Зохиогч: cool

Хүн өөрийгөө алхам тутамдаа танин мэддэг. Тэгвэл өөрийгөө танин мэдэхэд зориулан сонжоог орчуулан хүргэж байна.Дараах зургийг таван секунд хараад хамгийн түрүүлж ямар амьтан харснаар өөрийгөө танин мэдээрэй.      Бар Бар бол эрч хүчний билгэдэл юм. Хэрвээ та барыг сонгосон бол та хурц, ширүүн ааштай хүн. Та хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн төллөө бусадтай маргадаг. Гэхдээ шүүмж, доромжлолыг ялгах ухаантай. Та бол итгэл даах нэгэн биш. Эрсдэлтэй нөхцөл байдалд  өртдөг. Та хурц араншинтай болохоор таны аашийг тэсэхэд бэрх. Та байнга бусдын алдаа онооноос суралцаж байдаг. Бүргэд Та бүргэдийг сонгосон бол асар их амбицтай, мөрөөдлөө биелүүлэх  боломжтой гэж үздэг. Тусч сайхан сэтгэлтэй болохоор…

Цааш унших

Амьтны хүрээлэн дэхь амьтдыг жил бүр эмчийн үзлэгт хамруулдаг байна.  Энэ үеэр амьтдын рентген зургийг  авдаг бөгөөд рентген зургуудаас хүргэж байна. 

Цааш унших

Чечений анхны ерөнхийлөгч Ахмат Хаджи Кадыровын нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн “Ахмат” цомын тэмцээн ирэх амралтын өдрүүдэд ОХУ-ын Чечений нийслэл Грозный хотод болно. Бухарестэд болсон “U-23”-ын ДАШТ-д оролцсон Монголын эрэгтэйчүүдийн шигшээ баг маань тус тэмцээнд оролцохоор Москвагаас шууд Грозныйг зорьж байна. Эндээс Монголын багийн ахлагч Б.Бат-Эрдэнэ, 97 кг-д Т.Мөнгөншагай нар нэмэгдэн Чеченьд багийнхантайгаа нэгдэнэ. Монголын чөлөөт бөхийн холбоо, ОХУ-ын шигшээ багтай хамтын ажиллагааны хүрээнд “U-23”-ын баг тамирчдаа энэ тэмцээнд оролцуулж байгаа юм. Энэ удаагийн тэмцээнд өнгөрсөн жилийн тус тэмцээний аварга “Ахмат” клубээс гадна Монгол, Азербайжан, Узбекистан, Кыргызстан, Европын шигшээ багууд өрсөлдөх юм. Тэмцээний шагналын сан өндөр бөгөөд түрүүлсэн баг 75 мянган ам.долларын…

Цааш унших

Цаг цагаараа байдаггүй, Хүрэлсүх хүнээрээ байдаггүй гэдгийг бид өнгөрөгч нэг жилийн хугацаанд хангалттай харлаа. Ард түмнээс сонгогдсон 65 гишүүнээ хагархай шаазан шиг дахин эвлэхээргүй талцуулан байж Монгол Ардын нам гэдэг 97 жилийн түүхт улс төрийн ууган хүчний дарга болж байсан дүр зураг ердөө 365 хоногийн өмнө шүү дээ. 20 настай бацаан байхдаа хоёргүй сэтгэлээр намдаа зүтгэнэ гэж ам тангараг өргөн гишүүний батлахаа авч, Төрийн ордонд намынхаа шатсан тугийг хоёр гартаа барьсан зураг нь өнөөдөр ч хэвлэлийн хуудаснаа заларч байна. Тэр намынхаа шатсан тугийг хоёр гартаа барьсан нь намаа хоёр хуваах ёр бэлгэ байж. Намын генсек байхдаа Н.Энхбаярыг намаасаа хөөж хар…

Цааш унших

Өндрөөс унаж нас барсан загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ найз залуутай байсан.  Түний найз залууг Нэмэхбаяр гэдэг. Cross animation студийн  найруулагчаар ажилладаг юм байна. Тэрбээр Ч.Чамин-Эрдэнийн үхлийн талаар ам нээхээс татгалзсан. Харин талийгаачийн гэр бүлийнхэн энэ хэрэгт  найз залууг нь буруутгаж байгаа ажээ. 

Цааш унших

Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Төв төслийнхөө хоёрдугаар шатыг эхлүүлж байна.Төслийн хоёрдугаар үе шатны хүрээнд Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв нь мэдээллийн технологийн салбарт бизнес эрхэлж буй эмэгтэйчүүдийг дэмжих, мэдээллийн технологийн хүртээмжийг нэмэгдүүлэх, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх замаар хурдацтай хөгжиж буй энэхүү салбарын үр шимээс бизнес эрхлэгч эмэгтэйчүүд хүртэхэд дэмжлэг үзүүлэхээр зорьж байна. БНСУ-ын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг КОЙКА-ийн санхүүжилтээр 2016 онд тус төв үүд хаалгаа нээж байсан юм. Эмэгтэйчүүдэд зориулсан энэхүү төвийг НЗДТГ, Азийн сан хамтран дэмжиж ажиллаж байна. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв инкубатор төслийн хоёрдугаар шатны нээлтийн ажиллагаанд “Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч – нийслэлийн засаг даргын орлогч Д.Энхтөр оролцлоо. Тэрээр хэлсэн үгэндээ “2012 оноос НЗДТГ, ЗАА болон бусад…

Цааш унших

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Хараа хяналтгүй хүүхдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” А/1016 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа гэр орноосоо хөндийрч, урт хугацааны турш хараа хяналтгүй амьдарч байгаа хүүхдийг эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь хүлээлгэн өгөх, боломжгүй тохиолдолд улсын асрамж, халамжийн үйлчилгээнд хамруулах ажлыг нийслэл, дүүргийн хэмжээнд 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн зохион байгууллаа. Хүйтний улиралд хүүхдийг эрсдэлд өртөхөөс сэргийлж  гудамжны нөхцөлд амьдарч байгаа болон эцэг эхийн хараа хяналт сул хүүхдийг илрүүлэх, илэрсэн хүүхдэд хамгаалах, хариу үйлчилгээ үзүүлэх, хүүхдийг гэр бүлд нь эргэн нэгтгэх, цаашид …

Цааш унших

Очир төвд байрлах зочид буудалд 13 настай охиныг хүчирхийлж, зодож, амь насыг нь хөнөөсөн байж болзошгүй хэрэг олон нийтийн анхаарлын төвд ороод байгаа. Энэ хэрэгт сэжиглэгдэн, яллагдагчаар татагдаад байгаа Д.Жавхлан, М.Амарболд нарын өмгөөлөгч өнгөрсөн хугацаанд хэвлэлд хэргийн талаар нэг ч удаа ярьж байгаагүй юм. Тэгвэл М.Амарболдын өмгөөлөгч С.Оюунцэцэг ташаа мэдээлэл явж байгаатай холбоотойгоор манайд хэргийн талаар манай сайтад ярилцлага өглөө. – Хэргийн нөхцөл байдлын талаар хуулийн хүрээнд та мэдээлэл өгнө үү? – Би “Очир” төвд хүчиндүүлж, архинд хордож нас барсан гэх хэрэгт холбогдоод байгаа Амарболдын өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. М.Амарболдын гэр бүлийн зүгээс хүсэлт тавьсан болохоор энэ хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж байгаа.…

Цааш унших