1. Азийн наадам Азийн спортын арван наймдугаар наадам Индонез улсын нийслэл Жакарта болон Палембан хотод наймдугаар сарын 18-нд нээлтээ хийж, 16 хоногийн турш амжилттай үргэлжлэн явагдлаа. Цар хүрээгээрээ Олимпийн наадмын дараа ордог энэхүү наадамд Ази тивийн 11 мянга гаруй тамирчин Индонез улсад хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөв. Энэ удаагийн наадамд Хятад, Япон болон Өмнөд Солонгосын баг тамирчид медалийн тоогоор тэргүүллээ. Монгол Улсын баг тамирчдын хувьд 4 алт, 9 мөнгө, 11 хүрэл, нийт 24 медальтай 17 дугаар байрт шалгарлаа. Энэ удаагийн наадамд Монголын баг тамирчид спортын 30 төрөлд 269 тамирчин, 128 дасгалжуулагч, албаны хүмүүсийн бүрэлдэхүүнтэй оролцож түүхэн амжилт тогтоов. Азийн…
Зохиогч: cool
Шадар сайд асан Ц.Оюунбаатар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Тэмээн поло тэмцээн”-ийг дэмжихэд 150 сая төгрөгийн эрх шилжүүлэх тушаал хэрэгжүүлэхийг тухайн үед Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн захирлаар ажиллаж байсан Д.Жаргалсайханд даалгаж, улмаар А/325 дугаартай тушаал гаргуулан өөрийн төрсөн хүүхдийн “Монголын тэмээн поло спорт уралдаан аяллын холбоо” гэх төрийн бус байгууллагын дансаар 150 сая төгрөг авч Эрүүл мэндийн яаманд их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт холбогдсон. Энэ хэргийн мөрдөн байцаалт дуусч шүүхэд шилжсэн бөгөөд өчигдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг боллоо. Ц.Оюунбаатар, Д.Жаргалсайхан, О.Тэмүүжин нарын урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг 2019-01-08-ны 10:00 цагт…
ЖДҮ-тэй холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудын дунд Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны даргын хамаарал бүхий компани байсныг манай сайт анх ил болгож мэдээлсэн. Тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулгын хэвлэлийн төлөөлөгч Ж.Цэсэнгийн нөхрийн компани мал хамгаалах сангаас 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан. Гэтэл Ж.Цэсэнгийн нөхөр Д.Тэрбишийн “Дөлгөөн Оргил” компани ЖДҮ-аас авсан зээлээ хугацаа хэтрүүлж өнөөг хүртэл төлөөгүй байгаа юм. Мөн “Дөлгөөн Оргил” компанийн зээлийг Ерөнхийлөгч Х.Баттулгыг ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхад буюу Ж.Цэсэн тухайн яаманд хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа гаргуулсан байх магадлалтай байгаа юм. Тиймээс нөхрийнхөө компанид зээл авч өгөхөд нөлөөлсөн байх эсэх талаар манай сэтгүүлч Н.Өнөрцэцэг тодруулсан байдаг. Харин энэхүү ярилцлагын маргааш нь Ерөнхийлөгчийн Тамгын…
Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Уушгины хатгалгааны эсрэг вакцин”-ыг 2016 оноос эхлэн нийслэлийн дүүргүүдэд үе шаттай нэвтрүүлэх ажлыг Эрүүл мэндийн яам зохион байгуулсан. Ирэх онд үндэсний хэмжээнд нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг хангасан гэнэ. Тухайлбал, Уушгины хатгалгааны эсрэг вакцинд 2018 оны 11 дүгээр сарын байдлаар давхардсан тоогоор Нийслэлийн 9 дүүргийн 72,264 хүүхдийг хамруулжээ. Тус яамнаас агаарын бохирдол ихтэй өвлийн улиралд бага насны хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эхчүүдийн дархлааг сайжруулах, томуугийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор томуугийн эсрэг дархлаажуулалтад 117,215 хүнийг вакцинжуулж, хамралт 94 хувьтай байна. Мөн улсын хэмжээнд 5 хүртлэх насны 390,000 хүүхэд, 40,200 хөхүүл эхэд А аминдэм, 4,819 жирэмсэн эмэгтэйд…
Кейла Вудс хэмээх 21 настай энэ бүсгүйн хувьд Шинэ жил, зул сарын баяр, бэлэг, гацуур мод зэргийг авах нь санхүүгийн асуудал дагуулсан байна. Бүсгүйн хувьд мөнгө олохын төлөө ер бусын санаа олжээ. Тэрбээр интернетээр дамжуулан өөрийнхөө хөлний зургийг 10 ам.доллар, бичлэгийг 40 ам.доллараар зарж, 2380 ам.доллартой чадсан байна.
