1 дүгээр сарын цаг агаарын төлөв Энэ сарын агаарын температурын дундаж нь Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голуудын хөндийгөөр 26-31 градус бусад сумдын нутгаар 18-23 градус хүйтэн буюу уур амьсгалын дунджийн орчим байх төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн эхээр хүйтний эрч бага зэрэг суларч Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн, бусад сумдын нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. Харин хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үеэс хүйтний эрч чангарч Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 25-30 градус хүйтэн, бусад сумдын нутгаар шөнөдөө 26-31 градус,…
Зохиогч: cool
Лувсанбалдандамбийжанцан (1843-1848) Зургаадугаар богд нь Төвдийн Лхасын умартад Х1Ү жарны харагчин туулай жилийн хаврын эхэн сарын 25 буюу аргын 1843 онд эцэг Содномдаржаа, эх Лхамдолгор нарын гэрт онцгой шинжийг үзүүлэн мэндэлжээ. Үүнийг ҮП Банчин-Эрдэнэ Дамбийнямд айлтгасанд Халхын богдын VI дүр мөн хэмээн тодруулж увш сахил хүртээн Лувсантүвдэнчойжижанцан хэмээх алдрыг хайрлажээ. Түүнийг Х1Ү жарны шороон бичин жилийн 9-р сарын 7-нд зургаан сүүдэртэйд нь буюу 1848 онд монголд залж Халхын богд Жавзандамбын 6-р дүрд өргөмжлөн их баярыг үйлдэн урьд дүрийн бүх хэргэм цол, ямбыг өргөсөн байна. 1848 онд Төвдөөс залж ширээнд өргөмжлөн даншиг мандал өргөснөөс хойш удалгүй хүнд өвчний улмаас таалал төгсчээ.…
XIX зууны сүүлээр Богд хан уулын өмнө орших Мазушрийн хийдэд Дагва тэргүүтэй дархчууд сүсэгтэн олны хандиваар бүтээжээ. Уг хийдэд Манзушир хутагт Цэрэндорж эзэмшиж байсныг хожим Богд хааны номын сангаар дамжуулан 1924 онд Үндэсний номын санд шилжүүлжээ. Мөнгөн хуудсыг хөөмөлдөн алтдаж, найман мөрөөр бичсэн, нийт 1460 лан буюу 52 кг 560 гр алт, мөнгө орсон байна. Хуудас бүрийг суман модон хавтсанд суулгаж, судрын 50 орчим хуудсанд бурхадын дүрийг товойлгон бүтээсэн бөгөөд ханд дагинасыг хатгаж урласан торгон хөшигтэй. Монгол Улсын Засгийн Газрын 1995 оны 241 дүгээр тогтоолоор түүх соёлын “ХОСГҮЙ ҮНЭТ” өвд бүртгэжээ.
“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн 2 дахь үе шатыг амжилттай зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар 786.250 хүн үзлэг, шинжилгээнд хамрагдсанаас 20 гаруй мянган хүн вирусийн ачаалал тоолох шинжилгээ хийлгэж, 3455 хүн вирусийн эсрэг эмчилгээнд хамрагдав. Элэгний В,С вирусийн эсрэг 5 төрлийн эмийн үнэд эрүүл мэндийн даатгалын сангаас хайрцаг тутамд 210 мянган төгрөг, дан найрлагатай 2 нэрийн эмийн үнийг 60-150 мянган төгрөгөөр хөнгөлж зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан нь даатгуулагч өөрийн санхүүгийн боломжид нийцсэн эмийг сонголттойгоор худалдан авах боломжийг бүрдүүллээ. Хөтөлбөрийн хэрэгжилтэд 13,9 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулав. Уг үндэсний хөтөлбөрийг “Дэлхий загвар хөтөлбөр” болсоныг ДЭМБ сайшаасан юм.
Монголын хүүхдийн ордны дуулаачийн дугуйлангийн багш С.Ганчимэгийн 30 жилийн хөдөлмөрийг төр үнэлж Монгол улсын гавьяат багш цолоор шагнаж байгаа ажээ. Түүний шагналыг маргааш 11:00 цагт Төрийн ордонд Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулах юм. Жүжигчин Бархүү, Фрийзон хамтлагийн дуучин Энхтөр, Наки, Хишигдалай, Эгшиглэн, Жимсээ, Увертюра хамтлагийн дуучин А.Шинэбаяр, “Гангараа” Мөнгөншагай, Э.Болор-уянга, Улсын Филармонийн дуучин Насанбуян, Хулан, Флаш хамтлаг, Гүүдбойс зэрэг үе үеийн дуучид Монголын хүүхдийн ордны дуулаачийн дугуйлангийн багш,хөгжмийн зохиолч, яруу найрагч С.Ганчимэгийн шавь юм. Өнөөдрийн байдлаар түүний 200 гаруй шавь Монголын урлагт зүтгэж байгаа бөгөөд 60 гаруй нв Соёлын тэргүүний ажилтан болсон байна. Түүний шавь нар багшдаа зориулан энэхүү дууг дуулж, дүрсжүүлсэн байдаг. Бусдын хүүхдийн төлөө цаг наргүй зүтгэж төрдөө хөдөлмөрөө үнэлүүлж байгаа түүний баярт агшныг бид маргааш хүргэх болно.
