Хүн өөрийгөө алхам тутамдаа танин мэддэг. Тэгвэл өөрийгөө танин мэдэхэд зориулан сонжоог орчуулан хүргэж байна.Дараах зургийг таван секунд хараад хамгийн түрүүлж ямар амьтан харснаар өөрийгөө танин мэдээрэй.
Бар
Бар бол эрч хүчний билгэдэл юм. Хэрвээ та барыг сонгосон бол та хурц, ширүүн ааштай хүн. Та хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн төллөө бусадтай маргадаг. Гэхдээ шүүмж, доромжлолыг ялгах ухаантай.
Та бол итгэл даах нэгэн биш. Эрсдэлтэй нөхцөл байдалд өртдөг. Та хурц араншинтай болохоор таны аашийг тэсэхэд бэрх. Та байнга бусдын алдаа онооноос суралцаж байдаг.
Бүргэд
Та бүргэдийг сонгосон бол асар их амбицтай, мөрөөдлөө биелүүлэх боломжтой гэж үздэг. Тусч сайхан сэтгэлтэй болохоор үргэлж бусдад тусалдаг. Ялагдаж байгаа хүнийг дэмждэг.
Бүргэдийг сонгосон хүн өөртөө итгэлтэй байдаг. Магтаал, зэмлэлээс огт айдаггүй. Тэд асуудалд ул суурьтай ханддаг болохоор гэрлэлтэд сэтгэл хөдлөлөөр ханддаггүй. Үзэл бодлоо чөлөөтэй иэрхийлдэг.
Нохой
Нохой бол оюун ухаан, үнэнч зан чанарын билгэдэл. Та бол дээд зэргийн үнэнч. Тэр ч утгаараа хувь хүн, амьдрал зэрэг аливаад нухацтай ханддаг.
Нохойг сонгосон хүмүүс хэт ухаантай болохоор тэдэнтэй дайсагнаснаас найз болсон нь дээр. Тэд урвагч хүнийг тэвчдэггүй. Энэ бол түүний амьдралдаа баримталдаг зарчмуудын нэг.
Заан
Зааныг сонгосон хүн сэргэлэн, хүч чадалтай, мэргэн ухаантай, олны хүндэтгэлийг хүлээсэн хүн. Тэд барыг бодвол амжилтад хүрэхдээ төлөвлөдөг.
Таны хувьд гэр бүл бүхнээс чухал. Тэд эргэн тойрны хүмүүсээ сэтгэл санаагаар “дасгалжуулж” бусдын өдрийг авардаг. Тэд маш олон найз нөхөдтэй.
Хэрэм
Хэрэм бол үүрэг хариуцлагын билгэдэл. Алсын хараатай, идэвхитэй нэгэн. Тэдний хувьд эрч хүч нь дуусна гэсэн ойлголт байдаггүй.
Эрч хүчтэй зангынхаа ачаар олон найз нөхөдтэй болдог. Дүн шинжилгээ хийдэг болохоор асуудлыг хялбараар шийддэг. Хэн байсан, байгаа,болохоо маш сайн мэддэг.
Мэлхий
Мэлхий бол амар амгалан тайван байдлын билгэдэл. Яааруу сандруу хүн биш бөгөөд асуудл, нөхцөл байдлыг харж ажигладаг. Зөвлөгөө өгч чаддаг сайн найз. Гэхдээ удаан байдлаасаа болж заримдаа боломжоо алддаг.
Нэг шийдвэр гаргасан бол хэн ч юу ч гэж байсан шийдвэртээ бат зогсдог. Үргэлж аюулгүй газрыг барааддаг. Анхаарлаа дээд зэргээр төвлөрүүлж чаддаг нь давуу тал.
Загас
Мэдрэмтгий хүн. Бусадтай тулалдах юм бол аажмаар мэрж ялдаг. Өөрийнхөө болон бусдын нууцыг хадгалдаг.
Сэтгэл хөдлөл ихтэй. Тэд юуг ч нуухыг хүсдэггүй.