Зохиогч: cool

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн-Овоо багийн иргэнХ.Уудамсоёл нь хүсэлт гаргагч Г.Хүрэлбаатарын ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцохоор Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын анхан шатны шүүхэд ханджээ.  Х.Уудамсоёл шүүхэд баярласан сэтгэгдлээ илэрхийлсэн юм. -Та ямар шалтгааны улмаас шүүхэд хандах болов? – Манай ах Г.Хүрэлбаатар нь 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Бүрд сумын “Улаан туг” нэгдэлд ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд материал бүрдүүлж өгсөн. Би иргэний хэрэгт ахынхаа итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцлоо. Шүүх хурал 2018 оны 08 дугаар 16-ны өдөр болж манай ах Г.Хүрэлбаатарыг улсад ажиллаж байсан…

Цааш унших

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучууын хөгжлийн газрын дарга О.Алтансүхээс Хүүхдийн хөгжил, хамгааллын 6.4 тэрбум төгрөгийн зардлын зарцуулалтын талаар тодруулсан юм. -Улсын Их Хурлаас 2018 онд Хүүхдийн хөгжил хамгааллын зардлыг 5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж баталсан. Энэ төсвөөс 3.7 тэрбум төгрөгөөр нь тавилга худалдан авчээ гэсэн мэдээлэл нийгмийн сүлжээнд гарсан байна. Энэ талаар тодруулахгүй юу? -Хүүхэд хөгжил хамгааллын зардалд 2018 онд 6.4 тэрбум төгрөг баталсан. Үүнээс 3.7 тэрбум төгрөгөөр нь тавилга авсан мэт ойлгогдохоор мэдээллийг нийгмийн сүлжээнд бичсэн байгааг хараад олон хүн асуулаа. Уг төсвийн 2.4 тэрбум төгрөгийг 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн гэр бүлийн газар хэлтсүүдэд хуваарилсан. Хүүхэд…

Цааш унших

Тийм ээ, Б.Хурц нууц ноёнтон болчихсон уу. Үгүй гэж хэлэх хүн олдохгүй л болов уу. Ингэж хэлэхийн учир нь Засгийн газрын 2017 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн хуралдаанаар БНСУ-д Элчин сайдаар суух Б.Ганболдыг чөлөөлж, Б.Хурцыг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж байсан ч нэр бүхий гишүүд элчин сайдад тохирох хүн биш хэмээн дуулиан тарьж эцэст нь нээлттэй сонсгол хийх саналыг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн ч түүний томилгоо аажимдаа замхарч тэрбээр ор мөргүй алга болсон юм. Тиймээс Монголын улстөрчдийг бөлдөгдөөд байсан Б.Хурцыг өнгөрсөн хоёрдугаар сард УИХ-ын гишүүн Ж.Батзандан уучлалт гуйх ёстой гэсэн Иргэний хэргийн шүүхийн шийдвэр гарч түүнийг эрэн сурвалжилсан ч оршин суугаа…

Цааш унших

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Бүгд найрамдах Казахстан Улсын Гадаад харилцааны танхимын даргын Гадаад эдийн засгийн харилцаа хариуцсан орлогч Нуралы Элимович Бокейханов тэргүүтэй төлөөлөлгчдийг хүлээн авч уулзлаа.   Уулзалтад нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа, Улаанбаатар Хөгжлийн корпорацийн дарга С.Сод-Эрдэнэ, Бүгд Найрамдах Казакстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны элчин-зөвлөх Айдар Жолбарысович Абишев, “Hyundai Com Trans Kazakhstan” авто машин үйлдвэрлэлийн компаний захирал Адилбек Нурланович Гаев, “Sintez-KZ” анагаах ухааны холдингийн захирал Игорь Викторович Рыбин, “Juldyz Kenan” ХХК, эм зүйн компаний тэргүүн Баглан Досжановна Баккулова болон бусад албаны төлөөлөлгчид байлцав. Уулзалтын үеэр хотын дарга хоёр…

