Зохиогч: cool

Хэнтий аймаг Өмнөдэлгэр сумаас хойш 70 км-т “Баянзүрх” багийн нутагт өвөлжиж байсан 25 настай эх умайн гаднах жирэмсний улмаас биeийн жингийн цусны 74 хувийг алдаж, цус алдалтын дайрлагатай тээвэрлэх боломжгүй болоод байжээ. Тиймээс Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар өчигдөр орой малчны хотонд гэрт нь хагалгаа хийж шингэн, цус сэлбэж эхийн амь насыг аварсан байна. Уг хагалгааны багт эх барихын зөвлөх эмч Н. Ариунаа, эх барихын эмч Б.Наранбат, эмч Б. Чимгээ, хагалгааны сувилагч Т.Гантигмаа, сувилагч Б.Эрдэнэдэлгэр, жолооч Б.Даваахүү нар багтжээ.

Цааш унших

Өнөөдөр буюу 2018 оны 12-р сарын 19-ны өдөр СБД-ийн Иргэний Хэргийн Анхан Шатны шүүхэд иргэн Б.Ариунаагийн нэхэмжлэлтэй “Зууны мэдээ сонин”-д холбогдох хэргийн шүүх хурал боллоо. “Зууны Мэдээ” сонинд гарсан нийтлэл нь иргэн Б.Ариунаагийн нэр төрд халдсан, худал мэдээлэл болохыг тогтоож, тараасан хэлбэрээрээ няцаах шүүхийн шийдвэр гарчээ. Уг худал мэдээллийн эх сурвалж нь Стандарт, Хэмжил Зүйн Газар (дарга Г.Гантөмөр) болох нь хэргийн материалд ирүүлсэн баримтаар нотлогдсон байна. Өөрөөр хэлбэл Төрийн байгууллага иргэний нэр төрд халдсан, худал мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд гаргаж өгчээ.

Цааш унших

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Тандалт, урьдчилан сэргийлэлтийн албаны дарга Б.Баатарсүхтэй томуу, томуу төст өвчний цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Нийслэлийн хэмжээнд амьсгалын замын халдварт өвчин, тэр дундаа томуу, томуу төст өвчин ямар түвшинд байна вэ? Өнгөрсөн жилийн судалгаатай харьцуулбал, энэ жил өвчлөлийн түвшин ямар хэмжээнд хүрсэн бол..? -Жил бүрийн 12, 1, 2 дугаар сард улирлын томуугийн өвчлөл ихэсч дэгдэлт болдог. Энэ жилийн хувьд 11 дүгээр сараас эхлэн эмнэлгийн орны ачаалал нэмэгдэж, эмнэлгүүд орны зохицуулалтаа хийгээд явж байна. Өнгөрсөн жил амбулаторийн үзлэгийн 10 орчим хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байсан бол, энэ жил 4,6 орчим хувьтай байна. Өмнөх жилүүдээс томуугийн өвчлөл…

Цааш унших

Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав гуай бурханы оронд заларчээ. МЗЭ-ийн шагнал/1972/, МХЗЭ-ийн нэрэмжит/1979/, төрийн шагнал/1988/, Ардын уран зохиолч/1999/ Шаравын Сүрэнжав 1938 оны 3-р сарын 15-нд Төв аймгийн Авдарбаян суманд төржээ. 1963 онд МУИС, 1981 онд Москва хотноо А.М.Горькийн нэрэмжит дээд сургуулийн дэргэдэх Утга зохиолын дээд курсийг тус тус төгсчээ. 1960 оноос эхлэн уран зохиол бичих болжээ. Зохиолчдын эвлэлийн гишүүнд 1966 онд элсчээ. Уурхайчдын Налайх хотын утга зохиолын бүлгэмд суралцаж байв. Иргэний уянгын шүлэг, найраглалуудыг орчин үеийн сэдвээр голчлон бичдэг. Түүний бичсэн “Ерэн баатрын дууль”, “Шөнө ургасан цэцэг” найраглал нь уншигчдын сонирхлыг татсан юм. Түүнчлэн эрийн гурван наадмын тухай бичсэн…

Цааш унших

Зөрчлийн тухай хуулийн 6.21-т заасан Гүтгэх, доромжлох тухай заалттай холбоотойгоор сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан, иргэний нийгмийн зүтгэлтнүүдийн мэргэжлийн эрх ашиг зөрчигдөж байгаа талаар салбарынхан удаа дараа ярьж, хэлэлцүүлэг өрнүүлж байгаа. Мөн олон хуульч, судлаач нар энэ талаар өөрсдийн байр сууриа илэрхийлж, иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг албан тушаалтны үзэмжээр хязгаарлах нөхцөл байдалд үүсгэж буй Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай хэмээн зөвлөж байна. 2018 оны эхний арван сарын байдлаар Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйл Гүтгэх зөрчлөөр  374 зөрчил бүртгэж, 57 хүн, хоёр  хуулийн этгээдийг 118 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ. Хуульч Д.Оросоогийн хэлж буйгаар Зөрчлийн тухай…

Цааш унших