Дуучин Д.Уламбаяр буюу Ука өөрийн найз загвар өмсөгч Г.Оюунгэрэл болон түүний хань Б.Бадрахжаргал нарт зориулж “Гурван үгээ хэлэх үү” нэртэй дууг дуулжээ. Энэхүү дууны клипыг тэдний хуримын зураг авалтын үеэр хийсэн байна. “Азийн хатан хаан” өргөмжлөлт загвар өмсөгч Г.Оюунгэрэл УИХ-ын гишүүн асан Х.Бадамсүрэнгийн хүү Б.Бадрахтай өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр хуримласан. Тэд өдгөө хоёр хүүхдийн аав ээж юм. Тэдний хуримд урлаг, соёлын оддоос авахуулаад УИХ-ын гишүүд хүртэл уригдсан гэдэг.
Зохиогч: cool
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Стандарт, хэмжил зүйн газарт өрнөж буй хууль бус байж болзошгүй үйлдлүүдийн талаар www.Dorgio.mn сайтын сэтгүүлч А.Баярмаа найман цуврал баримтат нийтлэл бэлтгэн хүргэсэн тухайгаа өнөөдөр хэвлэлийн бага хурлаар мэдээллээ. Хэвлэлийн хуралд өмгөөлөгч М.Шаравнямбуу болон сэтгүүлч А.Баярмаа нар оролцлоо. Сэтгүүлч А.Баярмаа өнгөрөгч 2017 оны 12 сараас Стандарт, хэмжил зүйн газартай холбоотой баримтат цуврал нийтлэлийг олон нийтэд хүргэсэн аж. Энэ талаар Өмгөөлөгч М.Шаравнямбуу хэлэхдээ “Dorgio.mn-ий сэтгүүлч Баярмаа тус үйлдэлтэй холбоотой нийт найман нийтлэлийг бичсэн. Ингэхэд СХГЗ эдгээр нийтлэлтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагад нийт долоон удаагийн гомдол гаргаж, зөрчлийн хэрэг үүсгэн явж байна” гэлээ. Сэтгүүлч А.Баярмаа хэлэхдээ “Халуун, хүйтэн ус, цахилгааны тоолуур бүрт…
Өнгөрсөн амралтын өдрүүдэд хэд хэдэн аймаг, суманд ИТХ-ын нөхөн болон дахин сонгууль болж өнгөрөв. Үр дүнд нь Сүхбаатар аймгийн ИТХ-ын нөхөн сонгуулиас бусдад нь МАН ялалт байгуулсан юм. Харин Сүхбаатар аймагт МАН яагаад ялагдал хүлээв гэдэг анхаарал татаж буй. Уг нь аль ч нам ялж, ялагдаж болно. Гагцхүү МАН-ыг дотоод талцал нь унагаад буйн дахин нэг жишээг Сүхбаатар аймагт болсон нөхөн сонгууль харуулсан гэж хэлж болно. Үүний өмнө буюу өнгөрсөн есдүгээр сарын 21-нд Нийслэлийн МАН-ын 34 дүгээр бага хурал болж, Нийслэлийн МАН-ын даргыг жинхлэх тухай асуудал хэлэлцсэн. Уг нь МАН-ын Удирдах зөвлөлөөс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч…
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, стандартыг сайжруулан, хүртээмжийг нэмэгдүүлэхээр НИТХ-аас “Хотын нийтийн тээвэр, замын хөдөлгөөний оновчтой шийдлүүд” зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгуулж байна. Зөвлөгөөнд УИХ-ын гишүүд, нийслэл, дүүргийн удирдлага, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Тээврийн цагдаагийн албаныхан, эрдэмтэн, судлаачид болон иргэдийн төлөөлөл оролцож байна. Зөвлөгөөний үеэр НИТХ-ын дарга С.Амарсайханы хэлсэн үгийг хүргэе. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Та бид машин хөлөглөсөн хэрнээ морь тэрэгнээс ч удаан зорчиж, нийтээрээ бөглөрч,нийгмээрээ бухимдаж ихэнх цаг хугацаагаа машин хөлөглөж бус харин машинд хүлүүлж, эрүүл мэнд, эдийн засаг, цаг хугацаагаараа хохирсоор удаж байна. Нийслэлийн зам, тээврийн хөдөлгөөнийг оновчтой зохицуулах, нийтийн…
Азийн бүсийн орнуудын Засгийн газар хоорондын “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр-БОЭТТ” 11 дэх удаагийн олон улсын чуулга уулзалтыг Улаанбаатар хотод 2018 оны 10 дугаар сарын 2-ноос 5-ны өдрүүдэд “Тогтвортой хот байгуулалт, хот төлөвлөлтөд байгаль орчинд ээлтэй тээврийн гүйцэтгэх үүрэг” сэдвийн дор Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Япон Улсын Байгаль орчны яам, НҮБ-ын Ази, Номхон далайн орнуудын нийгэм, эдийн засгийн комисс, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Бүсийн хөгжлийн төв хамтран амжилттай зохион байгууллаа. Хурлын үр дүн, ач холбогдлын талаар Зам, тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлого хэрэгжилт зохицуулах газрын дарга…
