Зохиогч: cool

Нийслэийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 2016 онд ажлаа авсан даруйдаа Нийтийн зориулалттай орон сууцны хороолол дундах болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын нийтийн эдэлбэрийн газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар шинээр олгохыг хориглосон захирамж гаргаж байсан билээ. Энэхүү захирамж хэрэгжсэнээр нийтийн эзэмшлийн талбайд болон сургууль, цэцэрлэгийн эзэмшлийн талбайд цаашид замбараагүй баригдах барилга, байгууламжийг хязгаарлах ажил эхэлж, Улаанбаатар хотын төлөвлөлтийг Ерөнхий төлөвлөгөөний дагуу хөгжүүлэх бодлого хэрэгжиж эхэлсэн юм. Мөн нийслэлийн “Газрын реформ”-ын хүрээнд нийтийн эзэмшлийн болон сургууль, цэцэрлэгийн талбайд талбайд хууль бусаар олгогдсон газруудыг хуулийн дагуу цуцалж, ногоон байгууламж, амралт зугаалга, спорт цогцолбор байгуулах ажил…

Цааш унших

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар Монгол Улсын Их хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-ийн дагуу боловсруулсан Багахангай дүүргийн Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн паркийн техник эдийн засгийн үндэслэлийг танилцууллаа. Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн паркийн техник эдийн засгийн үнпэслэлийг хэлэлцэж, дэмжсэнээр НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд өргөн барихаар шийдвэрлэв. Үүний дараа Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр…

Цааш унших

-АМ ДОЛЛАРЫН ХАНШ, ТАТВАР, ТҮРЭЭС, ТОРГУУЛЬ ТЭДЭНД МАШ ТОМ ДАРАМТ БОЛЖ БАЙНА- Өнөөдөр Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо /МЖХЭХ/ ТББ-аас цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ жил Монгол улсад үндэсний худалдаа үүсч хөгжсөний 97 жилийн ой тохиож байгаа аж. Иймээс Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо /МЖХЭХ/ ТББ-аас санаачлан Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/, ГХЯ, УБ хотын ЗАА-ны худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс, Монголын Хүнсчдийн холбоо, ХҮИС-тай хамтран арванхоёдугаар сарын 6-7-ны ѳдрүүдэд “ИХ ХҮРЭЭ-2018” үндэсний худалдаа эрхлэгчдийн чуулганыг зохион байгуулахаар болжээ. Дээрх чуулган дөрөвдэхь удаагаа зохион байгуулагдаж байгаа аж. Энэ жилийн хувьд “Үндэсний худалгаа” гэх агуулгын хүрээнд зохион…

Цааш унших

Дэлхийд дөрөвт, Ази тивд хоёрдугаарт эрэмбэлэгддэг олон орны залуус 2-3 өдрийн турш гудамжны бүжгийн бүх төрлөөр авъяас чадвараа сорьдог тэмцээн бол “Taipei bboy city” юм. Уг тэмцээнд оролцогчид нь өөрийн орны улсын аварга шалгаруулах тэмцээнд орж түрүүлсэн чадварлаг залуус байдаг бөгөөд энэ жилийн тэмцээн Тайвань улсад боллоо. Уг тэмцээнийг Монгол дахь шалгаруулалтыг зохион байгуулах эрхийг 2017 онд манай улс авсан бөгөөд манай улсад жил бүр зохион байгуулагддаг “UBDANCE” фестиваль нэг салбар тэмцээн болж явдаг юм байна. 2018 оны Монгол улс дахь шалгаруулалтаас “hooliganz” хамтлагийн bboy Дөк (Ч.Дөлгөөн) брейкдансын 1 vs 1 төрлийн ялагч болж эх орноо төлөөлөн уг тэмцээнд оролцох…

Цааш унших

Бичиг үсэг гэдэг бол хүн төрөлхтний соёлын маш чухал ололтын нэг юм. Чулуун зэвсгийн үеэс эхлэн өнөөдрийн атомын эрин үе хүртэл хүн төрөлхтний бүтээн хуримтлуулсан соёлын асар их өв нь бичиг үсэггүйгээр бүтэх аргагүй юм. Хүний хэлсэн үгийг радиогоор алс хол нэвтрүүлэх буюу тэмдэглэх арга олох хүртэл бичиг үсэг нь хүний үг хэлийг алс хол дамжуулах, олон зуун жилээр хадгалан үлдээх ганц арга байсан. 1920-иод оны үед Монголын нийгмийн байдал, соёлын хөгжилд их хувьсгал гарсан юм. Үүний зэрэгцээ бас монгол бичиг үсгийн хөгжилд ч шинэ үе эхэллээ. Хэрэв хувьсгалын өмнө монгол бичиг үсэг нь гол төлөв албан бичиг, түүх үлгэр…

