Зохиогч: cool

Агваанлувсанчойжинямданзанванчүг /1869-1924 / Наймдугаар богд нь 1869 он 10 дугаар сарын 13-нд Төвдийн Лхаст түшмэл Гончигцэрэн эх Ойдовдулам нарын дөрөвдүгээр хүү болон мэндэлжээ. XII Далай лам Принлэйжамц Банчин богд Дамбийванчүг нар түүнийг Халхын ҮШ богд хэмээн тодруулж равжун сахил хүртээн Агваанлувсанчойжинямдан занванчүг хэмээх алдрыг хайрлажээ. Манж чин улсын хаан Бүрэн засагчийн үед монголд залж 1874 онд буюу билгийн ХҮ жарны хөхөгчин гахай жилийн өвлийн тэргүүн сард Их хүрээнд Халхын наймдугаар богдод өргөмжилж даншиг мандал, хэргэм цол, эрх ямбыг өргөжээ. Номын багшид ёнзин Ари брүлгү Хайдавданзанчойжиням, Гачин Балданчойнбэл, ёнзин Лувсанхаймчиг нарыг залж судар тарнийн номын рашаан хязгааргүйг хүртжээ. Наймдугаар богдын ёнзин…

Цааш унших

Засгийн газрын хуралдаанаар Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, хошой аварга малчин, аварга тариаланч хамт олныг тодрууллаа. СЭЛЭНГЭ АЙМГААС: 1. “Улсын аварга малчин”-аар: Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Баянцогт багийн малчин Хандын Батсүх, Хүдэр сумын Тарвагатай багийн малчин Намсрайн Цогнэмэх, Ерөө сумын хоёрдугаар багийн малчин Санжийн Түмэн-Өлзий нар. 2. “Улсын аварга тариаланч хамт олон”-оор Сэлэнгэ аймгийн Баянгол сумын “Түмэн бут” ХХК,Сэлэнгэ аймгийн Хушаат сумын “Мо Мо Агро” ХХК 3.“Улсын аварга тариаланч”-аар Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Буянхишигийн Анхтөр, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Товхон хан” ХХК-ийн механикжуулагч Даваасүрэнгийн Алтанхуяг нарыг шалгарууллаа. Улсын аваргуудыг тодруулахдаа холбогдох журмын дагуу 75 шалгуур үзүүлэлтээр дүгнэдэг юм.…

Цааш унших

Агваанчойживанчүгпринлайжамц (1849-1868) Долдугаар богд нь 1850 онд Төвдийн нутаг Лхасын ойролцоо гүн Мягмар, эх Норовлхам нарын гэрт онцгой шинжийг үзүүлэн мэндэлжээ. XI Далай лам Хайдавжамц Халхын ҮН богдын дүрд тодруулжээ. Түүний шинжтөрх, ааш зан, биеийн байдал нь түрүүчийн дүрийхтэй төстэй, нүдэнд дулаахан, сэтгэлд таатай байсан тухай мэдээг Манжийн эзэн хаан сонсоод “Энэ бол үнэхээр сайн хэрэг” хэмээн мэдэгдэж байжээ. Тэрээр Разан хутагт Наваан-Ишчойжилжамцаас санваар хүртэж ном зооглов. Цаст Төвдийн орноос 1855 онд буюу XIҮ жарны хөхөгчин туулай жил зургаан настайд нь залж Их хүрээнд Халхын богд Жавзандамбын долдугаар дүрд өргөмжлөн түрүү дүрийн эрх ямба, хэргэм цол, даншиг мандал өргөн их…

Цааш унших

Ганжуур гэдэг нь “Зарлигийн орчуулга” гэсэн төвд үг юм. Энэ нь бурхан Шакьямуни болон түүний шавь нарын туурвисан 110 боть их цоморлиг зохиол, судрын чуулган болно. Төвдийн алдарт номч мэргэн Бүдон-ринчиндүв тэргүүтэй хүмүүс 1320 оны үесээр дэглэсэн ажээ. Энэхүү Бурхны шашны оройн дээд ном Ганжуурыг монголчууд 1819 онд болгомол хар цаасан дээр алт, мөнгө, зэс, шүр, сувд, оюу, номин, тана, ган зэрэг есөн эрдэнээр бүрнээр нь урлажээ. Хуучин Их Хүрээний Зүүн дацан буюу Дашчойнпил дацанд залагдаж байгаад тус дацан хаагдах үед Үндэсний номын сангийн сан хөмрөгт шилжүүлжээ. Монгол Улсын Засгийн Газрын 2002 оны 118 дугаар тогтоолоор түүх соёлын “Хосгүй үнэт”…

