БНХАУ-ын Элчин сайдын яамны байрны гадаа виз хүсэхээр цугласан иргэдийн дараалал үүссэнтэй холбогдуулан ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, Цагдаагийн хурандаа Ж.Амгалан БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны холбогдох албаны хүмүүстэй уулзлаа. Уулзалтаар БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны зүгээс дараалал үүссэнтэй холбогдуулан тодорхой арга хэмжээнүүдийг авч, цагдаагийн байгууллагатай нягт хамтран ажиллах болно гэдгээ илэрхийллээ. Энэ үеэр Цагдаагийн хурандаа Ж.Амгалан хэлсэн үгэндээ “БНХАУ-д зорчих оюутны виз хүсэгчдийн тоо ихэссэний улмаас тус ЭСЯ-ны байрны гадна оочер дараалал, эмх замбараагүй байдал үүссэн. Тиймээс цагдаагийн байгууллага үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан иргэдийн дунд хэв журмыг сахиулж, ЭСЯ-ны байрны аюулгүй байдлыг хангаж…
Зохиогч: cool
Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, Хэмжил Зүйн Газарт явагдаж байгаа хууль бус үйлдлүүдийн талаар бүтэн жил хэвлэл мэдээллийн хэрэгслээр явж байгаа. Гэтэл У.Хүрэлсүхийн засгийн газар үүнийг огт анхаарахгүй, хяналт шалгалт хийхгүй өдий хүрч байгаа нь төрийн байгууллагад хууль бус үйлдлүүд явагдах боломжийг өөрсдөө олгодог гэж харагдаж байна. Баримт нотолгоо нь хэвлэлээр цацагдаад байгаа хууль бус үйлдлийг шалгаж, цэгцэлж чадахгүй жил тойрч байгаа Засгийн Газар төрийн албаны дэг журам, сахилга бат ярьж худлаа сүржигнэх хэрэг байна уу. СХЗГ-тай холбоотой хууль бус үйлдлүүдийн заримыг нь эргэн сануулъя. Европын холбооны “Монгол улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх төсөл” -ийн санхүүжилтээр 2016 онд…
“Хангарьд” олон улс, хот хоорондын автобус терминал, олон улсын худалдаа логистикийн төвийн барилгын шав тавих ёслол өнөөдөр Авто худалдааны цогцолборт боллоо. Энэ үеэр мөн бүтээн байгуулалтын төслийн талбайг төвийн шугамд холбох ажлын нээлт болсон юм. Ёслолын арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Авто тээврийн үндэсний төвийн захирал П.Дэлгэрнаран, “Олон улсын худалдаа логистикийн төв” ХК-ийн захирал О.Мөнгөншагай болон холбогдох албаны төлөөлөл оролцов. Энэхүү төслийн хүрээнд баригдах шинэ авто вокзал нь Улаанбаатар хотоос аймаг орон нутаг болон Улаан-Үүд, Эрээн хотын хооронд зорчих зорчигчдод олон улсын жишигт хүрсэн үйлчилгээг үзүүлэх орчин үеийн шилдэг шийдэлтэй төв байх аж. Тийз борлуулах…
Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа ТИКА олон улсын байгууллагын төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад ТИКА-гийн Улаанбаатар хот дахь хөтөлбөр зохицуулагч У.Эмрах, ТИКА-гийн дэд координатор Т.Зэкиа болон нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа нар байлцлаа. ТИКА Олон улсын байгууллагын Улаанбаатар хот дахь хөтөлбөр зохицуулагч У.Эмрах нь шинээр томилогдон ирсэн бөгөөд энэ удаагийн уулзалтаар албан ёсоор танилцаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлсэн юм. Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа төслийн явцад хийгдэж байгаа ажлын талаар танилцууллаа. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 17, Чингэлтэй дүүргийн 17, Налайх дүүргийн 7-р хороодод ӨЭМТ баригдаж байгаа.…
Агаарын бохирдлыг бууруулахад үр нөлөө үзүүлэхүйц шинэ дэвшилтэт техник, технологийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах “Бид нэг агаартай” үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ. Манай хотын нийт хүн амын 59 хувь буюу 220 мянга орчим айл өрх гэр хороололд амьдардаг гэсэн судалгаа байна. Гэвч агаарын бохирдол зөвхөн гэр хорооллоос үүсч байгаа бохирдол биш төдийгүй автомашин, орчныг бохирдол, хөрсний бохирдол нь агаар хөрс усны бохирдлын эх үүсвэр болж байна. Агаарын бохирдлыг бууруулахад зөвхөн тар засгаас арга хэмжээ авах бус айл өрх, иргэн бүрийн оролцоо чухал юм. Ялангуяа гэр сууцаа дулаалах, түлшний зарцуулалт багасгах, бохирдол бага, цэвэр технологийг ашиглах шаардлага тулгараад байна. “Бид нэг агаартай” үзэсгэлэнгээр…
