Зохиогч: cool

Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс НИТХ-д нийслэлийн Засаг даргыг огцруулах саналыг ирүүлсэний дагуу ээлжит бус V хуралдааныг өнгөрсөн сарын 27-ны өдөр хуралдуулсан. Тус хуралдаанаас НИТХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авснаар арванхоёрдугаар сарын 4-н хүртэл хойшлуулаад байсан билээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.4 дэх хэсэгт заасны дагуу нийслэлийн Засаг даргыг огцруулах саналаа эргүүлэн татсан тухай албан бичгээ НИТХ-д ирүүлсэн юм. Нийслэлийн Засаг даргыг огцруулах асуудалд шинэ нөхцөл байдал үүссэн тул НИТХ хуулийн хүрээнд дээрх асуудлыг хэлэлцэх боломжгүй болж буй юм. Тиймээс нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдааныг хаалаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл,…

Цааш унших

Энэ зургийг хараад өөрийн эрхгүй нүүрэнд тань инээмсэглэл тодорч байна уу? Тийм гэж хариулж байгаад итгэлтэй байна. Учир нь инээд “халдварладаг”. Үүнтэй адилаар хандлага, харилцаа, уур бухимдал бүгд халдварлана. Мэдээж хэн ч бай бусдад “өвчнөө” халдаая гэж боддоггүй. Тэд зөвхөн өөрсдийн санамсар болгоомжгүй үйлдлээсээ болоод л аливааг бусдад “халдаачихдаг” болов уу. Тэгвэл та бусдад юуг халдаахыг хүсэж байна вэ? Бид энэ удаад цахим орчинд сөрөг мэдээллийг түгээхгүй байж, эерэг хандлагыг “халдаах”-ыг уриалж байна. Учир нь цахим орчинд та бидний түгээсэн сөрөг мэдээлэл, “халдаасан” уур бухимдал тэр бүгд зөвхөн та бидэнд төдийгүй бидний үр хүүхэд, бяцхан дүү нарт минь ч хүрэх…

Цааш унших

Ишдамбийням /1758-1773/ Гуравдугаар Богд Жавзандамба Ишдамбийням нь 1758 онд Түвдийн Литанд түшмэл Данзангомбо, эх Норжинбаммо нарын гэрт мэндэлжээ. Манжийн төрөөс II богдоос хойш Жавзандамба хутагтуудыг төвдөөс залж байхаар тогтсон нь Манжийн төрийн бодлого байв. III богдыг 1Ү Банчин-Эрдэнэ Халхын богд III Жавзандамба мөн хэмээн тодруулжээ. Түүнийг залахын тулд Шижирбаатар тэргүүтэй хүмүүс ердийн хөсгөөр саад бэрхшээлийг туулж Литанд хүрсэн ч III богдын хувилгаан дүрийг маш их нууж гаргаж өгөх дургүй байжээ. Тэр үед Шижирбаатар эр зоригийг үзүүлэн тодорсон хүүхдийг танин мэдэж булааж аваад зугтаж ирсэн байна. Тэрээр Жанжаа хутагт Ролбийдоржоос гэцэл санваар хүртэж номун хан Жамбалдоржийг ёнзин багшид шүтэж судар тарнийн…

Цааш унших

Бидний монголчууд байгаль дэлхийтэйгээ хүйн сэжмээр холбоотой ба уламжлалт шүтлэгийн элдэв төсөөлөл нь газар ус, ургамал модоо дээдлэн үзэх, байгалийн янз бүрийн үзэгдэл, од гариг, амьтан шүтэх шүтлэгтэй салшгүй холбоотой билээ. Түүхийн бүтээлд бичсэнээр бидний өвөг дээдсийн нэг хэсэг нь ой шугуйд амьдарч байсан мэдээ бий. Нүүдэлчин монголчууд малчин, анчин гэх хоёр үндсэн ахуйн тогтолцоот амьдралаар амьдарч ирсэн. Өөрөөр хэлбэл, монголчууд нь талд амьдрагч “малчид”, ой шугуйд амьдрагч “ойн иргэд” гэсэн хоёр төрлийн амьдралын хэв маягаар оршсоор ирсэн. Гэхдээ малчин ардууд нь ч байгаль дэлхийгээсээ ангид байсангүй. Анчин, малчин иргэдийн амьдралыг ус ургамал, ой шугуйгүйгээр төсөөлөх аргагүй билээ. Иймээс өнөөг…

Цааш унших

МУГЖ, УИХ-ын гишүүн С.Жавхлан хоёр эхнэрийн дөрвөн хүүхэдтэй билээ. Тэгвэл гишүүний “бага хатан” Г.Эрдэнэчимэг удахгүй “Алдарт эх”-ийн одон авах болзол хангаж байгаа гэнэ. Тодруулбал бүсгүй өдгөө хөл хүнд бөгөөд энэ нь Г.Эрдэнэчимэгийн одонгийн хүүхэд юм. 

