Одоогоос хорин жилийн өмнө тайзны урлагт тэсрэлт хийн гарч ирсэн “Хувьсал” продакшин сүүлийн үед дэлгэцийн бүтээлээрээ урлагийн ертөнцөд цахиур хагалж буй. Дэлгэцийн анхны бүтээлээ гаргахдаа тухайн үед УДЭТ-ын тайзаа ид гялалзаж явсан жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нарыг урвуулан авч, жинхэнэ утгаараа хувьсал хийсэн нь ч учиртай. “Бооцоо” жүжиг, “Жинжиймаа” киногоороо үзэгчдийн танил болсон СТА, жүжигчин Д.Ганцэцэг л гэхэд драмын урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг “Гэгээн Муза” наадмаас “Шилдэг эмэгтэй дүр”-ийн шагналыг гардаж явсан туршлагатай уран бүтээлч. МҮОНРТ-ийн “Хэцүү анги” олон ангит киноны гол дүрээр анх танигдсан жүжигчин А.Ганчимэг алдарт “РомеоЖульетта” жүжгийн сонгон шалгаруулалтад тэнцэж, Монголын гурав дахь Жульеттагаар тодорч байлаа. Улмаар УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатарын урилгаар театрт “данстай” уран бүтээлч болж, үзэгч олны хүндлэлийг хүлээсэн…
Зохиогч: cool
-Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөний дараа хэлсэн үг- УИХ-ын эрхэм гишүүд ээ, 2016 онд болсон УИХ-ын сонгуулийн үр дүнгээр төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ыг удирдах албан тушаалд би хуулийн дагуу томилогдож байсан. Хэдийгээр нэг хүнд, нэг үйл явдалд зориулсан, парламентын дархлааг сулруулсан хууль санаачилж, нэмэлт өөрчлөлт орууллаа гэж олон нийт шүүмжлэлтэй хандаж байгаа ч УИХ бүрэн эрхийнхээ дагуу баталсан хуулийн дагуу өнөөдөр би албан тушаалаасаа чөлөөлөгдөж байна. Энэ асуудал хэзээнээс эхэлсэн, хэн, юу ярьсан, хэн гарын үсэг зурсан, ямар хугацаанд үргэлжилсэн бэ гээд бүх л үйл явдал Монголын хууль тогтоох байгууллагын түүх болон үлдэнэ. Дахин энэ хуулийн…
Саймон болон Грэм Берни Эдвардс нар бол гомо хос. Тэд Канад бүсгүйг тээгч эх болгож, өөрсдийнхөө үрийн шингэнийг суулгуулах замаар ихэр хүүхэд тээлгэсэн байна. Тээлт амжилттай болж Колдер, Александр ихэр төрсөн байна. Ихрийн нэг нь хүү, нөгөө нь охин бөгөөд ихрүүд өдгөө нэг насны төрсөн өдрөө тэмдэглэж байгаа ажээ.
Улаан бурхан өвчний тохиолдол Европ болон зэргэлдээ орнуудад ихсэх хандлагатай байна. Ялангуяа уг өвчлөл нь Улаан бурхан өвчний эсрэг вакцин хийлгээгүй хүүхдүүдийн дунд илүү их бүртгэгдэж байна. Иймд: -Товлолын вакциныг заавал хийлгэх, хоцорсон юм уу эсвэл огт хийлгээгүй бол нөхөн хийлгэх -Вакцин хийлгэх насанд хүрээгүй хүүхдийг олон нийтийн газарт авч явахгүй байх -Уг өвчний шинж тэмдэг илэрвэл дур мэдэн эмчлэхгүйгээр, мэргэжлийн эмчид яаралтай хандана уу. НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
Өнгөний өвчин газар авч, 1942 онд БЗХӨ-г албан эмчлэх СнЗ ийн тогтоол гарч,эмч нарын нөр зүтгэл, улаан тарианы хүчээр хэцүү өвчнийг даржээ. “Улаан тариа” ны эмч нар. зүүнээс Б.Амгаабазар,Г.Дуламсүрэн,Байдар, Г.Туваан, Б.Гонгоржав, Ч.Долгор,орос эмч,Д.Цэрэннадмид, Нямцоо6-р морьт хорооны дарга, хошууч Ч. Шарийбуу. Улс төрийн газрын дарга, корпус командлан захирагч Г.Лут-Очир гэр бүлийн хамт. Хилс хэрэгт тулгаж хэлмэгдсэн. БНМАУ-ын Цэргийн явдлын яамны сайд бөгөөд Бүх цэргийн жанжны 1937 оны 11-р сарын 24 гарсан 226 тоот тушаал. Лагнаадоржийн Намсрай. Францад явсан негее 4 оюутны нэг. Францын тагнуулч гээд 1941 онд буудан алсан. Цэргийн театрын зураач, найруулагч байсан хүн. Санжийн Довчин. Монгол улсын Сангийн Сайдыг 1926-1939 он хүртэл. Б.Жамбалдорж.чинь нөгөө алдарт хэлмэгдүүлэлтийн гардан зохион байгуулсан “Хүний…
Өөрийнхөө бодлыг чөлөөтэй илэрхийлж цахим орчинд танигдсан залуу бол О.Осоржамаа. Сүүлийн үед нам гүм байх болсон түүний зургуудаас хүргэж байна.
