Монголын дунд үеийн уран бүтээлчдийн нэг бол DOZ энтэртайментийг үүсгэн байгуулагч Ш.Доржсүрэн, түүний гэргий жүжигчин А.Мөнгөнзул нар. Урлагийн салбарт хөтлөлцөн зүтгэсээр 20 гаруй жилийн нүүр үзсэн тэд дундаасаа хоёр хүүхэдтэй. Хүүхдүүд нь эхнээсээ эрийн цээнд хүрч, гадаад дотоодод суралцах болсон. Өөрсдийн төрмөл авьяасаа үзэгч түмэндээ тултал харуулж явдаг жүжигчин хосуудын хувьд өдгөө хөдөө орон нутгаар гэр бүлийн аялал хийсэн шигээ амарч явна.
Сонирхуулахад, жүжигчин Дооёо СУИС-ийн жүжигчний ангид шалгалт өгөхөөр ирсэн царайлаг охиныг жүжигчний ангид бэлтгэж, хэрэндээ л багш шавийн барилдлагатай болсны хойно эхнэрээ болгосон гэдэг. Дооёо эхнэрээ анх харсан даруйдаа л дурласан бөгөөд нэлээдгүй хичээл зүтгэл, цаг хугацаа зарцуулан байж гэр бүлийн амьдрал зохиосон болохоор ч тэр үү, сайхан эхнэрээ бусдад алдчих вий гэж хэрэндээ л эмээж явдаг гэсэн шүү.