Эрүүл мэндийн яамнаас Цагаан сарын зөвлөмж-2019 танилцуулж байна.
Зохиогч: cool
1.“Аймгийн тэргүүний хамт олон”-оор Д.Чулуунбаатар захиралтай МАНДАЛ сумын Ерөнхий боловсролын 1 ДҮГЭЭР СУРГУУЛЬ 2.“Төрийн захиргааны аварга ажилтан”-аар Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны ахлах ажилтан П.БАЯРЦЭЦЭГ 3. “Боловсролын салбарын аварга ажилтан”-аар Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн газарзүйн багш М.БААСАНХҮҮ 4. “Эрүүл мэндийн салбарын аварга ажилтан”-аар Сайхан сумын сум дундын Нэгдсэн эмнэлгийн эх баригч Т.ҮРЖИН 5. “Соёл, урлагийн салбарын аварга ажилтан”-аар Зүүнбүрэн сумын Соёлын төвийн эрхлэгч Д.ЛХАМГАРЬД 6. “Биеийн тамир, спортын салбарын аварга ажилтан”-аар Мандал сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн биеийн тамирын багш Ж.МӨНХБАЯР 7. “Санхүү, эдийн засгийн салбарын аварга ажилтан”-аар Сэлэнгэ аймаг дахь Төрийн аудитын газрын Ахлах…
2018 оны ажил, үйлчилгээгээрээ Б.Мөнхтөр даргатай Хүнс, хөдөө аж ахуйн газар, Л.Зоригтбаатар даргатай Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, А.Энхбат даргатай Цагдаагийн газар, Ж.Отгонхүү даргатай Мэргэжлийн хяналтын газар, У.Батмөнх даргатай Биеийн тамир спортын газар шалгарлаа. Харин нийгмийн салбарын үйлчилгээний шилдэг байгууллагаар Ц.Эрдэнэчимэг даргатай аймгийн Нэгдсэн эмнэлэг, Д.Бат-Эрдэнэ даргатай “Цант Орхон” ОНӨААТҮГ шалгарлаа.
2018 оны ажил, үйлчилгээгээрээ М.Цогбаяр ИТХ-ын дарга, П.Батбаатар Засаг даргатай ОРХОНТУУЛ, Л.Ганбаатар ИТХ-ын дарга, О.Буянаа Засаг даргатай САЙХАН, С.Мягмартогтох ИТХ-ын дарга, М.Баярбаатар Засаг даргатай ШААМАР, Г.Отгонжав ИТХ-ын дарга, Ж.Отгондалай Засаг даргатай ЖАВХЛАНТ, Б..Ганболд ИТХ-ын дарга, Н.Лхагвадорж Засаг даргатай МАНДАЛ сумд шалгарлаа. Тэргүүний сумын шагналыг сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нарт гардуулан өгөв.
Сэлэнгэ аймгийн удирдлагын баг, бүрэлдэхүүн 2018 оныхоо ажлын ололт амжилт, алдаа дутагдлаа шүүн тунгаан хэлэлцсэн “Удирдах ажилтны зөвлөгөөн”-өө амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн Удирдах ажилтны зөвлөгөөн Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг яам, тамгын газрын төлөөллийг оролцуулснаараа онцлог боллоо. Зөвлөгөөнд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Гадаад харилцааны яамны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар, БОАЖЯамны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мягмар, ЗТХЯамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын зам ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ, АТГ-ын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын албаны ахлах ажилтан, ахлах комиссар Д.Цэнд-Аюуш, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Бодлого, төлөвлөлт, удирдлагын хэлтсийн дарга…
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр АНУ-ын өвчний хяналт сэргийлэлтийн төв болон даян дэлхийн эрүүл мэндийн төлөө байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Манай улс 2005 оноос АНУ-ын өвчний хяналт сэргийлэлтийн төвтэй хамтран томуугийн харуулдан тандалтын тогтолцоог нэвтрүүлж эхэлсэн. Үүнээс хойш байнга хамтын ажиллагаатай ажиллаж байгаа. Өнөөдөр улсын хэмжээнд томуугийн харуулдан тандалтын 115 нэгж, 6 вирус судлалын лаборатори үйл ажиллагаа явуулж, нотолгоонд суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр мэдээ, мэдээллийг цуглуулж, өргөн хүрээний тандалтыг хийж чадаж байна. Даян дэлхийн эрүүл мэндийн төлөө байгууллага нь 2016 оны 10 сараас Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй гэрээ байгуулан 2016 онд 45,000, 2017 онд 175,000, 2018 онд 80,000…