Цааш унших

Монголын болон дэлхийн багш нарын өдрийг тохиолдуулан 1000 багшийн баярын хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр боллоо. Хүндэтгэлийн арга хэмжээнд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Дэд сайд Г.Ганбаяр, НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон холбогдох албаны төлөөллүүд оролцов. Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа хүндэтгэлийн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Хүн эх дэлхийдээ ээлтэй хандах, хүн төрөлхтөн бие биедээ хүнлэг энэрэнгүй, найрсаг байх, харилцан ойлголцох, улмаар ирээдүй, хойч үеэ эерэг зөв хүмүүжилтэй сайн хүмүүс болгохын үндэс суурь, найдвартай тулгуур нь боловсрол юм. Харин тэрхүү боловсролыг олгогч, гардан зохион байгуулагч нь багш билээ. Тиймээс өнөөдөр дэлхий даяар багш…

Цааш унших

Нийслэлийн Эрүүл мэндийн газар байгуулагдсаны түүхт 80 жилийн ой тохиож байна. Ойн арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ. Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө Эрүүл мэндийн сайд хатагтай  Сарангэрэл ээ Эгэлгүй буянт үйлсийн эзэд эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудаа Эрүүл энхийн ээлжгүй манаанд зогсож, өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэн, нийслэлчүүдийнхээ элэг бүтэн амьдралын төлөө цаг наргүй ажиллаж ирсэн та бүхэндээ дэлгэр намрын билэгтэй, баяр дүүрэн энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Нийслэл хотод эрүүл мэндийн салбарын хөгжлийн бодлогыг тодорхойлох, хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай,  чанартай хүргэхэд анхаарах, орчин үеийн дэвшилтэт технологи, ангаах ухааны ололтыг нэвтрүүлэх…

Цааш унших

Нийслэлд Эрүүл мэндийн алба үүсэн байгуулагдсаны 80 жилийн ой тохиож байна. Ойн баярын арга хэмжээнд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Батболд, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, НИТХ-ын хурлын тэргүүлэгч, төлөөлөгчид болон албаны бусад хүмүүс, нийслэлийн эрүүл мэндийн албаны үе үеийн ахмадууд, НЭМГ-ын харьяа байгууллагын удирдлагууд зэрэг нийт 900 гаруй зочид төлөөлөгч оролцлоо. Нийслэлийн Эрүүл мэндийн газар анх Эрүүлийг хамгаалах яамны сайд, Улаанбаатар хотыг захирах яамны дарга нарын 105 дугаар тушаалын дагуу 1938 оны долдугаар сарын 22-нд Улаанбаатар хотыг захирах яамны дэргэд Эрүүлийг хамгаалах хэлтсийг эмхлэн байгуулж дарга, сургагч, хэлмэрч,…

Цааш унших

Улаанбаатар хотын төвлөрлийг задалж, хүний нөөц, ажиллах хүчний ашиглалтыг сайжруулах, эдийн засгийн болон захиргааны арга хэрэгслийг ашиглан суурин газруудыг бүсчлэн хөгжүүлэх “Хөгжлийн алтан гурвалжин” бодлогыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд санаачлан Төв, Сэлэнгэ, Дархан, Эрдэнэт, Булган аймгуудтай хамтран ажиллахаар санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд хотын даргаар ахлуулсан ажлын хэсэг Төв, Дархан, Сэлэнгэ аймгуудад ажиллаад ирсэн. Хамтын ажиллагаатай бүсийн хөгжлийг дэмжих хүрээнд өнөөдөр Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын төлөөлөлд орчин үеийн иж бүрэн компьютер гардуулан өглөө гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийтийн олон харилцах хэлтсээс мэдээллээ.

Цааш унших

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр нийслэлийн эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хуулийн хугацаандаа НИТХ-ын дарга С.Амарсайханд өргөн барилаа. Мөн нийслэлийн эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, нийслэлийн эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцын талаарх танилцуулгыг хамт өргөн барьсан юм. Нийслэлийн ирэх оны үндсэн чиглэлийг “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичиг, “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, “Нийслэлийн Засаг…

Цааш унших

“Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” олон улсын чуулга уулзалтын Азийн хотын дарга нарын хуралдаан эхэллээ. Хотын дарга нарын хуралдааныг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд үг хэллээ. Эрхэм хүндэт хотын дарга нар, зочид төлөөлөгчид өө. Азийн бүсийн орнуудын Засгийн газар хоорондын “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр 2018” олон улсын чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулж буй Ази тивийн хотын дарга нарын уулзалтанд оролцож буй эрхэм хүндэт зочид та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Азийн бүсийн орнуудын засгийн газар хоорондын “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” олон улсын чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулж буй Ази тивийн хотын…

Цааш унших