Цааш унших

Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөр үйлчлүүлэгчдийн 10 орчим хувь нь эрэгтэйчүүд байдаг. Эр хүнийхээ хувьд та амьдарч байгаа орчиндоо байнга хяналт тавих хүсэлтэй байж болох юм. Хүн бүр таниас айн түгшиж, зодуулж, гэмтэж, өөрийгөө хянах чадвараа алдаж байхыг харж байж та энэ зангаа өөрчлөхийг хүсэх хэрэгтэй гэж үү? Та хэн нэгнээр шаардуулж байснаас өөрөө энэ бүхнийг мэдэрч ойлгох замаар өөрийгөө өөрчлөх хэрэгтэй. Хэрэв та өөрийн хүч чадалдаа итгэдэг бол үргэлж бусдыг хараандаа байлгах гэж зүтгэхгүй байхсан. ТЭГЭХДЭЭ ТА ӨӨРЧЛӨГДӨЖ ЧАДНА. Яаж гэж үү? Өөрийгөө танин мэд, өөрийн дотоод хүч чадалдаа итгэ, өөрийгөө үнэлж, хүндэлж өөртөө итгэлтэй болсон цагт бүх хүн таныг хүндэлж…

Цааш унших

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нар өчигдөр /2018.12.04/ нефть импортлогч компаниудын удирдлагуудтай уулзаж, бензин, шатахууны үнийг бууруулах боломжийн талаар санал солилцож зарчмын байр сууринд хүрлээ. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ буурч байгаа үед импортлогчид бараа бүтээгдэхүүний үнээ бууруулж, нэмэгдсэн үед нэмэх байдлаар зах зээлийн уян хатан бодлого хэрэгжүүлэх ёстой. Монгол Улсын Засгийн газар бензиний үнийг хүчээр барьж, импортлогчдод дарамт үзүүлж, үнэ тогтворжуулах бодлого хэрэгжүүлэхгүй гэдэг байр суурь баримталсаар ирсэн. Иймд ам.долларын ханш суларч, дэлхийн зах зээл дээр нефть бүтээгдэхүүний үнэ эрс буурсан энэ үед ойрын хугацаанд бензин шатахууныхаа үнийг литр тутамд хямдруулах нэгдсэн арга хэмжээ авахыг…

Цааш унших

1998 оноос хайрын “Хонгорзул” сониноос уламжлал болгон зохиодог “Хайрын сүлд дуу-2017” наадмын Гала тоглолт болох гэж байна.Тоглолт 12 дугаар сарын 08-нд Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын төв ордонд 19цагаас ганцхан удаа тоглогдоно. “Хайрын сүлд дуу-2017″тоглолтонд шинэ шилдгийн шилдэг хайрын дуунууд эгшиглэнэ.

Цааш унших

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ХХ хуралдаан өнөөдөр болж нийслэлийн 2019 оны төсвийг хуулийн хугацаанд нь баталлаа. Хуралдаанаар ирэх онд нийслэлийн орон нутгийн төсвийн суурь орлогыг 725.9 тэрбум төгрөг, суурь зарлагыг 273.0 тэрбум төгрөг байхаар тусгаж, улсын төсөвт 289.1 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр баталсан байна. Мөн хуралдаанаар “Нийслэлийн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”, “Нийслэлийн өмчөөс 2019 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт, Концессийн зүйлийн жагсаалт”-ыг баталлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Цааш унших

Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн Сэтгүүл зүй, медиатехнологийн тэнхимээс жил бүр зохион байгуулдаг оюутны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан үзэг” сэтгүүл зүйн улсын наадмыг энэ жил Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн ерөнхий газар, МУИС, МУБИС-иуд хамтран зохион байгууллаа. “Алтан үзэг” наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр болж шалгарсан бүтээлүүдэд шагнал гардууллаа. Ес дэх жилдээ зохион байгуулагдаж буй уг наадамд сэтгүүл зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 10 их дээд сургуулийн оюутнууд нийтлэл, телевизийн нэвтрүүлэг, радио нэвтрүүлэг, нийгмийн реклам, мультимедиа нийтлэлийн төрлөөр нийт 305 бүтээл ирүүлсэн байна. Оюутнууд “Нийслэлийн иргэдийн эрх зүйн боловсрол болон Хотын соёл” сэдвийн…

Цааш унших