Эрүүл мэндийн салбарын төсөв, хөрөнгө оруулалт болон тус салбарт тулгамдаж буй асуудлын талаар ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Содномжамцтай ярилцлаа. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ТӨСӨВ 20 ОРЧИМ ХУВИАР ӨССӨН -Эмнэлгийн ачаалал эрс нэмэгдсэн, утаанаас болж хүүхдүүдийн ханиад, томуу хүндэрсэн ярвигтай цаг үед та бид хоёр уулзаж байна. Эмнэлгийн байгууллагын хүртээмжийг сайжруулах, иргэдэд ойртуулах талаар сүүлийн жилүүдэд олон нийтийн зүгээс ч ихээхэн гомдол, санал ирж байгаа. 2019 оны төсөвт үүнийг шийдвэрлэх хэмжээний хөрөнгө мөнгө тусгагдаж чадсан уу. Төсөвт ямар өөрчлөлт, ахиц дэвшил гарсан бэ? -Ирэх жилийн төсвийг өмнөх онуудтай харьцуулахад нэлээд онцлогтой баталсан. Төсөв бүтцийн хувьд өөрчлөгдсөн.…
Нийслэлийн Эрүүл мэндийн газар, АШУҮИС-ийн хооронд байгуулсан санамж бичгийн дагуу тус сургуулийн захирлын тушаал гарч хүүхдийн нарийн мэргэжлийн резидент эмч нар, төгсөх дамжааны оюутнууд нийслэлийн дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллахаар боллоо. Нийслэлийн 134 өрхийн эрүүл мэндийн төвд АШУҮИС-ийн 6-р дамжааны 392 оюутан 2018 оны арванхоёрдугаар сарын 24-нөөс 2019 оны гуравдугаар сарын 01-нийг хүртэл, төвийн зургаан дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэгт хүүхдийн анагаахын тэнхимийн 22 резидент эмч 2018 оны арванхоёрдугаар сарын 26-наас 2019 оны гуравдугаар сарын 01-нийг хүртэл тус, тус ажиллах юм. Томуу, томуу төст өвчний тохиолдол нэмэгдэж, эмнэлгийн байгууллагын эмч сувилагч нар өдгөө ачаалалтай ажиллаж байгаа билээ.
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Нийслэлийн Засаг даргын 339 дүгээр захирамжийн дагуу “Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд салбар дундын оролцоог нэмэгдүүлье” аяныг зургаан сарын хугацаатай, НЗД-ын 877 дугаар захирамжийн дагуу “Бэлгийн замаар дамжих халдварыг илрүүлэх, тусламж, үйлчилгээнд ээлтэй орчин бүрдүүлье” аяныг гурван сарын хугацаатай тус, тус зохион байгуулсан билээ. Энэхүү хоёр аянд бусдыгаа манлайлан оролцож, тэргүүн байр эзэлсэн дүүргийн ЗДТГ, Эрүүл мэндийн төв, хороо, ӨЭМТ-ийг шалгаруулж, шагнал гардуулах арга хэмжээ өнөөдөр боллоо. “СҮРЬЕЭ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД САЛБАР ДУНДЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЬЕ” АЯНД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛСЭН: Дүүргийн тэргүүний ЗДТГ: -Тэргүүн байр: Чингэлтэй дүүргийн ЗДТГ -Хоёрдугаар байр: Сүхбаатар дүүргийн ЗДТГ -Гуравдугаар байр: Баянгол дүүргийн ЗДТГ Дүүргийн…
Таиландын нийслэл Бангкок хотноо зургаан настай эрэгтэй, эмэгтэй ихэр хүүхдийг хооронд нь гэрлүүлжээ. Учир нь ихрүүдийг өмнөх төрөлдөө хайр сэтгэлтэй хосууд байсан гэж үзсэн тул хуримыг нь хийсэн гэнэ. Ихрүүдийн эрэгтэйг нь Гуйтар, эмэгтэйг нь Киви гэдэг бөгөөд аавыг нь Аморнсан Сантхорн Малират, ээжийг нь Фахарапорн гэдэг ажээ. Ихрүүдийн хуримд олон мянган ам.доллар зарцуулсан байна. Хуримын зураг болон бичлэгээс хүргэж байна.
Оюуны бүтээлийг үнэлж, хүндлэх асуудалд гар бие оролцдог энэ цагийн манлай бүтээлчид бол Монгол улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, яруу найрагч Ү. Хүрэлбаатар, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н. Жанцанноров нар юм. Аялгуу сайхан хөгжмийн манлай Н. Жанцанноров , яруу сайхны тэргүүн төлөөлөгч Ү. Хүрэлбаатар нар Монголын ард түмний хайр хүндлэлийг хүлээсэн эрхмүүд билээ. Тэд нэгэн арга хэмжээний үеэр их л дотно шивнэлдэж байхдаа манай дуранд өртлөө. Бэлтгэсэн Б.Мөнхжаргал
