Зохиогч: cool

Амралтын энэ өдөр Эрүүл мэндийн яам бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж, томуу, томуу төст өвчний цаг үеийн асуудлаар хуралдаж, хэд хэдэн шийдвэрүүдийг гаргалаа. Нийслэлийн хэмжээнд энэ сарын 10-ны өдрийн байдлаар, амбулаторийн үзлэг 7.3 хувьд хүрч, дүүргийн эрүүл мэндийн төв болон нэгдсэн эмнэлгийн нийт батлагдсан 977 хүүхдийн орон дээр нэмэлтээр 723 орыг дэлгэн зохицуулалт хийгээд байна. Гэвч томуугийн А хүрээний дэд хэв шинжийн А(H1N1), A(H3N2) вирусын идэвхжил нэмэгдэж, өвчлөл хүндрэх байдалтай байгаа тул хүүхдийн орны ачаалал цаашид ч нэмэгдэх хандлагатай юм. Тиймээс энэ асуудалд дорвитой анхаарч, хүүхдийн ор төдийгүй эм бэлдмэл, эмнэлгийн тоног төхөөрөмжийг хангалттай хэмжээнд хүргэх нь зайлшгүй чухал болохыг Эрүүл мэндийн…

Цааш унших

2019 оноос халамжийн сангийн санхүүжилт орон нутгийн төсвөөс улсын төсөвт шилжиж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас олгогдохоор болсон. Сангийн яамнаас төрийн сангийн санхүүжилтийн эрх нээх үйл ажиллагаа хийгдэж байгаа бөгөөд 01 дүгээр сарын 15-аас хэвийн үйл ажиллагаатай явагдана. Улсын төсвөөс 01 дүгээр сарын 21-ний өдрөөс хөдөлмөр, халамж үйлчилгээний санхүүжилт олгогдох болохыг мэдэгдье.

Цааш унших

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага”-д хүмүүжиж байсан өсвөр насны хоригдол 9 хүүхдийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн сулласан юм. Суллагдсан хүүхдүүдийн нэг болох О, түүний аав Б.Жаргалсайхан, эгч Ж.Болор-Од нар шүүхэд хандаж сэтгэгдлээ илэрхийлсэн юм Хугацаанаас өмнө суллагдсан өсвөр насны хоригдол О “…Аав минь миний төлөө ямар их нулимс асгаруулсан билээ, аавдаа намайг өсгөж, өдий зэрэгт хүргэсэнд тань баярлалаа” гэсэн юм. О-гийн төрсөн эгч Ж.Болор-Од: Бид эцэг эхээс гурвуулаа. Дүүг минь 2 дугаар ангид байхад нь ээж бидэнд хэлэлгүй биднийг орхиод гадаад гараад явсан. Ээжийн…

Цааш унших

Тээврийн хэрэгслээ нормалдаж хараа хяналтгүй орхисны улмаас автомашинаа алдсан дуудлага мэдээлэл бүртгэгдлээ. Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст 01-р сарын 10-ны 03:00 цагийн орчимд иргэнээс автомашинаа алдчихлаа гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Жижүүрийн бүрэлдэхүүн шалгалтын ажиллагааг шуурхай явуулахад СХД-ийн 6 хороонд оршин суух эрэгтэй “Ц”-нь БЗД-ийн 3 хороо Сансарын тунель дээр караокед үйлчлүүлж байх хугацаандаа өөрийн эзэмшилийн автомашинаа халаах зорилготой асаалттай хараа хяналтгүй үлдээх үед БЗД-12 хороонд оршин суух хаягтай “У” /эр.27н/ нь согтуугаар унаж зугтаасныг илрүүлэн эрүүлжүүлэх саатуулах арга хэмжээг авч Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Иймд иргэд тээврийн хэрэгслээ халаахдаа хараа хяналтгүй орхихгүй байх мөн автомашиндаа гар цүнх болон эд…

Цааш унших

ЖДҮХС-ААС ЗЭЭЛ АВСАН ГИШҮҮДИЙН НЭРС: 1. ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг өөрийн эхнэрийн “Тээвэр ачлал” компанид 1.4 тэрбум төгрөг, 2. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун өөрийн эзэмшлийн “Дорнод гурил” компанид 950 сая төгрөг, 3. Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар өөрийн эзэмшлийн “Эпота Анарваан” компанид 1.2 тэрбум төгрөг, 4. УИХ-ын гишүүн Г.Солтан “Монгол шаазан” компанид 950 сая төгрөг, 5. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Газар буудай” 950 сая төгрөг, 6. УИХ-ын гишүүн Н.Оюундарийн хүүгийн “Рэд Стар Клуб” ХХК 800 сая төгрөг, 7. УИХ-ын гишүүд Б.Ундармаа “Доктор МЭИК” ХХК 700 сая төгрөг, 8. УИХ-ын гишүүн О.Батнасангийн дүү О.Ганбаатар 950 сая төгрөг, 9. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн хамаарал бүхий…