Цааш унших

Таны сэтгэл зүйн байдлыг геометрийн дүрсээр мэдэж болохыг судлаачид тогтоожээ. Бид үүний нэгэн жишээ болсон сонжоог орчуулан хүргэж байна. Дараах гурвалжнуудаас нэгийг нь сонгож өөрийнхөө тухай үнэн мэдээллийг аваарай. Аль нэгийг нь сонгосон уу? Хариултаа харахад бэлэн үү? Нэгдүгээр гурвалжин  Та зорилгоо өөрийнхөө санаа бодолд хэдийнээ дүрсэлчихсэн. Зарим хүн төгс төгөлдөр хийхийг хичээдэг бол та энэ дүрмийг дагадаггүй. Зүгээр л бүхнийг эхнээс нь эхэлдэг. Тийм болохоор амжилт үргэлж тантай хамт байдаг. Хоёрдугаар гурвалжин  Та бол жинхэнэ бодь хүн. Өөрөөр  хэлбэл үргэлж шинийг санаачилдаг. Үүнийгээ ч алхам тутамдаа харуулдаг. Та хүн болгонтой дасан зохицдог. Тиймдээ ч хүмүүс таны тусч, үнэнч…

Цааш унших

“Гоёл-2014” наадмын топ модель С.Ариунбилэг хоёр дахь амьдралаа эхлүүлж, дахин ээж болсон билээ. Загварын ертөнцөөс хэсэг хугацаанд ангижирсан тэрбээр даруухан амьдарч байгаа. Тэгвэл саяхнаас олон нийтийн өмнө гарах болсон тэрбээр төрсөн шинжгүй, гуалиг хэлбэртээ эргэж орсон байна.

Цааш унших

Дасгалын ачаар өгзөгтэй болсон бүсгүй бол Б.Баярмаа. Цахим орчинд өгзгөө гайхуулсан зураг байршуулсаар “өгзөг” Б.Баярмаа гэх тодотголтой болсон тэрбээр сүүлийн үед өөрийгөө өхөөрдөм гэж тодорхойлох болжээ. Түүний сүүлийн үеийн өхөөрдөм гэгдэх зургуудаас хүргэж байна.

Цааш унших

Загвар зохион бүтээгч, стилист мэргэжилтэй Аняг танихгүй хүн үгүй дээ. Уг нь түүнийг Б.Халиун гэдэг. Хүмүүс голдуу жүжигчин Б.Хулангийн эгч гэдгээр нь илүүтэй таньдаг. Анхны амьдралаасаа нэг охинтой үлдсэн Аня хоёр дахь амьдралаа одоогийн   Боловсролын дэд сайд Г.Ганбаяртай хамтран амьдарч нэг охины аав ээж болсон. Хосууд тэгвэл дахин бүл нэмэх гэж байгаа ажээ. Энэ тухай Аня олон нийтээс нууж хаахгүй байгаа юм. Хөл хүнд болсон Анягийн зургуудаас хүргэж байна.

Цааш унших

Бодибилдинг, фитнессийн дэлхийн  аварга шалгаруулах тэмцээний 4 удаагийн аварга Бодибилдингийн тамирчин Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяат Г.Угалзцэцэгийг Хөвсгөл аймгийн ИТХ-аас МУГТ цолоор шагнуулах саналыг өргөн мэдүүлсэн. Уг саналын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2018.12.28-ны өдөр  Г.Угалзцэцэгт МУГТ цол хүртээсэн. Түүний МУГТ цолоо аваад гарч ирсэн баярт үе манай дуранд ийн өртсөн юм. 

Цааш унших

Шадар сайд асан Ц.Оюунбаатар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Тэмээн поло тэмцээн”-ийг дэмжихэд 150 сая төгрөгийн эрх шилжүүлэх тушаал хэрэгжүүлэхийг тухайн үед Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн захирлаар ажиллаж байсан Д.Жаргалсайханд даалгаж, улмаар А/325 дугаартай тушаал гаргуулан өөрийн төрсөн хүүхдийн “Монголын тэмээн поло спорт уралдаан аяллын холбоо” гэх төрийн бус байгууллагын дансаар 150 сая төгрөг авч Эрүүл мэндийн яаманд их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт холбогдсон. Энэ хэргийн мөрдөн байцаалт дуусч шүүхэд шилжсэн бөгөөд өнөөдөо Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хурал боллоо. Шүүх хуралд шүүгдэгч Д.Жаргалсайхан нь 2019.01.08-16-ны өдрийг хүртэл эрүүл мэндийн шалтгааны улмаас эмнэлэгт хэвтсэн гэх…

Цааш унших