Даяарчлагдаж буй энэ үед чанартай боловсрол эзэмших нь нэн тэргүүний ойлголт, зорилт болжээ. Хүүхэд, залуус ч гадаадад суралцах хүсэл тэмүүлэлтэй болж хэл сурахад ихэнх цагаа шамдаж эхэлсэн жишээ захаас аваад мундахгүй их байна. Гэхдээ гадаад руу аль улсын ямар сургууль руу явах вэ гэдгээ тэр бүр сонгож чаддаггүй. Энэ талын мэдлэг мэдээлэл ч хомс. Тэгвэл “МИКА Монголиа” олон улсын байгууллага энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Энэ талаар тус байгууллагын гүйцэтгэх захирал П.Энхмаатай ярилцлаа. -МИКА Монголиа байгууллага ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа талаар манай уншигчдад тодорхой мэдээлэл өгөхгүй юу? -Монголын ирээдүй болсон хүүхэд залууст болон их, дээд сургуулиа…
Зохиогч: cool
Стандарт, Хэмжил Зүйн Газрын дарга Г.Гантөмөрийн хууль бус үйлдлүүдийн талаар хэвлэл мэдээллээр хангалттай гарч байгаа билээ. Тэр байтугай АТГ-ын дэргэдэх ОНЗ-ын дарга Г.Баасан: “Хуулийг биелүүлэгдэггүй дарга олон байна. Түүний нэг нь Г.Гантөмөр. Г.Гантөмөр өөрийнх нь хууль бус үйлдлийг хаацайлдаг хүмүүст давуу эрх олгож байна. Сүлжээгээр гэмт хэрэг хийдэг, түүнийгээ нуун дарагдуулдаг хүмүүсээ багаар нь дээш нь татаж төрийн ажлыг гутааж байна. Үүнийг дардаг хуулийн байгууллагын хүчин чадал муудсан байна. Энэ авилгатай холбоотой” хэмээн хэвлэлд ярьсан байдаг. Г.Гантөмөртэй холбоотой асуудал одоо ч хуулийн байгууллага дээр үргэлжлэн явагдсаар байгаа хэдий ч энэ этгээд албан тушаал дээрээ суусаар л байгаа. Магадгүй албан тушаалаа өгчихвөл хууль бус үйлдлүүд нь илчлэгдчихнэ гэж бодож зууралдаад байхыг…
Р.Адъяа 2018.03.13-ны өдөр гэртээ согтуу ирж эхнэрээ зодсон байна талаар бид мэдээлж байсан билээ. Тодруулбал, эхнэр нь байгууллагаараа амралтад явсанд Р.Адъяа дургүйцэж, хардалтын улмаас зодсон гэж эхнэр нь өргөдөлдөө дурджээ. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж, хэргийг энэ сарын 09-ны өдөр хэлэлцсэн байна. Р.Адъяад Эрүүгийн хуулийн 11.6.1, 11.6.2, 11.7.1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдсэн байна. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах 1.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд…
Гэрэл зургуудыг MPA.mn Эрүүл мэндийн яамнаас Увс, Хөвсгөл, Өвөрхангай, Сүхбаатар, Булган аймгийн эрүүл мэндийн төвд иж бүрэн тоноглогдсон зайн оношлогоо, явуулын эмнэлгийн тусламжийн таван автомашиныг өнөөдөр /2019.01.14/ хүлээлгэн өглөө. Уг зайн оношилгооны автомашинууд нь зөөврийн компьютер, шээсний анализатор, дуран, цахилгаан чагнуур, цусан дахь сахар хэмжигч төхөөрөмж, оношилгооны дэлгэц бүхий иж бүрэн тоноглолтойгоороо давуу талтай юм байна. Мөн интернетэд холбогдон аль ч газраас Аймгийн төв болон Улаанбаатар хотын нарийн мэргэжлийн төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төв эмнэлэг, Үндэсний оношилгоо, эмчилгээний төвд өвчтний биеийн байдал, шинжилгээний үзүүлэлтүүдийг газар дээрээс нь шууд дамжуулах аж. Ингэснээр хөдөө орон нутаг, алслагдсан сум, суурин газарт амьдарч байгаа нарийн мэргэжлийн…
Томуу, томуу төст өвчин сүүлийн 14 хоногт ихэсч байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төв, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн Сонгинохайрхан салбар дээр ажиллалаа. Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг нь 0-16 насны хүүхэд хэвтэн эмчлүүлэх 165 ортой бөгөөд нэмэлтээр 85 ор дэлгэн 2019 оны 01 дүгээр сарын 14-ны 10 цагийн байдлаар 268 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах, яаралтай тусламжийн тасгаар 1 сарын 13-нд нийт 160 хүүхэд Томуу, томуу төст өвчнөөр хандснаас 38 нь хэвтэн эмчлүүлж, 122 хүүхдэд зөвлөгөө өгч буцаасан. Нийт үзлэгийн 29% нь хэвтэж, 79% нь зөвлөгөө өгсөн, эрчимт эмчилгээнд…
