Аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа, ТЗУХ-ийн дарга Б.Болорзул, ХШҮДАХ-ийн дарга Д.Лувсандагва, ХХААГ-ын дарга Б.Мөнхтөр нар “Аймгийн аварга”-уудын шагналыг өргөө гэрт нь гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ.
Сайхан сумын Номгон 3 дугаар багийн малчин Нацагдоржийн ЛОМБОДОРЖ мал аж ахуйн салбарт 25 жил ажиллаж явна. Сүүлийн 2 жилд 574 -578 толгой мал маллаж хээлтэгч малын хувийн жинг бодод 40, богд 34 хувьд хүргэсэн. 100 эхээс 98 төл бойжуулж, иргэдийг малжуулахад зориулан 70 мал олгосон. Н.Ломбодорж Сэлэнгэ аймгийнхаа бэлчээрийн нөхцөл байдалд тааруулан ямааны тоог өсгөлгүй сүргийнхээ бүтцийг тэнцвэржүүлэн барьж байна. Орон нутгийн сургууль, цэцэрлэг, хүн эмнэлэгт мах сүү, эд материалын тусламж дэмжлэгийг тогтмол үзүүлж хамтран ажилладаг.