“Маамуу” үндэсний төслийг хүн бүр андахгүй. Тэгвэл уг ажлыг санаачлан хэрэгжүүлсэн хүн бол яах аргагүй “Номадик контент” компанийн захирал Г.Гантуяа. Тэрбээр бяцхан үрсдээ дахин нэн шинэ, өхөөрдөм бэлэг задлахаар ханцуй шамлаад эхэлжээ. Өөрөөр хэлбэл, Монгол залуусын ур ухаан шингэсэн хүүхдийн үндэсний дүр тун удахгүй мэндлэх нь. Тэр бол говийн хоёр бөхт “Ботгохон”… МОНГОЛЫНХОО ҮРСЭД БАРЬЖ БУЙ МИНИЙ ХОЁР ДАХЬ БЭЛЭГ БОЛ “БОТГОХОН” -Монголд хүүхэлдэйн киноны хоосон орон зайг нөхсөн бүтээл бол “Маамуу” төсөл. Өнөөдөр “Маамуу”-г мэддэггүй хүн гэж үгүй. Тэгвэл сүүлийн үед танай багийнхныг “Ботгохон” үндэсний төсөл хэрэгжүүлэхээр болсон гэж сонслоо. Энэ талаар яриагаа эхлэх үү? – Монгол Улсын хүүхдийн…
Зохиогч: cool
Хэт задгай хувцастай эфирт гарч шүүмждэдхүртэж байсан хөтлөгч бол Б.Аригун. Боловсрол телевизэд ажиллаж байсан бүсгүй НТВ-д орсон аж. Буурь сэлгэсэн ч тэрбээр секси имиджээ алдаагүй бөгөөд улам ч задгай хувцаслах болсон байна.Түүний зургуудаас хүргэж байна.
Нийслэлийн хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан, салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан Монголын Урлагийн ажилтны холбооны нарийн бичгийн дарга, МУАЖ Б.Зангад, СТӨ-ний дэргэдэх Эртний сайхан чуулгын гоцлол дуучин, МУАЖ А.Долгор, Монголын дижей, аялагч, олон улс судлаач Ж.Золбаяр нарыг өнөөдөр нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор шагналаа. Шагналыг НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр нар гардуулан өглөө. Монголын Урлагийн ажилтны холбооны нарийн бичгийн дарга Б.Зангад “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийслэлийн дээд шагнал Хангарди одонгоор шагнасанд нийт уран бүтээлчдийнхээ өмнөөс болон…
БҮХ НИЙТИЙН САНАЛ ХУРААЛТ ТУСГААР ТОГТНОЛЫН ТӨЛӨӨХ 1945 ОНЫ 10 ДУГААР САРЫН 20-НД УЛС ДАЯАР ЯВАГДСАН БҮХ НИЙТИЙН САНАЛ ХУРААЛТЫН ТУХАЙ: Эдүгээгээс 70 гаруй жилийн тэртээд монголчууд өөрсдийн тусгаар тогтнолынхоо төлөө саналаа өгч байжээ. Энэ үйл явдал бол Монголын түүхэнд тодоор бичигдэх үйл явдал билээ. Тухайн үед Дундад иргэн улсын зүгээс тусгаар тогтнолын асуудлыг ард түмнийх нь саналын үр дүнгээс шалтгаалан авч үзэж болох тухай нот бичгийг манай улсад илгээсэн аж. Ингээд дээрх нот бичгийг үндэслэн БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдээс 1945 оны есдүгээр сарын 21- ний өдрийн 76-р хурлаар дараах утга бүхий тогтоолыг гаргажээ. “Бүх ард түмний тус улсын бүх…
Лувсанчүлтэм жигмэддамбийжанцан (1815-1841) Тавдугаар богд нь Төвдийн Лхасын ойролцоо Зан мужийн Гэдинхансор хэмээх газар түшмэл Гомбодондов, эх Ригзэнбүтэд нарын гэрт Х1Ү жарны хөхөгчин гахай жилийн зуны дунд сарын шинийн долоон буюу 1815 оны 6 дугаар сарын 15-нд онцгой шинж тэмдэгийг үзүүлэн мэндэлсэнийг долдугаар Банчин-ЭрдэнэДамбийнямд айлтгасанд Халхын V богд мөн хэмээн тодруулж Лувсанчүлтэмжигмэддамбий жанцан хэмээх алдрыг хайрлажээ. 1820 оны намрын дунд сарын 16-нд богдын зургаан нас сүүдэртэйд ширээнд залж их ёслолыг үйлдэн бүх хэргэм цол, эрх ямбыг өргөжээ. Лосалингэвш Жүдмадба Лувсанжамъянг ёнзин багшид шүтэж гэцэл сахил хүртэн судар тарнийн номын рашааныг хязгаарлашгүй хүртжээ. Богд хорин сүүдэртэйдээ 1834 онд Их хүрээнд монгол…
