Зохиогч: cool

Залуу.ком сайтаар 2018 оны 12 сарын 18 ны өдөр гарсан «Эрүүл мэндийн мэдээлэл алдагдаж байна” гэсэн мэдээлэлд Эрүүл мэндийн яамны зүгээс албан ёсны байр сууриа илэрхийлж байна. ЭМЯ 2012 оноос хойш эрүүл мэндийн салбарт мэдээлэл технологийн дэвшлийг нэвтрүүлэх, цахимжуулах үйл ажиллагааг салбарын хэмжээнд эхлүүлэн ажиллаж байна. Уг гарсан мэдээлэл нь БНХАУ улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй Цахим эрүүл мэнд төсөлтэй холбоотойгоор бичигдсэн байна. Уг “Цахим эрүүл мэнд” төсөл нь Техник хангамж болон Програм хангамж гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Техникийн хангамжийн хэсэг хэрэгжиж дууссан бөгөөд эрүүл мэндийн байгууллагууд үйл ажиллагаандаа ашиглаж байна. Програм хангамжийн хөгжүүлэлт, нэвтрүүлэтийн ажил одоо үргэлжлээд,…

Цааш унших

Нийслэлийн Амгалан амаржих газраас энэ сарын 13-нд “Нэгдсэн лабораторийн 2018 онд нэвтрүүлсэн оношилгооны аргууд” нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгийн нээлтэнд тус амаржих газрын дарга Ц.Батболд, НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, оношзүйн лабораторийн мэргэжилтэн О.Аззаяа нар оролцож, нийт тасаг нэгжүүдийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй хамт лабораторийн үйл ажиллагаатай танилцсан юм. Амгалан амаржих газрын нэгдсэн лаборатори нь үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж Франц улсын “VIDAS PS” иммунологийн бүрэн автомат анализатор,  бактерлоги шинжилгээний “Biobase”-ийн 12 нэр төрлийн багаж тоног төхөөрөмжийг суурилуулсан байна. Энэ хүрээнд нэгдсэн лабораторид TORCH халдвар, нөхөн үржихүйн гормон, хавдрын маркерууд, нянгийн халдвар, эмнэлзүй болон орчны бактерлогийн шинжилгээ, эмэгтэйчүүдийн эсийн шинжилгээ хийж эх нярай, эмэгтэйчүүдэд…

Цааш унших

Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА)-ын дэмжлэгтэйгээр 2018-2020 онд Япон улсын Хирошима их сургууль, Эмгэг судлалын үндэсний төв, Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэг, Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлэг“Уушги тоосжих өвчин асбестийн шалтгаант амьсгалын замын өвчний эрт үеийн оношилгооны чадавжийг сайжруулах” төслийг хамтранхэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд уушги тоосжих өвчин, асбестийн шалгаант амьсгалын замын өвчин, түүний хүндрэл болох уушгины урьдал өвчин, уушгины хавдар, мезотелиома зэрэг өвчний оношилгоонысургалт 2018 оны 12 дугаар сарын 3-10-ны хооронд Япон улсын Хирошима Их Сургууль дээр зохион байгуулагдлаа. Сургалтад Эмгэг судлалын үндэсний төв болон орон нутгийн эмгэг судлаач эмч, лабораторийн техникч нар нийт 13 хүний…

Цааш унших

Монголын орчин цагийн түүхэн уран сайхны кино “Мандухай сэцэн хатан” дэлгэцнээ анх гарснаас хойш 30 жил болж байгааг тохиолдуулан уг киноны хөгжмийг 2018 оны 12 дугаар сарын 22,23-ны үдэш Симфони найрал, Морин хуурын чуулга, Найрал дуучид, Үндэсний хөгжимчид, Уртын дуучид, Хөөмэйчид Чулууны Чинбатын удирдлагаар бүрэн эхээр нь анх удаа эгшиглүүлэхээр бэлтгэж байна. Тэртээ 1987 онд хөгжмийг тухайн үеийн дуурийн симфони найрал, найрал дуучид, чуулгын үндэсний найрал хөгжим, уртын дуучин Норовбанзад, Баттөмөр, Түвшинжаргал, Банзрагч, Хөөмэйч Сундуй зэрэг гоцлоочид оролцон Жамъянгийн Чулуун ерөнхий удирдаачаар ажиллан бичлэг хийлгэж байжээ. Уг киноны хөгжим нь давтамжийг тооцохгүйгээр 90 орчим минут дуурьсдаг. Энэ удаагийн тоглолтод кинонд…

Цааш унших

Дөнгөж сая УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллээрээ ноцтой мэдээллийг баримтуудын хамт дэлгэсэн. Тодруулбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрсөн дүү У.Давхарбаяр ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 1.3 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайдыг өөрөө огцрорх өргөдөлөө өгөхгүй бол Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барина гэдгийг мэдэгдэв. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын дэлгэсэн баримтыг хүргэж байна.

Цааш унших

Авьяаслаг Монголчууд шоунд амжилттай оролцож, “Алтан баззер”-ын эзэн болсон залуу бол С.Билэгт. Илбийн гайхамшиг, ур чадвар, хичээл зүтгэлээ үнэлүүлж, ялагч болсон С.Билэгтийн цахим орчиндоо оруулсан зургуудаас хүргэж байна. 

Цааш унших

Авьяаслаг Монголчууд шоунд амжилттай оролцож, “Алтан баззер”-ын эзэн болсон залуу бол С.Билэгт. Илбийн гайхамшиг, ур чадвар, хичээл зүтгэлээ үнэлүүлж, ялагч болсон С.Билэгтийн цахим орчиндоо оруулсан зургуудаас хүргэж байна. 

Цааш унших

Австралийн иргэн  Кристиан Мариансиус 2015 онд 100 өдөрт 100 өөр цаасан шувуу хийж үзүүлнэ гэж өөрийнхөө цахим хуудсанд ам гарсан. Үнэхээр тэр өөрийнхөө амласанд хүрч амлалтаа давуулан биелүүлсэн байна. Тодруулбал тэрбээр өдгөө 1000 гаруй цаасан шувуу хийгээд байгаа. Түүний бүтээлүүдээс хүргэж байна.   

Цааш унших