Цааш унших

Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав түүний төрсөн дүү Д.Баатар, хамсаатан Ч.Бямбаа нарыг авлига албан тушаалын хэргээр ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461 дүгээр ангид хорьсон. Тэднийг анхан шатны шүүхээс нэг сар цагдан хорих шийдвэрийг гаргасан бөгөөд энэ шийдвэрийг Д.Дорлигжав  хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлэн гурван өмгөөлөгчөөрөө дамжуулан Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид хүсэлт гаргажээ. Түүний гаргасан хүсэлтийн дагуу өнөөдөр шүүх хурал болно гэдгийг зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлж байна. Бид албан эх сурвалж болох Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс асуухад: “Одоогоор Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Еерөнхий шүүгчид гомдол гаргаж ирээгүй” гэв. Түүнийг “Aлтан дорнод Mонгол”…

Цааш унших

“…Арван хуруу шиг найзууд минь Бүгдээрээ нэг ангийхан…” хэмээх дуугаараа олноо танигдсан Торгууд нутгийн дуучин  МУСТА Б.Энхбаттай ярилцлаа. Залуу дуучин маань тун удахгүй “Ээжийгээ бодох л юм даа” хэмээх хоёр дахь бие даасан тоглолтоо хүргэх гэж байна. Тоглолтын найруулгаа шинэлэг, хүмүүст ухаарал хайрлахаар шийдэхийг хичээж байгааг зочин маань онцлосон юм. -Бидний урилгыг хүлээн авч цаг зав гарган хүрэлцэн ирсэнд баярлалаа. Торгууд нутгын дуучин хэмээн нэрлэгдэх болсон шалтгаанаас тань яриагаа эхэлье гэж бодлоо. -За баярлалаа. Намайг Батчулууны Энхбат гэдэг. Би Ховд аймгийн Булган суманд төрсөн, Торгууд ястан. Манай суманд ихэвчлэн Торгууд үндэстэн амьдардаг. Иймээс би Торгууд үндэстэн, нутаг усаа магтан дуулсан…

Цааш унших

​​​​​​​Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА), Эмгэг Судлалын Үндэсний Төв хамтран 2018-2020 онд хэрэгжүүлж буй “Уушги тоосжих өвчин асбестын шалтгаант амьсгалын замын өвчний эрт үеийн оношилгооны чадамжийг сайжруулах” төслийн хүрээнд NanoZoomer-SQ зайн оношилгооны төхөөрөмжийг гардуулж өгөх үйл ажиллагаа 2019 оны 01 сарын 10-ны 11 цагт Эмгэг Судлалын Үндэсний Төвд боллоо. Энэхүү үйл ажиллагаанд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми, Төслийн зохицуулагч, Япон улсын Зайн анагаах ухааныг дэмжих төвийн захирал Коүки Инай болон ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин, Бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Н.Оюунгэрэл, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн захирал М.Даваабат нар…

Цааш унших

Тархинд цус харвах, осол гэмтлийн улмаас тархи эдгэшгүйгээр бүрэн ажиллагаагүй болсон тархины үхэлтэй 1 донороос бөөр, элэг, зүрх, уушги, нойр булчирхай, нарийн гэдэс зэргийг 8 хүнд шилжүүлэн суулгаж амьдрал бэлэглэх боломжтой. Түүнчлэн тархины үхэлтэй донор нь яс, нүдний эвэрлэг, арьс зэрэг эдийн донор болдог. Манай улсад тархинд цус харвах тохиолдол нэмэгдэж нас баралтын шалтгааны 2 дугаарт орж байна.  Дэлхий нийтэд амьд ахуйдаа донор болохоор бүртгүүлэх тогтолцоо хөгжсөн бөгөөд тархи ажиллагаагүй болсон үед  гэр бүлийн Зөвшөөрлийг нь авч тархины үхлийг тодорхойлох мэргэжлийн эмч нарын баг тархины үхлийг тодорхойлно. Эд нийцэл эдийн тохироо нь үндэсний хүлээх жагсаалтанд буй өвчтнүүдээс хамгийн сайн тохирохыг…

Цааш унших