Монголын шинэ цагийн сэтгүүл зүйн түүчээ болсон Ц.Балдорж агсны нэрэмжит сэтгүүл зүйн дээд шагнал гардуулах “Балдорж” шагналд шалгарсан бүтээлд шинжлэх ухааны үндэслэлтэй, мэргэжлийн түвшинд судалж шинжилсэн шүүмж бичих, Монголын сэтгүүл зүйд шүүмж судлалыг хөгжүүлэх, залуу судлаачдыг төрүүлэх, сонин, радио телевизийн бүтээлийг улам бүр чамбайруулах, сэтгүүлчийн бүтээлийг шинжлэх ухааны үндэстэй, бодитой үнэлэх, сургалтыг онол практиктай хослуулж,шүүмж судлалын орчин бүрдүүлэх зорилготой уралдаан зарлагджээ. Зорилго: “Балдорж” шагналд шалгарсан бүтээлд шинжлэх ухааны үндэслэлтэй, мэргэжлийн түвшинд судалж шинжилсэн шүүмж бичих, Монголын сэтгүүл зүйд шүүмж судлалыг хөгжүүлэх, залуу судлаачдыг төрүүлэх, сонин, радио телевизийн бүтээлийг улам бүр чамбайруулах, сэтгүүлчийн бүтээлийг шинжлэх ухааны үндэстэй, бодитой үнэлэх, сургалтыг онол…
Зохиогч: cool
Н.Алтанхуягийн Засгийн газар, Монголбанктай хамтран 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх”-ээр зарласнаар ноос ноолуур, мах, шатахуун, барилгын гээд өсөлттэй байсан бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөр хэрэгжиж, томоохон компаниуд хөнгөлөлттэй зээлд хамрагдаж эхэлсэн түүхийг эргэн сөхөж буй. Учир нь энэ хөтөлбөрийн хүрээнд шатахууны жижиглэнгийн үнийг тогтворжуулахад 167 тэрбум, өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний үнийг бууруулахад 303 тэрбум, хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахад 248 тэрбум, барилгын гол нэр төрлийн материалын үнийг тогтворжуулахад 1608 тэрбум, эрчим хүчний үнэ тарифыг тогтворжуулахад 80 тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан юм. Барилгын гол…
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дүгээр заалт, Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1085 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн Соёл, урлагийн газраас “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн баярын шоу тоглолтыг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах хөтөлбөр, найруулгын төслийг нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна. Сонгон шалгаруулалтын зорилго нь нийслэлийн иргэдэд зориулсан төв талбайн “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн баярын шоу тоглолтыг ёслол, төгөлдөр, мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулахад оршиж байгаа аж. Тус сонгон шалгаруулалтад Монгол Улсын иргэн, мэргэжлийн болон чөлөөт уран…
2018 оны 11 сарын 20 Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын ахлах мэргэжилтэн Х.Нинжболортой ярилцлаа. ХХЗХ-ны хувьд “Цахим орчныг зөв болгоё” аян дээр ЦЕГ-тай хамтран ажиллаж байгаа. Аяны хүрээнд танай байгууллагаас ямар ажлууд хийгдэж байгаа вэ? ЗГХЭГ, ХХЗХ болон ЦЕГ хамтран цахим орчин, нийгмийн сүлжээний зүй зохистой хэрэглээг бий болгох, олон нийтийг уриалах “Цахим орчныг зөв болгоё” аяныг 11 дүгээр сарын турш зохион байгуулж байна. Сошиал хэрэглээ нэмэгдэхийн хэрээр зүй бус мэдээллүүд, нэгнээ гүтгэн доромжлох, албан бус, худал ташаа мэдээлэл тараах зэрэг хандлагууд ихэсч байна. Тиймээс цахим орчинд албан мэдээлэлд итгэх, ёс зүйтэй, зөв хэрэглээ, хандлагыг бий болгох…