2016 оны 05-р сарын 18-ны өдөр “Гранд мед” эмнэлэгт мэс засал хийлгэхээр ирсэн эмэгтэй мэс заслын өмнөх норкозонд ороод амиа алджээ. Талийгаач бүсгүй О 27 настай бөгөөд Швед улсаас эх орондоо ирээд удаагүй байсан .Тэрээр хөл нь өвдөж тус эмнэлгийг зорьсон. Эмнэлгийн зүгээс нурууны суулт гэсэн онош тавьж, 92 хувийн баталгаа өгсөн. Гэвч бүсгүй хагалгаандаа ч орж амжилгүй амьсгал хураасан юм. Энэ хэргийг ХУД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцээд “Гранд мед” эмнэлгийн мэдээгүйжүүлэлтийн эмч Б.Эрдэнэзулийг бүсгүйн үхэлд буруутай гэж үзлээ. 27 настай О бүсгүйн нуруугаар хатгаж, хөл нь өвдөөд байсантул Монголын сайн эмнэлгүүдийн нэг гэж итгэж “Гранд мед” эмнэлэгт хандсан байна. Эмнэлгийн зүгээс бүсгүйг нурууны диск өвчтэй байна гэж оношлоод…
Шинэ жилийн баярын үеэр төрөл бүрийн хордлого, ялангуяа хоолны хордлого, архины хордлого, гэдэсний халдварт өвчин, осол гэмтэл, осголт хөлдөлт, томуу, томуу төст өвчлөл нэмэгдэх хандлагатай байдаг тул Нийслэлийн Эрүүл мэндийн газраас иргэдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. ХАЛДВАРТ ӨВЧЛӨЛӨӨС СЭРГИЙЛНЭ ҮҮ Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх, эрсдэлт бүлгийн болон бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд хүндрэх магадлалтай тул олон айл хэсэхгүй байх. Сүүлийн үед салхинцэцэг өвчний тархалт нэмэгдэж байгаа тул урьд нь өвчилж байгаагүй, бага насны хүүхэд халдвар авахаас сэргийлж, өвчлөл гарсан айлаар орохгүй байх, салхинцэцэгийн өвчлөл гарсан бол бага насны хүүхэдтэй хүмүүст урьдчилан сануулах. Архи дарс согтууруулах ундааны хэрэглээнд онцгой анхаарах, архи…
АНУ-д хөдөлмөр эрхлүүлэхэд зуучлах тухай зарууд цахим орчинд олон гарах болжээ. Харин Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас “Ямар ч байгууллагад зөвшөөрөл өгөөгүй” гэдгийг албан ёсоор мэдэгдэж, иргэдийг ийм төрлийн зар, мэдээлэлд сэрэмжтэй хандахыг анхааруулсан байна. Мэдэгдэлд, “Америкийн Нэгдсэн Улсад хөдөлмөр эрхлэхэд зуучлах нэрээр иргэдийг бүртгэх, зуучлалын гэрээ байгуулахдаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас зөвшөөрөгдсөн мэтээр бичиж, яамны нэрийг ашиглан, иргэдийг төөрөгдүүлэх, хуурч мэхлэх, зуучлалын хураамж авах зэрэг залилангийн шинжтэй үйлдлүүд гарч болзошгүй байгаа тул сэрэмжлүүлж байна. Тус яамнаас өнөөдрийн (2018.12.25) байдлаар Монгол Улсын иргэдийг АНУ-д хөдөлмөр эрхлүүлэхээр нэг ч аж ахуйн нэгжийн байгууллага тусгай зөвшөөрөл аваагүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Мөн АНУ-тай…
“Рио 2016” паралимпоос хүрэл медаль авчирч ард түмнээ баярлуулж байсан МУГТ Энхбаярын Содномпилжээгийн хувьд энэ жил амжилт ололт дүүрэн жил болж өндөрлөлөө. 1. Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод хоёрдугаар сарын 21-ний өдөр болсон пара пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ алтан медаль хүртлээ. Тэрбээр 107 кг-ын жинд 220 кг-ыг түлхэж түрүүлсэн бол Киргызстаны З.Оросбаев 200 кг-аар мөнгө, эзэн орны тамирчин Абдалла Алнаби 185 кг-аар хүрэл медалийн эзэн болжээ. Энэ жинд нийт 9 орны тамирчид өрсөлдсөн байна. 2. Финланд улсын Ванта хот Пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн хэвтээ шахалтын хэрэглэлгүй төрлийн ДАШТ Насанд хүрэгчдийн 105 кг-ын жинд…
Хүн бүрийн тэр бүр мэддэггүй ч бидний амьдрал ахуйд шууд нөлөөлж байдаг бурхан шашны үйл, бөө мөргөл, засал номын талаар үзмэрч, засалч Л.Нямаатай хийсэн цуврал ярилцлагынхаа хоёрдугаар хэсгийг хүргэж байна. -Өмнөх ярилцлагадаа таныг бөөгийн өмсгөлөө өмсөлгүйгээр үйл хийдэг тухай ярихад их олон хүмүүс гайхаж байсан. Тийм зүйл байж болохгүй гэж хэлэх хүнтэй ч таарлаа? -Ер нь гайхах байх. Зарим бөө нар өмсгөл хувцас нь олон жилийн нүүр үзэж, хэр тортог болох тусам сайн гэж үздэг. Бөө болгон адилхан байх албагүй. Харин миний хувьд өмсгөл, хэрэглэл маань муухай болчихвол зүгээр л угаачихдаг. Онгод тэнгэрийн зан үйлд маань ч саад болоод байдаггүй…
