Зохиогч: cool

Нийслэл хотын хэмжээнд шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан “Шинэ жил-2018” нэгдсэн арга хэмжээний хүрээнд шинэ жилийн баяр, амралтын өдрүүдийг гэмт хэрэг, зөрчилгүй тэмдэглэн өнгөрүүлэх, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх таслан зогсоох урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас анхаарал хандуулан ажиллаж буй. Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн II хэлтсийн хамт олон гудамж талбай, олон нийтийн газарт хяналт тавих машинт болон явган эргүүлийг 24 цагаар тасралтгүй зохион байгуулж, алба хаагчдыг бүрэн бүрэлдхүүнээр уртгасан цагаар ажиллуулж байгаа аж.

Цааш унших

“Номадик контент” компанийн  “Ботгохон” үндэсний төсөл нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эхний бүтээл болох “Миний бэлэг” номоо харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан брайлиар хэвлүүлжээ. Төслийнхөн уг зурагт номынхоо дээжээ шинэ жилийн баяраа тэмдэглэж буй тусгай хэрэгцээт 116 дугаар сургуулийн нэгдүгээр ангийнханд бэлэглэсэн байна. Тэд мөн Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны дэргэдэх “Нарны хаан хүүхдүүд” цэцэрлэгт хандивлахаар төлөвлөжээ. Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийг баярлуулах, эрх тэгш сурч боловсроход  нь  хувь нэмэр оруулах  энэ сайн үйлсийг “Сирм ХХК” дэмжин ивээн тэтгэсэн аж. “Ботгохон” төслийг санаачлан, хэрэгжүүлэгч Г.Гантуяа “Бага насны хүүхдүүд тэр дундаа тусгай хэрэгцээт багачуудад зориулсан үндэсний контент дутагдалтай байна. Бид энэ салбарын  контентийн орон зайг нөхөх цогц…

Цааш унших

Томуу, томуу төст өвчин ихсэж байгаатай холбогдуулан дүүргийн эрүүл мэндийн төвүүд ажлын болон амралтын өдрүүдэд дээрх цагийн хуваарийн дагуу уртасгасан цагаар ажиллаж иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй байдлаар үзүүлэхээр зорьж байна. Түүнчлэн эцэг, эхчүүд бага насны хүүхдээ ханиад томуунаас урьдчилан сэргийлэх, гэрийн нөхцөлд хэрхэн асарч сувилах, өвчний шинж тэмдгийг хэдийд таньж мэдэх, тохирох эм бэлдмэлийг ямар байдлаар сонгож хэрэглэх, эмнэлгийн яаралтай тусламжийг ямар үед авах вэ гэх мэт олон талын зөвлөгөөг мэргэжлийн эмчээс утсаар асууж лавлах бүрэн боломжтой юм.

Цааш унших

МАН-ын дотоод хагарал, тэмцэл савнаасаа хальж, өдгөө төрийн ажлыг зогсоогоод байна. УИХ-ын даргыг 60 тэрбумын гэх хэргээр буруутган ажлаа өгөхийг шаардаж, нэг сар шахам чуулган хуралдуулсангүй. Үнэхээр 60 тэрбумын хэрэг гэж юу юм, тухайн үед ямар үйл явдал өрнөсөн. Энэ талаар нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуй манай сонинд анх удаа ярилцлага өглөө. Түүнийг 60 тэрбумын гэх энэ хэрэгт хамгийн их нэр холбогддог гэдгийг манай уншигчид мэдэж байгаа биз ээ. 60 ТЭРБУМЫН ТАЛААР БИ ҮГЭЭ ХЭЛЭХ ЦАГ НЬ БОЛСОН, ҮНЭНИЙГ ӨГҮҮЛЬЕ -Та бид хоёр танай намын хөл толгойгүй хагарал, хэрүүлтэй үеэр ярилцаж байна. МАН өнгөрсөн долоо хоногт Бага хурлаа хийсэн ч…

Цааш унших

МАН-ын дотоод зөрчил төрийн ажил гацаагаад байгаа билээ. Үүний улмаас Ерөнхийлөгч УИХ-ын нэгдсэн чуулганд мэдээлэл хийж чадахгүй байгаа. Тэгвэл энэ асуудалтай холбоотойгоор УИХ-ын даргаас Ерөнхийлөгчид “хов” хүргэсэн агуулга бүхий албан бичиг хүргүүлсэн байна. Өөрөөр хэлбэл уг албан бичигт нэр нь гарсан УИХ-ын гишүүд Ерөнхий сайдыг дэмжиж УИХ-ын даргыг эсэргүүцэгчид гэж ойлгогдохоор байна.  Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан “Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан хойшилсон тухай” албан бичгийг 2018 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлжээ. Тус албан бичигт: “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаас 2018 оны арванхоёрдугаар сарын 07-ны өдрийн 4/587 дугаар…

