Зохиогч: cool

Талцаад байсан өндөр цолтой бөхчүүд, бөхийн зүтгэлтнүүд “Ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.  Гарын үсэг зурах ажиллагаанд Монгол улсын дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр, МУ-ын аварга Н.Батсуурь зэрэг бөхчүүд байлцав. Ойлголцлын санамж бичгийн хүрээнд: -Ээлжит Их Эе хурал II сарын 16-нд болно. -Дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нар ахална. -Цагаан сарын барилдаан бөхийн өргөөнд болно зэрэг асуудлуудыг шийдсэн байна. Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.

Цааш унших

Томуу, томуу төст өвчний үед илрэх шинж тэмдэг, баримтлах дэглэм болон хүйтний улиралд эрүүл мэнддээ хэрхэн анхаарч, ямар хоол хүнс хэрэглэх тухай зөвлөмжийг хүргэж байна. Томуу, томуу төст өвчний үед илрэх шинж тэмдэг, баримтлах дэглэм болон хүйтний улиралд эрүүл мэнддээ хэрхэн анхаарч, ямар хоол хүнс хэрэглэх тухай зөвлөмжийг хүргэж байна.

Цааш унших

Сахиусан тэнгэрүүдийн нэг асан загвар өмсөгч Адриана Лима ганц бие болжээ. Тэрбээр өөрөөсөө нэг насаар дүү 36 настай турк зохиолч Метин Харатай жил гаран үерхэж байсан бөгөөд саяхан салсан байна. Одоогоор тэдний салсан шалтгаан тодорхойгүй байна. ?

Цааш унших

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулсны улмаас хурдан морь унаач хүүхдийн амь нас хохирсон, олон арван хүүхэд гэмтэж бэртсэн, хөгжлийн бэрхшээлтэй болсон эмгэнэлтэй явдал гарсаар байгааг тухай бүр анхааруулж, хүйтний улирал буюу өвөл хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй, хүүхдээр хурдан морь унуулахгүй байх талаар Монгол Улсын Засгийн газарт болон Аймгийн Засаг дарга нарт удаа дараа зөвлөмж хүргүүлж байсан бөгөөд 2019 онд 21 аймгийн Засаг дарга нарт мөн хүргүүлээд байна. Хүйтний улирал буюу жил бүрийн 11 дүгээр сараас 5 дугаар сарыг хүртэлх хугацаанд газар, зам харгуй хөлдүү, халтиргаа гулгаатай өвөл, хаврын улиралд…

Цааш унших

Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын авлигын хэрэгт холбогдуулан “Голомт” банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгаланг АТГ-аас байцааж саатуулсан билээ. Мөн прокурорын зөвшөөрлөөр түүнтэй холбоотой албаны болоод хувийн байруудад нэгжлэг хийсэн талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл энэ хэрэгтэй холбоотойгоор Д.Баясгалангийн цагдан хориог сунгах эсэхийг өнөөдөо Хан-уул дүүргйин эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдлээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 01 дүгээр сарын 23 -ний өдөр Нийслэлийн прокурорын газраас 1 сар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн саналтай хэргийг шүүн, хэлэлцээд Д.Баясгаланг 1 сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэлээ. Эрүүгийн хуулийн 268.2 дахь хэсэгт зааснаар Д.Баясгаланг шалгаж байгаа. …

Цааш унших

Нийслэл хотод 2018 онд халаасны хулгайн гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл нийт 4.050 бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1160, гэмт хэргийн шинжтэй 2890 байна. Бүртгэгдсэн гомдол, мэдээллийг өмнөх онтой харьцуулахад харьцуулахад 79 нэгжээр буюу 8.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Нийт бүртгэгдсэн гомдол, мэдээллийн 1727 нэгж буюу 42.6 хувь нь гудамж талбайд, 991 нэгж буюу 24.4 хувь нь автобусны буудал дээр, 588 нэгж буюу  14.5 хувь нь нийтийн тээврийн хэрэгсэлд, 305 нэгж буюу 7.5 хувь нь зах худалдааны төвд, 339 нэгж буюу 8.3 хувь нь үйлчилгээний газар,  83 нэгж буюу 2 хувь нь эмнэлэг дээр, 17 нэгж буюу 0.4 хувь сургууль дээр тус…

Цааш унших

Монгол Улс 2016 онд Органик хүнсний тухай хуулийг баталснаар ХАА-н органик үйлдвэрлэл эрхлэх, органик хүнсийг баталгаажуулах, органик ХАА-н хөгжлийг дэмжих хууль эрх зүйн орчин бүрдсэн юм. Тус хуульд заасан хамтын баталгаажуулалтын тогтолцоо нь хөдөө аж ахуйн чиглэлээр жижиг аж ахуй эрхлэгчид, хоршоодын харилцан итгэлцэл, хяналтад тулгуурлан бага өртөгтэйгөөр органик хүнсийг баталгаажуулах нөхцөлийг хангасан. Энэхүү хуулийн хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт идэвхжүүлэх, хамтын баталгаажуулалтын тогтолцоог бий болгон хөгжүүлэх, органик хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг бэхжүүлэх зорилгоор Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Сэлэнгэ аймгийн ХХААГ,  АДРА Монгол ОУБ хамтран “ОРГАНИК ХӨДӨӨ АЖ АХУЙ – ТҮНШЛЭЛИЙН ЧУУЛГАН”-ыг 1 дүгээр сарын 23-ны өдөр аймгийн төвд зохион байгууллаа.…

Цааш унших

Манай аймагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор уламжлал болгон зохион байгуулагддаг “Футзалын Үндэсний цом-2019” тэмцээн болж байна. Тэмцээний албан ёсны нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга Ш.Оргил, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул, Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч А.Ганбаатар, дэд Ерөнхийлөгч Б.Буман-Учрал, Ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир нарын албаны хүмүүс оролцлоо. Энэ удаагийн тэмцээнд 18 аймгийн баг тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө. Сэлэнгэ аймаг хөлбөмбөгийн түүхэнд өөрийн гэсэн зам мөрөө үлдээж яваа аймгуудын нэг. Үүний жишээ бол Сэлэнгэ нутгийн хүү Г.Ганбаяр Монголын хөлбөмбөгчдөөс анх удаа Европийн тавцанд хөл тавьж эх орон, нутаг усныхаа нэрийг…

Цааш унших

Өнөөдөр аймгийн Засаг дарга Ш.Оргил Монголын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч А.Ганбаатарыг хүлээн авч уулзан харилцан санал солилцлоо. Уулзалтад аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Энхбат, БТСГ-ын дарга У.Батмөнх, Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир, Гадаад харилцааны хэлтсийн дарга С.Монголжингоо, нарийн бичиг Г.Номин нарын албаны хүмүүс оролцлоо. Ажил хэргийн энэхүү уулзалтын үр дүнд аймгийн удирдлагын баг Монголын Хөлбөмбөгийн Холбоотой хамтран стандартын хөлбөмбөгийн талбай байгуулах,багш дасгалжуулагчдыг бэлтгэх асуудал дээр хамтран ажиллахаар тохиролцлоо. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил хүүхэд багачуудынхаа авьяас чадварыг нээн илрүүлж хөгжүүлэх, тэмцээн уралдаанд оролцох, багийн спортыг хөгжүүлэх талд дээр онцгой анхаарал хандуулж багагүй хөрөнгийг зарцуулан ажиллаж байгаа юм.

Цааш унших