Нэг. Ерөнхий агуулга 1. ЗОРИЛГО Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал, алсын хараа зорилго, зорилт, тэргүүлэх чиглэлийг тодорхойлно. 2. УРАЛДААНД ОРОЛЦОГЧИЙН ХАМРАХ ХҮРЭЭ Төрийн жинхэнэ албан хаагчаас бусад. 3. УРАЛДААНД ОРОЛЦОХ ХЭЛБЭР Хот төлөвлөлтийн судалгааны баг бүрдүүлж оролцоно. Баг бүр ахлагчтай байна. 4. ХУГАЦАА Уралдааныг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр хүртэл явуулна. 5. АЖЛЫН БҮРДЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА • Бичиглэлийн бүрдэл: Тайлбар бичиг 29.7х29.7см формат, товч тайлбар, танилцуулга А4 формат, хэвлэмэл болон файл хэлбэрээр /*.doc, *.pdf, *.ppt/ • Зураглалын бүрдэл: Зураглалын альбом 29.7х29.7см формат, хэвлэмэл болон файл хэлбэрээр…
Улаанбаатар хотын анхны шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөлтийг 1954 онд ЗХУ-ын мэргэжилтнүүд хийж гүйцэтгэж байсан. Үүнээс хойш 1961, 1976, 1986, 2002 онуудад Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан нь нийслэл хотын хөгжлийн үндэс, суурь болж өгсөн юм. Монгол Улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шинжин орсноос хойш 5 дахь хөгжлийн ерөнхий төлөвлөгөө буюу Улаанбаатар хотыг 2000-2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг Монгол Улсын архитектор, инженерүүд боловсруулсан. Дээрх ерөнхий төлөвлөгөөний хэрэгжих хугацаа албан ёсоор дуусаж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажлыг эхлүүлээд байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг барьж ажиллана гэдэг бол хотын захирагчийн…
Энэ оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий зочид буудалд хүний амь насыг хохироон хэргийн газраас зугтаасан хүнд гэмт хэргийг Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс, тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчидтай хамтран гудамж замд хяналт шалгалт хийж байх хугацаандаа мэргэжлийн өндөр ур чадвар гарган шуурхай шалгаж илрүүллээ. Тус хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Түүнчлэн тус албаны харъяа хэлтэс, нэгжийн алба хаагчдаас энэ оны 9 дүгээр сараас өнөөдрийг хүртэл хугацаанд 60 гаруй гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд, урьд нь цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй 30 гаруй гэмт хэргийг ур…
Нэгдүгээр сургуулийн захирлыг цагдан хорьсонтой холбогдуулан АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүүгээс тодруулав. -Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнэ бусдаас хахууль авсан үндэслэлээр цагдан хоригдож шалгагдаж байгаа талаар мэдээлэл цацагдсан. Хахууль өгсөн иргэнийг бас цагдан хорьсон гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү. -Мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаа тул энэ талаар мэдээлэх боломжгүй байна. Харин сургуулийн захирал хахууль авсан асуудлаас тусдаа нэг зүйлийн талаар зайлшгүй хэлэх шаардлагатай байна. Сургуулийн захиралд хахууль өгсөн гэх үндэслэлээр нэр бүхий иргэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байгаа. Иргэд хууль, эрх зүйн мэдлэг дутмагаас болж ийм нөхцөл байдалд орж байна. Хахууль өгөх…
Монголын Хүүхдийн ордны түүхт 60 жилийн ойг угтан зохион байгуулж буй ажлуудын хүрээнд Монголын хүүхдийн ордон, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах үйл ажиллагааны хүртээмж чанар, үр дүнг сайжруулах зорилго бүхий “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна. Хурлын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий Сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүхийн баяр хүргэсэн илгээлтийг Ерөнхий сайдын ажлын албаны референт Г.Анхбаяр уншиж гардууллаа. Мөн Боловсрол Соёл, Шинжлэх ухаан, Спортын Яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс, Нийслэлийн Засаг даргын орлогч Д. Энхтөр нар баяр хүргэж үг хэллээ. Хуралд Франц,…