Стандарт, Хэмжил Зүйн Газрын албан ёсны цахим хуудсаар иргэн н.Ариунаагийн нэр төрд халдсан, түүнийг гүтгэсэн мэдээлэл 2018 онд гарсан бөгөөд үүнтэй холбогдуулан иргэн н.Ариунаа нь СХЗГ-ын дарга Г.Гантөмөрийг шүүхэд өгчээ. Иргэний хэргийн анхан шатны шүүх хурал өчигдөр буюу 2019 оны 1-р сарын 24 өдөр болох байсан боловч хариуцагч Г.Гантөмөр шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргаснаар хурал хойшлогдсон байна. Эргэн сануулахад н.Ариунаа нь 2017 онд СХЗГ-ын дарга Г.Гантөмөрийн хууль бус үйлдлийн талаар АТГ болон Шадар сайдад гомдол, мэдээлэл өгсөн бөгөөд үүний дараахан СХЗГ-ын дарга Г.Гантөмөр тушаал гаргаж н.Ариунааг ажлаас нь халсан юм. Иймд өөрийг нь өс хонзон авах зорилгоор хууль бусаар…
Өнөөдөр Бөхийн өргөө нээгдэж байна. Ингэснээр үйл ажиллагаа нь хэвийн явагдах юм. Тодруулбал, талцаад байсан өндөр цолтой бөхчүүд, бөхийн зүтгэлтнүүд “Ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан бөгөөд гарын үсэг зурах ажиллагаанд Монгол улсын дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр, МУ-ын аварга Н.Батсуурь зэрэг бөхчүүд байлцсан. “Ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд Бөхийн өргөөг нээж байгаа нь энэ юм. Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.
Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо-ны /ММСУХ/ VII их хурал яг одоо Корперрейт зочид буудалд болж байна. Их хуралд 600 гаруй төлөөлөгч оролцож байгаа бөгөөд их хурлаар ММСУХ-ны Ерөнхийлөгчийг сонгох юм. Тодруулбал, УИХ-ын дарга, ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболд ажлаа өгсөнтэй холбоотойгоор ММСУХ-ны Ерөнхийлөгчийг шинээр томилох болно. Одоогийн байдлаар ММСУХ-ны Ерөнхийлөгчид холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, алдарт уяач П.Сэргэлэн, “Эрднэс Монгол ” ХК-ын орлогч захирал, Тод манлай уяач Ц.Батсайхан, УИХ гишүүн, ХХАХҮ-ийн сайд Ч.Улаан нарын нэр сонсогдож байна. Дашрамд дуулагахад, ММСУХ-д ММСЗУХ нэгдэж байгаа аж. Хамгийн сүүлийн авсан мэдээгээр П.Сэргэлэн Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй гэдэг өргөдлөө өгсөн сурагтай байна. Бид Монголын Морин Спорт, Уяачдын…
Зөрчлийн тухай хуулиар хоёр сая төгрөгөөр торгуулсан иргэн Р.Улам-Оргихтой ярилцлаа. -Сайн байна уу. Та бидэнд өөрийгөө танилцуулахгүй юу. Ямар хэргийн улмаас шүүх хуралдаанд оролцов. Энэ тухай мэдээллээсээ хуваалцахгүй юу? -Намайг Р.Улам-Оргих гэдэг. Би сэтгүүлч мэргэжилтэй. Хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг. Миний тухайд 2018 оны наймдугаар сард өөрийн фэйсбүүк хуудастаа У.Хүрэлсүх, Б.Жаргалсайхан, Н.Энхбаяр гэх мэт улстөрийн намуудын дарга нарын зурагтай постерыг сошиал орчноос татаж аван, “Хэнтийн нөхөн сонгуульд намуудын дарга нар өрсөлдөхөөр болжээ” гэсэн тайлбар бүхий постыг бичиж оруулсан байдаг. Гэтэл тэр дунд “Үнэн ба зөв намын дарга Ш.Сайхансамбуу” гэсэн бичиглэл явж байсан. Үүнээс улбаалж, Үнэн ба зөв намын зүгээс намайг намын…