Цааш унших

Эрүүл мэндийн сайдын баталсан удирдамжийн дагуу ЭМЯ, НЭМГ-ын хамтарсан ажлын хэсэг дүүргийн эмнэлгүүдийн тусламж үйлчилгээ, томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бэлэн байдалтай танилцаж байгаа билээ. Энэ дагуу өнөөдөр Баянгол, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв болон Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж байна. Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв нь нийт батлагдсан хүүхдийн 200 ортойгоос  өнөөдрийн байдлаар 308 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Нэмэлтээр хүүхдийн 108 орыг дэлгэн зохицуулалт хийжээ. Хүүхдийн нэгдсэн эмнэлэг болон Ахмадын эмнэлгийн Хүүхдийн II тасгийн өрөө тус бүрт ХЕПА шүүлтүүр бүхий агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг ажиллуулж буй нь дотоод орчны агаарын бохирдол болон амьсгалын замын…

Цааш унших

Дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа. Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт өнөөдрийн байдлаар нийт 175 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Ялангуяа 1 хүртэлх насны хүүхдүүд их хэвтэж байна. Ачааллын үед Нэгдсэн эмнэлэг дотоод зохион байгуулалтын ажлуудыг хийж эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Үүнд: 1.  Мэдрэлийн тасгаа бүрэн чөлөөлж хүүхэд хүлээн авч байна. Мөн сургалтын өрөө, тоглоомын өрөөг суллан нэмэлт ор тавин тусламж, үйлчилгээ үзүүлж байна. 2. Хүлээн авахаар үзүүлэхээр ирж байгаа хүлээгдлийг бууруулахын тулд хүлээн авах дээр 3 ээлжээр тус бүр 3 эмч ажиллуулж байна. Мөн 2 газар хүүхэд хүлээн авч эрэмбэлэн ангилалтыг хийж…

Цааш унших

Агентлаг газрын дарга нараас хамгийн онцгой дарга бол Биеийн тамир спортын газрын дарга Ц.Шаравжамц билээ. Олны дунд явж байгаад даргаасаа төөрөх юм бол өндөхөн юман дээр гараад харвал даргаа төвөггүйхэн олно гэж цэргүүд нь хөхрөлддөг юм билээ. Олноос онцгой өндөр даргын арга хэмжээн дээрх зургуудаас хүргэж байна.

Цааш унших

Cүүдэр шиг, фото аппарат, гэрэл зураг гэгч хүний амьдралд гарч ирснээр бид өнгөрснөө мэддэг болсон. Хүмүүс бид даанч хожуу гэрэл зургийг “эзэмшсэн” гэдэг. Дор хаяж 100 жилээр урагшлуулсан бол хүн төрөлхтний туулж өнгөрүүлсэн зам мөр, амьдрал хэрхэн буух байсан нь сонирхолтой. Ингээд бид уншигчдадаа тэр бүр хүмүүсийн сонорт хүрээд байдаггүй Монголын ховор зургуудыг хүргэж байна. Эдгээр зургийн заримыг Оросын гэрэл зурагчин Николай Аполлонович Чарушин (1851/1852—1937) Григорий Николаевич Потанин (1835— 1920)-ий Монголд хийсэн судалгааны бүрэлдхүүнд багтан ирэхдээ 1880-1900 оны хооронд авсан бөгөөд ихэнх нь барууны орнуудын гэрэл зургийн сан хөмрөгт хадгалагдаж байсан болно.

Цааш унших

УИХ-ын дарга М.Энхболд МАН-ын Бага хурлын үеэр болон сүүлийн үед өөртэй нь холбогдуулан ярьж байгаа асуудлаар мэдээлэл, тайлбар хийсэн юм. Мэдээллийг бүрэн эхээр нь толилуулж байна. -УИХ-ын нэгдсэн хуралдаан 5 дахь өдрөө 3 дахь 7 хоногтоо ирц бүрдэхгүй, хуралдаж чадахгүй байна. Хурлын ирцийг Засгийн газрын гишүүд, нэр бүхий УИХ-ын гишүүд зориуд зохион байгуулалттайгаар гацааж, Монгол төрийн, хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааг зориудаар тасалдуулж байна. Үүнийг би хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа. УИХ-ын нэр бүхий 38 гишүүн (сүүлд 2 хүн зурсан гэсэн) УИХ-ын даргад огцрох өргөдлөө өгөх шаардлага ирүүлсэн. Энэ шаардлагыг Үндсэн хууль болон УИХ-ын тухай хуульд нийцэж байгаа…

Цааш унших