Загварын тайзнаа анхлан 14 настайдаа гарч, загвар өмсч эхэлсэн үеэсээ Монголын ирээдүйн топуудын нэг гэдгээ баталсан бүсгүй бол топ модель Г.Уранцэцэг.
Өдгөө 37 настай тэрбээр загварын салбартаа өөрийн залуу нас, гоо сайхан, хувийн амьдралаа зориулсан гэхэд болно. Ирээдүйн чанартай моделиудыг U models загварын агентлагтаа бэлдэж, бэлтгэх болсон тэрбээр 2008 онд Топ модель хэмээх нэр хүнтэй шагналыг өөрийн хүчээр хүртэж байсан цөөн загвар өмсөгчдийн нэг.
Түүний содон дүр төрх болоод харц нь тайзыг тэр чигээр нь өөртөө уусгачихсан юм шиг нэг л содон хөдөлгөөн түүнээс олж хардаг. Монголын хувцасны дизайныг хөгжүүлэх, дизайны байгууллага, компаниудын гайхалтай бүтээлүүдийг олонд таниулж алдаршуулах, шинэ загвар, бүтээлийг болон үйлдвэрлэгчдийг сурталчилж буй загварын талбарт өөрийн зам мөрийг үлдээж яваа түүний хувийн амьдрал тун сонирхолтой. Цэл залуухан насандаа алдарт уяач П.Энхмөнхтэй романс үүргэж, анхны хайр анхны үерхэл гээд “Анхны” тодотголтой бүхнээ зориулж явсан. Гэвч үл ойлголцолын улмаас тэд хоёр тийш болж, П.Энхмөнх хэдийнэ “Одонтой аав”-ын эгнээнд элссэн бол Г.Уранцэцэг бүсгүй хүний хань болох нь бүү хэл, хүүхэд ч төрүүлж амжаагүй явна.
Загварынхан дундаа хамгийн спортлог загвар өмсөгч гэгддэг тэрээр сүүлийн үед бие бялдарын хөгжил гэхээс илүүтэй эрүүл мэндийг эрхэмлэх болжээ. Өдөр шөнийн аль ч цагаар дасгал хийж, фитнесс дээр өнждөг болсон гэнэ.
Гоо сайхан байдлаа дасгал хөдөлгөөнөөр үргэлж тордож, арчилж буй нэгэн хэлбэр биз ээ.
Үргэлж олны нүдэнд ил байж, гоё сайхан байдлаараа үлгэрлэж, хамгийн гол нь мэргэжлийн мэргэжсэн Топ модельд тавигдах чансаанд тодорхой хэмжээний босго тогтоосон гэхэд хилсдэхгүй биз ээ.