Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Б.Баасанцогт, Б.Мөнхбаяр, Д.Энхцэцэг нарын өмгөөлөгч шүүгчээс татгалзлаа
Папарацци

Б.Баасанцогт, Б.Мөнхбаяр, Д.Энхцэцэг нарын өмгөөлөгч шүүгчээс татгалзлаа

Эрхэм админBy Эрхэм админ06/16/2022Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

—“Улаанбаатар импэкс”-ийнхэн хоёр шүүгчид хахууль өгсөн гэв үү-

Өмгөөлөгч Б.Баасанцогт болон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч асан Б.Мөнхбаяр, Д.Энхцэцэг нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хэлэлцэхээр товлосон ч тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа.

НПГ-аас дээрх гурван хүн болон “Номин холдинг”-ийн хамаарал бүхий “Улаанбаатар импэкс” компанид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн өнгөрсөн сард шүүхэд шилжүүлсэн талаар бид цаг тухайд нь мэдээлсэн.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч асан Б.Мөнхбаяр, Д.Энхцэцэг нарт Эрүүгийн хуулийн 22.1-1-т заасан албан тушаалаа урвуулсан, 22.4-2 дахь хэсгийн “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, бусдаар дамжуулан хахууль авсан”, “Улаанбаатар импэкс” компанид мөн хуулийн 22.5-3 дахь хэсгийн “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгөх гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн”, Б.Баасанцогтод тус хуулийн 22.5-1-ийн бусдад хахууль өгөх гэмт хэрэгт хамтран оролцсон, 12.6-2 дахь хэсгийн биеэ үнэлэхийг зохион байгуулсан гэх үндэслэлээр яллагдагчаар тооцон, шүүгдэгчийн ширээнд суулгаад буй юм.

Уг дөрвөн яллагдагчид холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр 11.00 цагт эхлэхэд шүүгдэгч нарын зарим өмгөөлөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1-1.4-ийн “Өөрөө шууд, эсхүл шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл байгаа бол шүүгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.11-ийн “Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал” гэж тухайн нийтийн албан тушаалтан өөрийн нэг ангид сурч байсан болон сурч байгаа этгээд, мөн гишүүнчлэлд нь хамаардаг холбоо, сан, хамтын шийдвэр гаргадаг байгууллага, тэдгээрийн гишүүд, нэг нутгийн хүн гэх зэрэг олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгохуйц этгээдтэй холбоотой асуудлаар үйл ажиллагаа явуулахыг хэлнэ” гэсэн заалтыг үндэслэн даргалагч шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан юм.

 

Дээрх хэргийг тус шүүхийн шүүгч Т.Алтантуяа хянаж, шүүхээр дэнслүүлэхээр товлоод байв. Шүүгчээс татгалзсан нь үндэслэлтэй, эсэхийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч шийдвэрлэх учраас урьдчилсан хэлэлцүүлгийг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа.

Ташрамд мэдээлэхэд, “Ариг” банк, “Улаанбаатар импэкс”-ийн хооронд өрнөсөн хувьцааны маргаантай холбоотой иргэний хэргийг дээрх хоёр шүүгч хянан шийдвэрлэсэн бөгөөд Б.Баасанцогтоор дамжуулан нэг нь 10 сая гаруй, нөгөөх нь зургаан сая гаруй төгрөгийн хахууль авсан хэрэгт буруутгаад буй юм. Зарим цахим мэдээллийн хэрэгслээр “Энэ хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэхээр удаа дараа хуралдсан ч өнөөдрийг хүртэл ямар нэг шийдвэр гаргаагүй, хойшилсоор байна” хэмээн бичсэн нь ямар ч үндэслэлгүй, ташаа юм. Өөрөөр хэлбэл, тэдэнд холбогдох хэргийг НПГ-аас өнгөрсөн тавдугаар сард тус шүүхэд шилжүүлж, шүүгч хуульд заасан хугацаанд хавтаст хэрэгтэй танилцаад, урьдчилсан хэлэлцүүлгийнх нь хурлыг товлосон юм.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.