Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл 2018 оны ажлаа дүгнэж, ирж байгаа оноо угтан салбарын шилдэгүүдээ тодруулах “Ган үзэг” ёслол хүндэтгэлийн арга хэмжээг анх удаагаа зохион байгууллаа. Уг арга хэмжээг нээж Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр хэлэхдээ “Улиран одож буй 2018 он дөрөв дэх засаглалынхны хувьд уран бүтээлийн амжилтаар дүүрэн жил байлаа. Мэргэжлийн байгууллагын зүгээс сэтгүүлчдийнхээ нийгмийн асуудалд онцгойлон анхаарахын зэрэгцээ сургалт судалгаа, шүүмж судлал, гадаад харилцааг хөгжүүлэхийн зэрэгцээ 51 жилийн түүхтэй Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээ өөрийн гэсэн ордонтой болгох, хэвлэл мэдээллийн ажилтнуудаа орон сууцаар хангах асуудалд үр дүнтэй, санаачлагатай ажлууд хийсэн. Ирж байгаа 2019 оноо Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн удирдах …
Зохиогч: cool
Нийслэлээс зуслангийн бүсэд ой, усны сан бүхий газарт олгогдсон газруудыг судалж, хуулийн хэрэгжилтийг хангуулах тал дээр шат дараатай ажлууд хийгдэж байна. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуусан ажлын хэсэг Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хандгайт, Шарга морьт орчмын нутаг дэвсгэр дэх зуслангийн бүсийн ой, усны сан бүхий газруудад зөвшөөрөлгүй хашаа барьсан иргэдийн газрыг чөлөөлөх, орц гарцыг нээх ажлыг эхлүүлэхээр газар дээр нь шалгалт хийлээ. Ажлын хэсэгт нийслэл, дүүргийн Газрын алба, НАЗХГ, нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, дүүргийн цагдаагийн хэлтэс, тус нутаг дэвсгэрийг хариуцсан байгаль орчны хамгаалагч болон бусад холбогдох албаны өргөн бүрэлдэхүүнтэйгээр дээрх газруудад очиж,…
Цагдаагийн байгууллагад “Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Сансарын “KFC” хоолны газар буу гаргаж танхайраад байна” гэсэн мэдээлэл арванхоёрдугаар сарын 08-ны өдрийн 05:50 цагт иржээ. Дуудлагын дагуу шалгахад тус зоогийн газар БЗД-ийн 2 дугаар хороонд оршин суух хаягтай “Э” /эр.40н/ согтуурсан үедээ хийн буу гаргаж тус хоолны газрын ажилтнууд болон үйлчлүүлэгч нарыг айлган сүрдүүлж танхайрсаныг таслан зогсоожээ. Уг этгээд тухайн хоолны газраар үйлчлүүлж байхдаа бусадтай маргаан дэгдээж, улмаар буу гарган танхайрчээ. Цагдаагийн алба хаагчид ПБ-4-2 маркын хийн гар буу, хоёр ширхэг сумны хамт хураан авсан байна. Улмаар тухайн хүнийг эрүүлжүүлэхэд хүргэжээ. Хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Шүүхийн захиргааны байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн 2018 оны 12 дугаар сарын 5-7-нд болж энэ жилийн ажлаа дүгнэж, ирэх жилийн зорилтоо тодорхойллоо. Мөн 2018 оны ажлаараа тэргүүлсэн шилдэг шүүхийн тамгын газрыг шалгаруулсан юм. Шүүхийн хараат бус байдлыг хангаж, хамгаалах, шүүхийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, үр нөлөөтэй хэрэгжүүлэх, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх, бэхжүүлэхийн төлөө санаачилга, зүтгэлтэй ажиллаж 2018 оны ажлын үнэлгээгээр “Тэргүүн” байрт Нийслэл дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар, “Дэд” байрт Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар, “Гутгаар” байрт Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн тамгын газар тус тус шалгарлаа. “Иргэдийн…
Нийслэлийн Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жилийн хүрээнд дэвшүүлсэн зорилтын биелэлт, нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, харьяа газруудын үйл ажиллагааны үр дүнг дүгнэх ёслолын арга хэмжээ өчигдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Өнөөдөр бид бүхэн уламжлал ёсоор нийслэлийн харьяа газар, агентлагуудаас шилдгүүдээ тодруулах гээд цугласан байна. Өнгөрсөн хоёр жил гаруй хугацаанд чамлахааргүй амжилттай ажиллсан. Бид 2016 онд ирэх дөрвөн жилийнхээ төлөвлөгөөг ярилцаж байсан. Хийхээр төлөвлөж байсан ажлынхаа 60 хувь орчмыг биелүүлсэн байна. Энэ бол бид бүхний хамтын ажиллагааны үр дүн. Бидэнд улс төрийн болоод, хууль эрх зүйн, санхүүгийн таатай…