“Хожуу бодлын салхи” дууг нийтийн дууны ууган болон отгон гүнж гэгдээд буй дуучин өөрийнхөөрөө амилуулсан байдаг. Тодруулбал, Хөгжмийн зохиолч Б.Мөнхжаргалын хөгжим “Хожуу бодлын салхи” дууг анх МУГЖ Т.Баясгалан дуулж анхны “Зөвхөн чамдаа” цомогтоо оруулж байсан. Найзынхаа нөхрийг салгаж суусан гэх дуулиан намжаагүй байхад анхны хүүгээ өлгийдөн авсан дуучин Х.Мөнгөнцэцэг “Хожуу бодлын салхи” дуунд клип хийсэн билээ. МУГЖ Т.Баясгалан, Х. Мөнгөнцэцэг нарын хэн сайн дуулсныг эрхэм та бүхэн дор бүрнээ тунгаах биз ээ. “Хожуу бодлын салхи” дууны үг Нар гижигдсэн моддын дэргэдүүр Чамайг явахыг чинь мэдсэн л бол доо Навчис бүжиглэсэн мөчир дээр нь Шувуу болоод жиргэх нь яав даа…
Лувсантүвдэнван чүгжигмэджамц (1775-1813) Дөрөвдүгээр богд нь 1775 оны 3 дугаар сарын 28-нд Төвдийн Лхасын нутаг Жидшодын гол хэмээх газар түшмэл Содномдаш, эх Янжинлхам нарын гэрт сонин гайхамшгийг үзүүлэн мэндэлжээ. 1Ү богд нь ҮIII Далай лам Жамбалжамцын ойр төрлийн садан юм. ҮI Банчин-Эрдэнэ Балдан-Иш, Ламо Чойжин хоёр Халхын богд Жэвзүндамбын дөрөвдүгээр дүр мөнд тодруулжээ. Мөн Банчин-Эрдэнээр үсэг уншлага заалган ҮШ дүрийн Далай ламаас Жамбалжамц Лувсантүвдэ нванчүгжигмэджамц алдрыг хүртжээ. Брайвүн Гомон гэвш Лхарамба Агваанпринлэйг ёнзин багшид шүтэж судар тарнийн номын рашааныг хүртжээ. Долоон сүүдэртэйд нь 1781 онд Их хүрээнд залж Халхын богд Жавзандамбад өргөмжлөн баяр ёслолыг үйлдэн даншиг мандал өргөв. Тэрхүү өргөмжлөлд…
БАЯНГОЛ START UP “Гарааны бизнес эрхлэгч залуучуудын уулзалт“ энэ сарын 13-ны өдөр болох гэж байна. Энэхүү үйл ажиллагааг Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дэргэдэх Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төвөөс санаачлан зохион байгаа юм байна. Үйл ажиллагааны талаар тус хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга Г.Энхбаяр болон Гарааны бизнес эрхлэгч Ч.Батболд нартай ярилцлаа. Арга хэмжээ зохион байгуулж байгаа зорилго юу вэ? Эдийн засгийн идэвхтэй хүн амын 15-34 насны залуучууд 54 хувийг, бүртгэлтэй ажилгүй иргэдийн 15-34 насны ажил хайж байгаа залуучууд 60 гаруй хувийг эзэлж байна. Залуучуудын ажилгүйдлийг бууруулах нэг боломж бол бизнес эрхлэх тэр дундаа гарааны бизнес эрхлэх явдал юм.…
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачлан хэрэгжүүлж буй “Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-гийн үйл ажиллагаа идэвхтэй үргэлжилж байна. Энэхүү сан нь Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах I, II бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрийг санхүүжүүлж, гэр хорооллын бүсийн иргэдээ орон сууцжуулах замаар барилга, банк санхүүгийн салбараа бодитоор дэмжих үр дүнтэй ажил болж чадаж байгаа юм. Нийслэлийн удирдлагын зүгээс агаарын бохирдолтой тэмцэх олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэхүү сан юм. Үүгээр дамжуулан зах зээл дээр борлуулагдаагүй орон сууцыг эргэлтэд оруулах, иргэдээ хамгийн таатай нөхцөлөөр орон сууцанд хамруулахыг зорин ажиллаж байгаагаа хотын…
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн НИТХ-д ирүүлсэн саналыг хүндэтгэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ хүргүүлсэн. Энэ хүсэлтийг харгалзан Ерөнхий сайд өөрийн саналаа эргүүлэн татаж авснаа албан бичгээр НИТХ-д мэдэгдсэн юм. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд захирамж гарган, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Сундуйн Батболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Ерөнхий сайдын захирамжийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Г.Баясгалан НИТХ болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрынханд танилцуулж, үүрэг гүйцэтгэгч томилж байгааг мэдэгдлээ. Нийслэлийн Засаг даргыг шинээр томилох хүртэл түүний бүрэн эрхийг Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлыг бууруулах…