“Зүрхээр наадагч” УСК-ны уран бүтээлчид бусдын оюуны өмчийг зөвшөөрөлгүй ашигласан хэргээр шүүхэд дуудагдаад байсан билээ. Тэгвэл энэ хэрэг эвлэрч дууссан байна. Энэ талаар яруу найрагч Х.Тэргэл өөрийн цахим орчинд ийн бичжээ. МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ “ХУЛГАЙЧ” Жүжигчин УРАНЧИМЭГ БУСДААС ХУЛГАЙЛСАН ГЭДГЭЭ ХҮЧЭЭР ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨВ. Эрхэс тэнгэрт Тэргэл саран Ялгуун сайхнаар Энхжин мандмой… Д. Хулганай. Миний аавын дөрвөн хүүхэддээ зориулсан энэхүү шүлгийг өөрсдөө гурван жилийн турш бодож бичсэн хэмээн сонин хэвлэлээр нэг ярилцлага өгч “Зүрхээр наадагч” хэмээх гадаадын киног ч бас хуулбарлан хийсэн хуулан бичлэгийн кинонцортоо энэхүү шүлгийг эхлэл, өрнөл, тайлал болгон ашиглаж киноныхоо баатруудыг Эрхэс, Тэргэл, Ялгуун, Энхжин хэмээн нэрийдэж багадаа асрамжийн газар өссөн…
Өнгөрсөн сарын 25-ны өдөр Өмнөд Суданд 17 настай Ньялон Нгонг Дэн Жаланг охиноо хэд хэдэн үхрээр худалдах дуудлага худалдааг гэр бүлээс нь Фэйсбүүк орчинд зохион байгуулсан байна.Дуудлага худалдаанд тус улсын төрийн эрх барьж байгаа намын шилдэг улс төрч, бизнесмен зэрэг зургаан хүн оролцсон байна. Ялагчаар 9 эхнэртэй, бизнес эрхлэгч Коку Алат хэмээх эр шалгарчээ. Тэрбээр охиныг 530 үхэр, 3 ширхэг Land Cruiser болон 10 000 ам.доллар төлж авахаар болсон бөгөөд энэхүү амлалтаа биелүүлж охиныг өөрийн эхнэр болгон авсан ба хурим энэ сарын 03-ны өдөр болжээ.Фэйсбүүкийн зүгээс хүний эрх зөрчсөн энэ үйлдэлтэй холбоотой зураг, пост зэргийг устгасан бөгөөд хүний эрхийн хуульчид…
“Miss Asia USA” төслийн хүрээнд АНУ дахь Ази бүсгүйчүүдийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээн олон сар үргэлжилж, албан ёсны шалгаруулалт тэмцээн 11 сарын 17-ны өдөр АНУ-ын Лос Анжелес хотноо болсон байна. Тэмцээнд Монгол улсаа төлөөлөн тус улсад суралцаж буй О.Цацрал оролцсон бөгөөд тэрбээр “Miss Photogenic” болон “Miss Global Ambassador” төрөлд ялагч болж титэм тэргүүндээ залсан юм.О.Цацрал нь Монгол улсад байхдаа ФМ-ийн хөтлөгч, захирлаар ажиллаж байсан бөгөөд мэргэжил дээшлүүлэхээр АНУ-ыг зорьсон юм. Олон улсын тэмцээнд амжилттай оролцож эх орныхоо нэрийг сайнаар гаргасан О.Цацралын зургуудаас хүргэж байна.
“Miss Mongolia 2014” тэмцээний ялагч, “Монгол туургатан Мисс” тэмцээний дэд байрын шагнал хүртсэн, “Miss model of the World” тэмцээний “Miss Best Media Impression” шагналын эзэн, жүжигчин, загвар өмсөгч Ю.Балжидмаа өнөөдөр хилийн чандад зугаалж яваа билээ. Тодруулбал, “Томоож” УСК-нд тоглосон тэрбээр Филиппин улсад амарч, зугаалж байгаа ажээ. Түүний аяллын зургуудаас хүргэж байна.
Швейцар улсын иргэн гоо сайхны олон мэс засалд 50 000 ам.доллар зарцуулсан байна. 24 настай Селин Чентино Цюрих хотноо амьдардаг бөгөөд тэрбээр дунд сургуульд сурч байхдаа л өөрийгөө өөрчлөх бодолтой байжээ. Тиймээс 2013 оноос хамар, уруул, хөх, нүүрний хэлбэр гээд олон мэс засалд орж үүндээ 50 000 ам.доллар зарцуулсан байна.
Роман Федорцов хэмээх эр Мурмаскт амьдардаг. Тэрбээр загас агнуурын байгууллагад ажилладаг бөгөөд торонд нь орсон сонин содон төрхтэй амьтдын зургийг авч Инстаграмдаа оруулдаг байна. Ингээд түүний цахимдаа оруулсан зургуудаас хүргэе.
