Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

    06/24/2025

    Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

    06/24/2025

    Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

    06/24/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»М.Энхболдыг огцруулах санал байнгын хороон дээр “уналаа”
Папарацци

М.Энхболдыг огцруулах санал байнгын хороон дээр “уналаа”

coolBy cool01/29/2019Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Өнөөдөр Төрийн байгууллалтын байнгын хороо хуралдаж М.Энхболдыг УИХ-ын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжих эсэхийг хэлэлцлээ. Улмаар санал хураасан юм. Тодруулбал, М.Энхболдыг УИХ-ын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон 17 гишүүний найм нь дэмжсэн бол мөн найм нь дэмжсэнгүй. Хүчингүй нэг санал байлаа. Ингэснээр М.Энхболдыг УИХ-ын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөх л тогтоолын төслийг дэмжигдээгүй юм.

Уг асуудлыг хэлэлцэх үеэр

УИХ-ЫН ГИШҮҮН Л.ОЮУН-ЭРДЭНЭ “УИХ-ын 2016 оны сонгуулийн үеэр төрийн удирдах албан тушаалыг үнэлэх замаар сонгуулийн санхүүжилт босгох төлөвлөгөө буюу “60 тэрбум”-ын гэх тодотголтой хэрэгт нэр холбогдсоныхоо төлөө УИХ-ын даргыг үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх ёстой хэмээн нэр бүхий 39 гишүүн энэ сарын 25-нд тогтоолын төслийг өргөн барьсан” гэх танилцуулгыг хийлээ.

УИХЫН ГИШҮҮН О.БААСАНХҮҮ : УИХ-ын дарга М.Энхболд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хувийн компани худалдан авсан хэрэгтэй холбоотой юу. Үүнийг шалгуулахаар хуулийн байгууллагад хандсан уу

УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД: Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хувийн компани авсан талаар Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг танилцуулсан. Тухайн үед УИХ-ын сонгуулийн сурталчилгаа үргэлжилж байсан юм. МАН 2016 оны сонгуулиар УИХ-д олонх болсны дараа ажлын хэсэг гаргаж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой асуудлыг шалгуулж, улмаар төрийн мэдэлд авах тогтоол гаргасан ч шүүх байгууллага дээр гацаж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЭРДЭНЭБАТ: УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Гэтэл УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулиар төрийн эрх барих дээд байгууллагын тогтвортой ажиллах боломжийг үгүй болгож байна гэх зэргээр асуулта асууж байр сууриа илэрхийлсэн юм.

Яг одоо М.Энхболдыг чөлөөлөх эсэхийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж байна

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.