Машины зорчигчоор арын суудалд явсан хүн өнөөдөр ослын буруутан болж, ял үүрээд явж байна. Харин түүний гэр бүлийн хүн нь ч худал мэдүүлэг өгсөн хэргээр давхар буруутгагдаж, өдгөө нялх хүүхэдтэйгээ, бие давхар хэцүүхэн байдалтай байна. Энэ тухай гэрч байсан ч гэмт хэрэгтэн нэртэй болсон Ж.Буяндэлгэрийн эхнэр Т.Баянсүрэнтэй ярилцлаа. -Танай нөхөр Ж.Буяндэлгэр өнөөдөр хийгээгүй хэргийнхээ төлөө хэрэгтэн болоод хоригдож байгаа тухай сонслоо. Хэрэг явдлын талаар бидэнд мэдээлэл өгнө үү? -2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр би нөхөр Ж.Буяндэлгэр, хойд аавын хүү Ч.Лхамдорж, үеэл дүү, охинтойгоо манай эзэмшлийн Prius-20 загварын автомашинаар Төв аймгийн Алтанбулаг суманд орших ээж аав дээрээ очоод 23-ны…
Гахайн мялзан өвчин нь хүнд халдахгүй боловч гахайн мах, өөх агуулсан түүхий болон хагас бэлэн хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ сайтар анхаарч, бүрэн гүйцэд болгож хэрэглэнэ үү.
Өнөөдөр манай аймагтай хил залгаа оршдог Булган аймагт гахайн мялзан өвчин гарсан болон томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаатай холбоотойгоор аймгийн онцгой комисс хуралдлаа. Хуралдаанаар аймгийн онцгой комиссын дарга Ш.Оргил хэд хэдэн чиглэлд үүрэг өглөө. Үүнд: Нэг. Гахайн мялзан өвчинтэй холбоотойгоор: 1.Монгол Улсын хэмжээнд зарим аймгуудад гахайн мялзан өвчин илэрч хурдацтайгаар тархаж байгаа тул энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимтэй зохион байгуулах, 2. Гахайтай айл өрхүүдийн судалгааг нарийвчлан гаргаж, тэжээвэр гахайг суурин хашаа саравчинд гадагш гаргахгүй байлгах, 3. Ариутгалын постыг гол цэгүүдэд нээн ажиллуулах, 4. Гахайн мялзан өвчний халдвар илэрвэл цаг алдалгүй хөл хорио тогтоон, арга хэмжээ авч ажиллах,…
Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав түүний төрсөн дүү Д.Баатар, хамсаатан Ч.Бямбаа нарыг авлига албан тушаалын хэргээр ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461 дүгээр ангид хорьсон. Тэднийг анхан шатны шүүхээс нэг сар цагдан хорих шийдвэрийг гаргасан бөгөөд энэ шийдвэрийг Д.Дорлигжав прокурор хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлэн гурван өмгөөлөгчөөрөө дамжуулан Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчи; хүсэлт гаргажээ. Түүний гаргасан хүсэлтийн дагуу өнөөдөр шүүх хурал 15:30 цагт болно. Түүнийг “Aлтан дорнод Mонгол” компанийн захирал T.Ганболдоос есөн сая ам.долларыг өгсөн гэх мэдээллийн мөрөөр АТГ-аас шалгаж эхэлсэн. Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Нийслэлийн прокурорын газраас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар…
Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран хүүхэд хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр цогц хөтөлбөрийг 2017-2021 онд хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд өнөөдөр Эрүүл мэндийн яам, НҮБ-ийн Хүүхдийн сангаас Амьсгалын замын халдварын үеийн 107.000 USD үнэ бүхий 6 нэр төрлийн 7132 ширхэг эм, тариа болон 5 нэр төрлийн эмнэлгийн хэрэгслэлийг ЭХЭМҮТ, БЗД, СХД-т хуваарилан өглөө. Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Дэд сайд Л.Бямбасүрэн, Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж, НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс, НЭМГ, дүүргийн эмнэлгийн удирдлагууд оролцлоо. Эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхдийн өвчний цогц менежментийг хэрэгжүүлэх чиглэлээр олон нийтийн тохиолдлын менежмент төслийг…
