТАРЖАВ мал аж ахуйн салбарт 27 жил ажиллаж байна. Тэрээр “Цагаантолгой”ХХК-ийн нарийн нарийвтар ноост Орхон хонь маллаж мал маллах арга ухаанд суралцаж эхэлсэн. Мал сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулахад анхаарч үхэр сүргээ казакийн цагаан толгойт үүлдрээр, хонин сүргээ үзэмчин үүлдрээр сайжруулсан. Сум орон нутгийн иргэдийг малжуулах зорилгоор 113 мал олгож, төсөвт байгууллагуудад хандив тусламж үзүүлэхэд өөрийн гэсэн бодитой хувь нэмрийг үзүүлж яваа. 2015 онд сумын аварга малчнаар шалгарч байжээ.

Цааш унших

Орхон сумын Бэлэндалай багийн малчин Гарвуугийн МӨНХТӨМӨР мал аж ахуйн салбарт 24 жил ажиллаж явна. 1994 оноос аав ээжийгээ дагалдан мал маллаж эхэлсэн тэрээр мал маллах арга ухааныг аав ээж, ахмад малчдаасаа суралцан өнөөдөр өөрийн гэсэн арга ухаантай малчин болжээ. Хүмүүнлэгийн үйлсэд бусдыгаа манлайлж оролцдог МУЗН-ийн сумын анхан шатны хорооны онцгой гишүүн юм. Мөн орон нутгийн төсвийн байгууллага, сургууль, цэцэрлэг, хүн эмнэлгийн хүнсний хэрэгцээнд мах сүү, цагаан идээ хандивлаж төрийн байгууллагын үйлчилгээнд тус нэмрээ хүргэсээр явна. 2018 оны жилийн эцэст 353 толгой мал тоолуулсан. Г.Мөнхтөмөр Сэлэнгэ үүлдрийн үхэр, нутгийн адуу гэсэн хоёр төрөлд бод мал өсгөн үржүүлж байгаагаараа онцлогтой. Ажлын…

Цааш унших

Улсын 3-р төв эмнэлэгийн төвлөрсөн ариутгалын тасаг, нян судлалын лабораторын их засвар дуусч ашиглалтанд орлоо. Үүний үр дүнд эмнэлэгт халдварын сэргийлэлт, хяналтыг бэхжүүлэх томоохон өөрчлөлт, шинэчлэлтийг бүрдүүлж байгаа юм. Эдгээр ажлыг Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан гэрээний дагуу Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төслийн хүрээнд хийсэн. Ингэснээр Монгол улсын Эрүүл мэндийн салбарт жишиг болохуйц олон улсын стандартыг хангасан эмнэлэгийн ариутгал, нян судлалын лабораторийн үйл ажиллагаатай болж байгаа  юм. Тодруулбал өрөө тус бүр эрүүл ахуй, халдвар хамгааллын тал дээр бүрэн зохицуулагдсан. Мөн эмнэлэгийн халдвараас сэргийлэх вакум орчныг бүрдүүлж,  агааржуулалтын иж бүрэн системийг суурилуулсан юм.  Ингэснээр засвар…

Цааш унших

Орхон сумын Бэлэндалай багийн малчин Өсөгийн ДАШПУНЦАГ мал аж ахуйн салбарт 21 дэх жилдээ ажиллаж байна. Сүүлийн 2 жилд 1152-816 толгой мал маллаж байгаа. Аймаг, орон нутгаас дэвшүүлсэн бодлогын хүрээнд малын тоо толгой бус чанарт анхаарч мянга давсан малаа цөөлж 2018 оны жилийн эцэст 816 мал тоолуулсан. Тэрээр хээлтэгч малын хувийн жинг бодод 38, бог малд 47 хувьд хүргэн 100 эхээс 96 төл бойжуулжээ. 2016 онд “Сумын сайн малчин”-аар шалгарсан Ө.Дашпунцаг хүмүүнлэгийн үйлсэд идэвх зүтгэл гарган оролцдог малчин юм. Сүүлийн 3 жил дараалан 3 өрх гэрийг тус бүр 70 нийт 210 толгой малаар малжуулаад байна.

Цааш унших

Аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа, ТЗУХ-ийн дарга Б.Болорзул, ХШҮДАХ-ийн дарга Д.Лувсандагва, ХХААГ-ын дарга Б.Мөнхтөр нар “Аймгийн аварга”-уудын шагналыг өргөө гэрт нь гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ. Сайхан сумын Номгон 3 дугаар багийн малчин Нацагдоржийн ЛОМБОДОРЖ мал аж ахуйн салбарт 25 жил ажиллаж явна. Сүүлийн 2 жилд 574 -578 толгой мал маллаж хээлтэгч малын хувийн жинг бодод 40, богд 34 хувьд хүргэсэн. 100 эхээс 98 төл бойжуулж, иргэдийг малжуулахад зориулан 70 мал олгосон. Н.Ломбодорж Сэлэнгэ аймгийнхаа бэлчээрийн нөхцөл байдалд тааруулан ямааны тоог өсгөлгүй сүргийнхээ бүтцийг тэнцвэржүүлэн барьж байна. Орон нутгийн сургууль, цэцэрлэг, хүн эмнэлэгт мах сүү, эд материалын тусламж дэмжлэгийг тогтмол үзүүлж хамтран…

Цааш унших

Сайхан сумын Номгон 3 дугаар багийн уяач С.Хүрэлхуяг 2018 аймгийн “Шилдэг уяач” боллоо. Өөрийн адуун сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулж, үндэсний өв соёл болох хурдан морь уяж, уралдуулах арга ухаанд суралцан сум, аймаг, бүсийн наадамд амжилт гаргасан хөдөлмөр зүтгэлээ ийнхүү үнэлүүллээ.

Цааш унших

-Д.Амарбаясгалан дарга С.Амарсайханыгаа шившиглэж дууслаа – Ялагдал хүлээж хиншүү ханхлуулсан НИТХ-ын дарга С.Амарсайханыг МАН-ын томчууд дахин хотын даргад зүтгүүлэхээр бодож буй бололтой. Тодруулбал, өчигдөр ЗГХЭГ-ын дарга Ш.Занданшатар Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хамт Засгийн газрын хуралдааны талаар товч мэдээлэл хийх үеэр сэтгүүлчид НИТХ-ын гишүүдийн олонхийн саналыг авсан С.Мөнхчулууныг хэзээ хотын даргаар батламжлах тухай асуухад тэрбээр “Улаанбаатар хотын агаарын бохирдол, замын түгжрэл гэх мэт нийслэлийн иргэдэд тулгамдсан асуудлыг шийдэх дадлагатай, туршлагатай, намын бүлгүүдийн дэмжлэгийг 100 хувь авч чадах хүн сонгогдох ёстой. Одоогийн байдлаар энэ асуудлыг судалж байна. Энэ асуудал хуулийн дагуу шийдэгдэх болно” гэсэн юм. Товчхондоос түүний энэхүү хариулт олонхийн санал авсан С.Мөнхчулуун бус намын том дэмжлэгтэй С.Амарсайханыг…

Цааш унших