Цааш унших

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Нийгмийн халамжийн газар, дүүргүүдийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсүүд хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтаж зорилтот бүлгийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, тэдний хийсэн бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан таниулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн авьяас, ур чадварыг хөгжүүлэх нийгэмд эерэг хандлагыг бий болгох зорилготой өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн гутал, цүнх зэрэг арьс, эсгийгээр урласан бараа бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаа гаргасан байв. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд зохион байгуулсан “Хотын хөгжилд миний оролцоо” сэдэвт гар зургийн уралдааны шилдэг бүтээлүүдээр үзэсгэлэн гаргасан байсан юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл…

Цааш унших

Монгол Улсын нийслэл үүсгэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ой ирэх онд тохиох юм. Түүхт ойг угтан гаргасан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түүхэнд холбогдох баримтын гурван боть номын нээлтийн ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Төрийн архивт хадгалагдаж байгаа НЗДТГ-ын хөмрөг дэх баримтаас нийслэлийн түүхэнд холбогдох нэн чухал баримтуудыг судлан илрүүлж, судлагааны эргэлтэд оруулах, олны хүртээл болгох зорилгоор эмхэтгэл бэлтгэх, хэвлүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийг байгуулах захирамж гаргаж, энэхүү гурван боть номыг гаргах ажил эхэлсэн юм. Нийслэлийн архивт хадгалагдаж байсан 1921-1950 оныг хүртэлх 20 мянга гаруй монгол бичгээр үйлдсэн баримтыг судлан хөрвүүлж, 586…

Цааш унших

Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн А/1117 дугаар “Тэнэмэл, гэр оронгүй иргэдийн талаар зарим арга хэмжээний тухай” захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт амьдарч байгаа тэнэмэл, гэр оронгүй иргэдийг асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь хүлээлгэн өгөх, боломжгүй тохиолдолд халамжийн үйлчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Энэ ажлыг 12 дугаар сарын 03-04 өдрүүдэд зохион байгуулан ажиллалаа. 2018 оны 12 дугаар сарын 03-ны 15 цагийн байдлаар  97 иргэнийг илрүүлэн эрүүл мэндийн үзлэгт хамруулаад байна.

Цааш унших

Монгол Улсад архивын байгууллага үүсч хөгжсөний 91, нийслэлд архивын байгууллага үүсч хөгжсөний 60 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. Ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Архивын газраас ахмад, дунд, залуу гурван үеийн архивчдын уулзалтыг зохион байгууллаа. Архивын салбарын ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцох, архивын салбараас төрсөн гавьяат үйлстний хөдөлмөр, бүтээлийг тодруулан алдаршуулах, ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог сайжруулах, тэдний дурсамж, зөвлөгөөг сонсох зорилготой уулзалт болсон юм. Нийслэлийн Архивын газрын дарга С.Гаваа “Ахмад үеийн архивчид маань залуу, дунд үеийнхэндээ зааж, зөвлөх, ажлын туршлагаасаа хуваалцах зүйлс маш олон байдаг. Архивын байгууллага цаг үетэйгээ уялдаж шинэ шатанд гарах шаардлагатай…

Цааш унших

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас санаачлан нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Карьер хөгжлийн төвтэй хамтран Нэг өрх – нэг ажлын байр “Хөдөлмөр эрхлэлтийн форум-2018” арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа. Форумд нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, НИТХ-ын Тэргүүлэгч Нийгмийн бодлогын хорооны дарга Д.Мөнхжаргал, НИТХ-ын төлөөлөгч М.Халиунбат, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга П.Батхүлэг, Карьер хөгжлийн төвийн захирал Д.Ерөө болон бусад төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцов. Форумын нэгдсэн хуралдаанд нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга П.Батхүлэг “Хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага” сэдвээр илтгэл тавьснаар эхлүүлсэн юм. Хөдөлмөр эрхлэлтийн форум-2018 “Ажлын хандлага нь үр чадвар,…

Цааш унших