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нийслэлийн 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа “Нийслэлийн хэмжээнд 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд цахилгаан дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 1104 арга хэмжээг төлөвлөснөөс энэ сарын 1-ний өдрийн байдлаар 1064 арга хэмжээг хэрэгжүүлэн 96.3 хувийн гүйцэтгэлтэй байна. Дулааны станцуудын өвөлжилтийн бэлтгэл ажил 95 хувьтай, нүүрсний 20-24 хоногийн нөөцтэй байна.…
Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/110 дугаар захирамжаар гэр хороолол, орон сууцны хорооллын 16 байршилд нийт 1 тэрбум төгрөгөөр иж бүрэн тоглоомын талбайг тохижуулах ажлыг хийж, ашиглалтад хүлээлгэж өгч эхлээд байна. Тэгвэл НИТХ-ын тэргүүлэгч, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгийн санаачилгаар Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд иж бүрэн тоглоомын талбай ашиглалтад орлоо. Энэхүү тоглоомын талбай нь ахмад настны чийрэгжүүлэлтийн тоноглолыг суулгаж, бага насны хүүхдүүдийн тоглоом, явган хүний зам, сүүдрэвч, гэрэлтүүлэг зэргийг иж бүрнээр нь шийдэж өгчээ. Уг тоглоомын талбайн нийт өртөг нь 65 сая төгрөг бөгөөд гүйцэтгэгч компаниар “Сэлэнгэ хур ундрам” ХХК ажиллаж, ийнхүү хүлээлгэн өгч байна. Сүхбаатар дүүргийн 20-р хорооны хувьд хүн…
Нийслэлийн иргэд, аялагчдын аюулгүй байдал, тав тухыг хангах, эрүүл орчинд амарч зугаалах орчныг бүрдүүлэх зорилготой “Төр хурах-Цэцээ Гүн” чиглэлийн явган аяллын замын тохижуулж хүлээн авлаа. Энэхүү бүтээн байгуулалт нь нийслэлд хийгдсэн явган аяллын замын гурав дахь тохижилт нь юм. Тохижилтын ажлын хүлээн авах ёслолд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, харьяа агентлаг, хэлтсийн дарга нар оролцлоо. 2016 онд “Зайсан-Баруун ширээт” чиглэлийн явган аяллын 3.6 км замыг тохижуулж, тус чиглэлд долоо хоногт 5-10 мянган иргэн, 260-500 авто машин байнга зорчиж байна. Мөн 2017 онд Чингэлтэй хайрханы явган аяллын 2.2 км замыг тохижуулсан бөгөөд уг чиглэлийн дагуу долоо хоногт 2 мянга орчин иргэн…
Азийн 48 орны 440 гаруй сэтгүүлч Сөүл хотноо чуулж, бүс нутгийн шилдэг туршлагаас хуваалцаж, цахим аюулгүй байдлыг хангах, хуурамч мэдээллийг нятглан шалгах, дата сэтгүүл зүйн арга техник, мөрдлөг хавчлагаас хэрхэн зайлсхийх зэрэг Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн амин чухал асуудлуудыг хэлэлцлээ. Гурван өдөр үргэлжилсэн энэхүү хурлын үеэр 60 гаруй хэлэлцүүлэг явагдаж, Ази, Номхон далайн бүс нутгийн 126 сэтгүүлч, шинжээчид үг хэлж, туршлагаа хуваалцлаа. Чуулганд оролцогчид мэргэжлийн үүргээ гүйцэтгэсний төлөө Мьянмарьт хоригдож буй Ройтерс агентлагийн сэтгүүлч Ва Лон болон Кья Со О нарыг нэн даруй чөлөөлөхийг шаардаж, дараах мэдэгдлийг гаргав. Сэтгүүл зүй бол гэмт хэрэг биш Дэлхийн өнцөг булан бүрт эрэн сурвалжлах сэтгүүлч,…
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн тухай, 2019 оны нэгдсэн төсвийн дагалдах хуулиудын хүрээнд Сангийн сайд болон холбогдох албаны хүмүүсийн мэдээлэлийг сонслоо. Мөн орон нутгийн сонгуулийн үр дүнгийн талаар ярилцлаа. Улмаар 2019 оны нэгдсэн төсвийн асуудлаар завсарлага авсан үндэслэл, орон нутгийн сонгуулийн асуудлаар УИХ дахь бүлгийн даргаД.Эрдэнэбат, Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Б.Пүрэвдорж нарын хамт мэдээлэл хийлээ. Ханш, шатахууны үнийн өсөлтөөс хамаарч барааны үнэ өсч байхад Засгийн газар хариулт өгч чадахгүй байгаа ньхариуцлагагүй үйлдэл -2019 оны нэгдсэн төсвийн тухайд хэд хэдэн зүйл дээр анхаарлаа хандуулан ажиллах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.…
