Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»“Буржгар” Жагаагийн амилуулсан “Тамирчны алдар” дууны үнэн түүхтэй танилц
Папарацци

“Буржгар” Жагаагийн амилуулсан “Тамирчны алдар” дууны үнэн түүхтэй танилц

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ06/27/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Чингисхаан хамтлагийн дуучин АЖ Д.Жаргалсайханы дуулсан тамирчдын сүлд дуу болох “Тамирчны алдар” дуу өдгөө 34 настай. Өчигдөр болж өнгөрсөн “Тамирчдын өдөр”-ийн үеэр ардын жүжигчин маань тус дууг дахин дуулж, тамирчдынхаа сэтгэлийг тэнийлгэж цусыг хөөргөж, нүдний нулимсыг нь цийлэгнүүлж байсныг манай папараци дуран онцолжээ.


Гэвч уг дууны үнэн түүхийг мэдэх хүн ховор. Тус дууны эзэн нь МУГТ Нэргүйн Энхбат ажээ. Тэрбээр одоогоос 34 жилийн өмнө буюу 1988 оны аравдугаар сарын 2-нд боксын 60 кг-ын жинд олимпийн хүрэл медаль хүртэн, Монголын спорт, боксын түүхэнд шинэ хуудас нээж байжээ. Учир нь боксчдын олимпийн анхны медаль Сөүлийн олимпоос Монголын баг тамирчдын авсан цорын ганц медаль байснаараа хэзээд үнэлэгдэх нь одоо ч үнэ цэнэтэй. Тийм ч учраас спортынхны сүлд дуу болсон “Тамирчны алдар” дууг “Чингис хаан” хамтлагийн дуучин, Гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан түүнд зориулан зохиож байжээ.
Дэлхийн шилдэг боксчдыг бүгдийг нь илүүрхэн хожиж явсан Н.Энхбат үүнээс ч илүү амжилт гаргаж, олимп, дэлхийд түрүүлэх боломжтой байсан юм. Ид торгон иртэй үедээ буюу 23 настайдаа 1985 оны дэлхийн аваргад визний асуудлын улмаас өрсөлдөж чадаагүй бол 1984 оны олимпод социалист улсууд оролцохоос татгалзсанаар онцгой чухал мөчлөгөө алдсан гэдэг.
Н.Энхбат булган сүүлтэй байж, Монголын боксчид өдгөө тив дэлхийд өөрсдийн нэрээ тамгалж буй. Үүх түүх,алдар гавьяа, үе үеийн “Тамирчдын алдар” дууны эзэн Н.Энхбат МУИС-ийг төгссөн, эдийн засагч мэргэжилтэй, Америкт олон жил аж төрж байгаад эх орондоо эргэн ирэн төвхнөөд байгаа гэнэ лээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.