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалт, төлөвлөлт хариуцсан орлогч дарга А.Хаянхярваа нь өөрийн өмчлөлд бүртгэлтэй Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх үл хөдлөх эд хөрөнгийг түрээслүүлсэн нийт 36 сая төгрөгийн орлогоос 24 сая төгрөгийн орлогыг мэдүүлгийн “Хөрөнгийн орлого” хэсэгт мэдүүлээгүй. Өөрийн өмчлөлийн Lexus RX 350 маркийн автомашиныг худалдсан 15 сая төгрөгийн орлогыг мэдүүлгийн “Хөрөнгө борлуулсны орлого” хэсэгт мэдүүлээгүй. Төрийн банк дахь дансаар хүлээн авсан 20 сая төгрөгийн цалингийн зээлийг мэдүүлгийн “Зээл” хэсэгт тус тус мэдүүлээгүй байна. Мэдүүлгийн “Үйл ажиллагааны орлого” хэсэгт 50 сая төгрөгийн орлогыг үндэслэлгүйгээр илүү мэдүүлсэн нь тогтоогдсон. Түүнчлэн мэдүүлэг гаргагч А.Хаянхярваа нь “Солид контентс”, “Аква Монгол” ХХК-иудын захирлаар…
“МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл” эсэргүүцлийн жагсаал оролцогчид Сүхбаатарын талбайд 2019-01-10-ны өдөр гэр барьж байсан билээ. Тэгвэл М.Энхболдыг чөлөөлсөнтэй холбоотойгоор талбайд барьсан байсан уг гэрүүдийг буулгаж байна.
Өнөөдөр Төрийн байгууллалтын байнгын хороо хуралдаж М.Энхболдыг УИХ-ын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжих эсэхийг хэлэлцлээ. Улмаар санал хураасан юм. Тодруулбал, М.Энхболдыг УИХ-ын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон 17 гишүүний найм нь дэмжсэн бол мөн найм нь дэмжсэнгүй. Хүчингүй нэг санал байлаа. Ингэснээр М.Энхболдыг УИХ-ын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөх л тогтоолын төслийг дэмжигдээгүй юм. Уг асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ЫН ГИШҮҮН Л.ОЮУН-ЭРДЭНЭ “УИХ-ын 2016 оны сонгуулийн үеэр төрийн удирдах албан тушаалыг үнэлэх замаар сонгуулийн санхүүжилт босгох төлөвлөгөө буюу “60 тэрбум”-ын гэх тодотголтой хэрэгт нэр холбогдсоныхоо төлөө УИХ-ын даргыг үүрэгт…
Нийслэлийн хэмжээнд энэ сарын 28-ны байдлаар, амбулаторийн 69.773 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 4500 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 6.4 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 1.0 хувиар бага, өнгөрсөн оны мөн үеэс 2.4 хувиар нэмэгдсэн байна. Нийт өвчлөгсдийн 33.5 хувийг 0-1 нас, 25.2 хувийг 2-4, 14.6 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 887 дуудлага ирснээс 42.8 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ. Дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет” ажлын өдрүүдэд 17:00-22:00 цаг хүртэл, ням гарагт 10:00-16:00 цаг хүртэл, бямба гарагт Өрхийн эрүүл мэндийн төвүүд 08:30-19:00 цаг хүртэл ажиллаж байна.…
