Монголын хошин урлагийн залуу хамтлагуудын нэг бол Эмоци. Хүний насаар дөнгөж 8-9 настай тэдний ахлагч нь жүжигчин Түвшинтөр буюу Төөтөө. Өдгөө 40 насны босго давсан мань эрийг хальт харвал 20-н хэдэн настай “бацаан” болов уу гэж андуурах нь бий. Өдгөө гурван хүүхдийн эцэг болсон түүнийг манай папараци дуран онцолж байна.
Тэрбээр саяхны нэгэн нэр хүндтэй арга хэмжээнд нүдний хар шилээс огт салаагүй нь зурагчдын анхаарлыг татжээ. Мань хүний нүүрэнд багагүй хэмжээний шарх, сорви үүссэн нь “Төөтөөд юу тохиолдоо вэ” гэх асуултыг нэгэндээ тавихад хүргэж байв.
Жүжигчин эрийн хувьд өдгөө Төрийн дээд шагнал Алтангадас одонгын эзэн билээ.