Ардын хувьсгалын 100, 101 жилийн үндэсний их баяр наадамд 1024 зодоглохоор болсон.
Тэгвэл үүнд Тува, Халимаг, Буриад, Өвөрмонгол зэрэг газруудаас 25 бөх зодоглох юм байна. Тэднээс хамгийн олон нь Тува улсын алдарт аварга Аяс Монгуш тэргүүтэй 15 бөх зодоглохоор болжээ. Мөн Халимаг -4 , Буриад -4 , ӨМӨЗО -2 бөх зодоглохоор ирээд байгаа аж.