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдтой ярилцлаа. -Нийслэлийн ИТХ-ын ээлжит ХХ хуралдаанаар Улаанбаатар хотын 2019 оны төсвийг хуулийн хугацаанд баталчихлаа. Нийслэлийн 380 жилийн ой тохиох ирэх оны төсвийн онцлогийг Та тодорхойлж хэлээч? -Нийслэлийн төсөв жил ирэх тусам цар хүрээний хувьд өргөжиж байгаа. Хүн амын өсөлтийг дагаад аж ахуйн нэгжүүдийн тоо нэмэгдэж, ажил эрхлэлт ч өсөх хандлагатай байгаа учраас төсөвт төвлөрүүлэх орлого нэмэгдсэн. Тухайлбал, нийслэл, дүүргийн төсөвт 2019 онд 990 тэрбум буюу анх удаа нэг их наяд шахам төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тусгасан. Төсвийн орлогын 78.1 хувийг хүн амын орлогын албан татвараас бүрдүүлдэг. Нөгөөтээгүүр, хүн амын энэ их төвлөрлийг дагаад…
Орон даяар өрнөж буй “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг зохион байгуулж байна. Энэ төрлийн хүчирхийлэлд хэн ч өртөж болох ч судалгаагаар хүчирхийлэлд өртөгчдийн 90 хувь нь эмэгтэйчүүд байдаг аж. Тэгвэл энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах үүднээс Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн тэргүүн Б.Сувдтай ярилцлаа. – Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян эхлээд явж байна. Энэ аяны талаар. Монгол улсад хэдэн оноос эхлэн энэ аяныг тэмдэглэж байв. Танай байгууллагын зүгээс энэ аянд хэрхэн оролцож байна. Анх 1991 онд Эмэгтэйчүүдийн Глобал Манлайлал Хүрээлэнгээс “Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг жил бүр зохион байгуулах санаачлагыг гаргасан. Энэ мөчөөс эхлээд…
2018 оны 12 сарын 07 1. ХИЙМЭЛ ДАГУУЛЫН ТУСЛАМЖТАЙГААР ГАЗРЫН ГАДАРГЫН ХЭМЖИЛТИЙГ ХИЙДЭГ БОЛЛОО Хиймэл дагуулын байнгын ажиллагаатай станцын тусламжтайгаар өндөр нарийвчлалтай Геоидын загварыг ашиглаж эхэллээ. Ингэсээр газрын гадаргын өндөржилт, хотгор, гүдгэрийг кадастрын зурагтай хослуулан боловсруулж, авто зам, инженерийн дэд бүтэц, хот төлөвлөлтийг алдаагүй, эрсдэлгүй хийх боломжийг олгохын зэрэгцээ иргэн, хуулийн этгээдийн төсөв, санхүү, цаг хугацааг хэмнэх боломжтой боллоо. 2. БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТИЙГ БҮРЭН ХИЙЖ ДУУСЛАА Нийслэлд 2018 онд нийт 104 байршлын 1914 нэгж талбарын 234 га газарт газар чөлөөлөлтийн ажлыг бүрэн хийж дууслаа. Сургууль, цэцэрлэг: 17 байршилд 10 сургууль, 21 цэцэрлэг, 5 цогцолборын газрыг бүрэн…
НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар, БЗД-ийн Иргэдийн хурлын төлөөлөгч П.Төмөрхуяг нарын санаачлагаар Баянзүрх дүүргийн 16-р хорооны “Насан урт” өрхийн эрүүл мэндийн төвд биохимийн болон цусны ерөнхий шинжилгээ авах боломжтой иж бүрэн тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө. Ингэснээр биохимийн болон цусны ерөнхий шинжилгээ авдаг анхны өрхийн эрүүл мэндийн төв болж байгаа юм. Уг тоног төхөөрөмжүүдийн тусламжтайгаар цусны ерөнхий шинжилгээний хариуг 23 үзүүлэлтээр нэг минутын дотор гаргах боломжтой болж байгаа аж. Мөн биохимийн автомат анализатор нь хамгийн сүүлийн үеийн LED технологийг нэвтрүүлсэн элэг, цөс, нойр булчирхай, зүрх судас, бөөр зэрэг дотор эрхтний үйл ажилллагааг дүгнэх боломжтой юм байна. Насан урт өрхийн эрүүл мэндийн төв нь…
Нийслэлийн Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жилийн хүрээнд дэвшүүлсэн зорилтын биелэлт, нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, харьяа газруудын үйл ажиллагааны үр дүнг дүгнэх ёслолын арга хэмжээ өчигдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Өнөөдөр бид бүхэн уламжлал ёсоор нийслэлийн харьяа газар, агентлагуудаас шилдгүүдээ тодруулах гээд цугласан байна. Өнгөрсөн хоёр жил гаруй хугацаанд чамлахааргүй амжилттай ажиллсан. Бид 2016 онд ирэх дөрвөн жилийнхээ төлөвлөгөөг ярилцаж байсан. Хийхээр төлөвлөж байсан ажлынхаа 60 хувь орчмыг биелүүлсэн байна. Энэ бол бид бүхний хамтын ажиллагааны үр дүн. Бидэнд улс төрийн болоод, хууль эрх зүйн, санхүүгийн таатай…
