Дуучин Т.Дэлгэрмөрөн цахим орчиндоо уриалга гаргаж, дэлхий нийтийг Монгол улсын агаарын бохирдолд анхаарлаа хандуулахыг хүссэн байна.Тэрбээр “М.Энхболд, Ц.Элбэгдорж эд нар хамаагүй ээ тэртээ тэргүй цагийн эргүүлгэнд гинжлэгдэнэ.Цаана нь байгаа авилгачид ч зүгээр өнгөрөхгүй.Тэд тэнгэрийн гэсгээлээ хүртэнэ. Цаана чинь жирэмсэн эх,нярай хүүхэд,Монгол ах дүүс минь амь насаараа хохироод дуусаж байна. Европ,Америк тивд байгаа Монголчуудаа гуйж байна! та нар минь улс Монголынхоо төлөө нэгдээд НҮБ,ЮНЕСКО-гийн анхаарлыг татах боломж олцгоогооч.Гурван хөлт сандлын дор жагсаад иргэнийхээ үүргийг эрхэмлэн гийгүүлээч!!! Энд ах дүүс чинь үнэхээр амь насаа барцгааж байна.Эмнэлгээр дүүрэн хордсон хүүхдүүд,хэвлийдээ эндсэн үрс,төрдөө гомдсон эцэг эх,эмээ өвөө,элдэв янзын хос эрхтэнтэй хүмүүс ёоооё бүр байдагтаа…
Зохиогч: cool
Эрхэм дүүг ойрын хэдэн хоног ямар их үгүйлнэ вэ. Монголын зохиолчдын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ой болж байна. Яахав их айлын гал голомт юм болохоор инерцээрээ явж байх шиг байна. Нийт зохиолчид, уншигчдыг хамарсан өргөн далайцтай шинэлэг содон зүйл алга. 90 жилийн ойн “Болор цом”-ыг нийслэлд хийнэ гэж байсан чиний хүсэл биелсэнгүй. Хийж эхлүүлж байсан зүйлс чинь энэ мэтээр “үүрэг гүйцэтгэгч” маягийн л юм болж хувирлаа. Гэхдээ яахав олны дүйвээнд болж байна, бүтэж байна гээд л аман бэлгэшээлээр ихэнх нь гүйж явна. Дүү хүү чи минь байсан бол МЗЭ-ийн 90 жилийн ой арай л амьтай голтой, аятай тавтай, нүнжиг…
Үндэсний оношилгоо эмчилгээний төвийн барилгын гүйцэтгэлтэй Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон холбогдох албаныхан танилцлаа. Улсын 2-р эмнэлгийг түшиглэн барьж байгаа төвийн ажлын явц 93 хувьтай байна. Тус төв ашиглалтад орсноор хорт хавдрыг эрт үед нь илрүүлээд зогсохгүй гадны улс орныг зорьж зардал цаг заваа гарздалгүйгээр эх орондоо олон төрлийн оношилгоо, эмчилгээ хийлгэх боломж бүрдэх юм. Монгол улсад анх удаа үндэсний хэмжээний оношилгоо, эмчилгээний төв байгуулах асуудал 2010 онд анх яригдаж, улмаар 2012 оны 5-р сарын 17-нд Монгол улсын сангийн яам БНСУ-ын Эксим банктай гэрээ байгуулж байсан. Гэрээнд зааснаар Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах төсөл 34 сарын хугацаатай хэрэгжих байсан боловч энэ хугацаа…
0 Эрүүл мэндийн яамнаас иргэдийн гадаадад эмчлүүлэх урсгалыг бууруулах чиглэлээр хийж, хэрэгжүүлсэн ажлын хүрээнд гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлдэг байсан 14 өвчнийг эх орондоо оношилж, эмчилдэг болсон. 2018 онд Улсын төсвийн санхүүжилтээр 95 эмч, төсөл хөтөлбөрийн шугамаар 85 эмч, Япон, БНСУ, ОХУ, АНУ, БНЭУ зэрэг хөгжингүй оронд сургалтад хамруулаад байна. Энэ жил мөн тооны эмч нарыг гадаадад сургах бөгөөд эхний ээлжийн найман эмчийг Япон улсад нэг сарын хугацаанд сургахаар болжээ. Мэргэжил дээшлүүлэх эмч нарыг өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хүлээн авч уулзлаа. Эрүүл мэндийн яамнаас өнгөрөгч 2018 онд эмч, мэргэжилтнүүдийн сургалт, боловсролд зарцуулахаар 2.8 тэрбум төгрөг төсөвт суулгасны үр дүнд…
Монгол Улсын спортын түүхэнд анхны Олимпийн аваргыг төрүүлсэн спорт бол жү-до бөхийн спорт юм. Энэхүү спортыг аймаг орон нутагтаа хөгжүүлэх их үйлсэд мэдлэг, ур чадвар, бүхий л амьдралаа зориулан хөдөлмөрлөсөн багш, сурган хүмүүжүүлэгч, ОХУ-ын Буриад Улсын гавьяат дасгалжуулагч, “Алтан гадас” одонт Данзангийн Эрдэнэбатын нэрэмжит Монгол Улсын насанд хүрэгчдийн аварга шалгаруулах жү-до бөхийн тэмцээн өнөөдөр эхэллээ. Тэмцээнийг аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа албан ёсоор нээлээ. Энэхүү тэмцээн нь тив, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, “Токио-2020” Олимпын их наадамд оролцох, Дэлхийн чансааны оноо олгох Гран-При, Их дуулга зэрэг өндөр зэрэглэлийн тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцох эрхийг жүдочдод олгож байгаагаараа онцлог юм. Тэмцээний хоймор Сэлэнгэ…
0 -Дүүргийн эмнэлгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмж гардуулж өглөө- Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өчигдөр Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж, томуу, томуу төст өвчний үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний нөхцөл байдалтай танилцаж, хүүхдийн өвчний эмчилгээнд нэн шаардлагатай тариурын, дуслын шахуургыг гардуулан өглөө. Томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 6.6 хувийг эзэлж байна. Энэ нь өмнөх долоо хоногоос 0.4 хувиар их, өнгөрсөн оны мөн үеэс 6.9%-иар бага байна. Вирүс судлалын тандалтаар томуугийн A(H1N1), A(H3N2) дэд хэвшинжийн вирус тус тус илэрсэн байна. Мөн томуу төст риновирус, боковирус, амьсгалын замын синцитиаль вирус, короновирүс давхар эргэлтэд байна. Энэ оны нэгдүгээр сарын 03-ны өдрөөс эмнэлгүүдийн…
Томчуудын мөнгө угаагч Тавантолгой дахин нэгэн охин компани төрүүлж, “өндөглөсөн” байх юм. Өндөглөх өндөглөхдөө бүүр алтан өндөг гаргажээ, янз нь. МАН-ын шинэчлэлийн хороо гэгчийг байгуулан хэсэгтээ л намаа шинэчилнэ хэмээн “самарсан” намдаа үнэнч залуу үеийн төлөөлөл болсон Олохонууд овогт Норовсамбуугийн Удаанжаргал гэгч уг компанийн гүйцэтгэх захирал гэхээр ямархуу “алтан өндөг” болохыг монголчууд надаар хэлүүлэлттгүй шууд ойлгож байгаа биз. Үүсгэн байгуулагч нь Монголын төмөр зам, гүйцэтгэх захирал нь Н.Удаанжаргал гэгч томилогдож байгуулагдсан энэхүү “Таван толгой төмөр зам” компани нь 2018 оны 12 дугаар сарын 06-нд төмөр замын тээвэр, төмөр замын суурь бүтэц барих, ашиглах, засварлах үйл ажиллагааны чиглэлтэйгээр ашгийн төлөө гэсэн…
Бүсгүй хүний өөг дарж, гоо сайхныг тодотгох зорилгоор хумс буддаг. Гэтэл энэ зорилгоосоо гажсан, сэжиг хүрмээр муухай будалтуудаас хүргэж байна.
Женнифер Памплона хэмээх энэхүү Бразил бүсгүй 26 настай бөгөөд 30 гаруй мэс заслыг 500 000 ам.доллараар хийлгэсэн. Учир нь түүний найз залуу нас барсны дараа сэтгэлээр их унаж, Ким Кардашьянтай адилхан дур булаам болохын төлөө хагалгаа хийлгэсэн нь сэтгэлийг нь сэргээжээ. Харамсалтай нь түүний сэтгэл ханамжтай байдал удаан үргэлжлээгүй. Учир нь бүсгүйн нуруу өвдөх болсон учир хөхөө багасгахаар болсон. Тэрбээр эрүүл л байвал гоо сайхан байх албагүй хэмээн үзсэн байна.
Бид энэ удаад хөнгөн сонжоог орчуулан бэлтгэж байна. нэг их ач холбогдол өгөхгүйгээр өөрийгөө зугаацуулаарай. Арслан уу? Тахь уу? Тахь: Та бол нээлттэй хүн. Бусадтай ярилцаж, хөгжилдөж, шинийг хийх дуртай хүн. Арслан: Та бол дотогшоо хүн. Та ганцаараа дуртай юмаа уунгаа зурагт үзэх дуртай хүн. Мод, Горилла, Эрслэн, Загас? Мод: Та дуу цөөтэй хүн. Гэхдээ энэ нь ичимхий гэсэн үг биш. Та өөрийнхөө хэн гэдгийг бусдад нотлох албагүй гэж боддог. Горилла: Та бол төгс төгөлдөрт тэмүүлэгч. Таны энэ зан шүүмжлэл гээчийг бий болгож заримдаа бусдыг гомдоодог гэдгийг битгий мартаарай. Эрслэн: Та бол хүчтэй нэгэн. Замд чинь саад болсон хүнийг төвөггүйхэн зайлуулж чаддаг. Загас: Та мэдрэмтгий, зөөлөн сэтгэлтэй, халамжтай нэгэн.…
