Энэтхэгийн Чахат Кумар хотод төрсөн охин генийн мутацид орсны улмаас байнга иддэг байна. Охин одоо ой 4 сартай ч 10 настай хүүхэд шиг буюу 25 кг жинтэй. Хэт таргалалттай болохоор охин алхаж чаддаггүй бөгөөд охиныг эмчлэх арга одоогоор орон нутгийн эмч нар олоогүй байна.
Зохиогч: cool
АНУ-ын Жеоржиа мужийн Атлантад хүйсээ солиулсан хүмүүсийн дунд бодибилдингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. 2014 онд анх удаа зохион байгуулагдсан тэмцээн энэ жил 2 дахь удаагаа болж байгаа юм. Тэмцээний зургуудаас хүргэж байна.
Нийслэлийн авто замын ачааллыг зохицуулах зорилгоор төр захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулах захирамжийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд гаргалаа. 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл төр захиргааны байгууллагуудын ажил эхлэх цаг 09.00 цаг байхаар тогтоожээ. Захирамжийг нийслэл, дүүргийн ИТХ-ын ажлын алба, нийслэл, дүүрэг /хороо/-ийн ЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, харьяа газрууд, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд дагаж мөрдөх юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Нийслэлийн 379 жилийн ойн хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд спортын нөхөрсөг тэмцээнийг зохион байгууллаа. Энэхүү тэмцээн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөдөлгөөний ач тусыг сурталчлан түгээн дэлгэрүүлэх, биеийн тамир, спортын дасгал хөдөлгөөнөөр бие бялдрыг чийрэгжүүлэх нөхөн сэргээх, биеийн тамирыг өдөр тутмын хэрэглээн болгон амьдралын эрүүл хэв маягийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд төлөвшүүлэх зорилготой юм. Тэмцээний нээлтийн ажиллагаанд нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал оролцлоо. Тэмцээнд харааны болон сонсголын бэрхшээл, тулах, хөдлөх эрхтний бэрхшээлтэй болон тэргэнцэртэй иргэд оролцож байна. Тэмцээн нисдэг таваг, шатар, дартс, ширээний теннис, олс таталт, гар барилдаан гэсэн 6 төрлөөр явагдлаа. Мөн энэ жилийн тэмцээний онцлог нь тэмцээнийг үндэсний үйлдвэрлэгч “Нүгэн” ХХК ивээн тэтгэж эхний 3…
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хороо, Монголын дугуйн холбоо, “Залуу дугуйчин” клуб хамтран нийслэлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд энэ сарын 13-ны өдөр дугуйн парад, бүх насны хүмүүсийн уулын дугуйн тэмцээн, Экстрем Трэйлын УАШТ зэрэг сонирхогчдын болон мэргэжлийн тамирчдын дугуйн тэмцээнүүдийг зохион байгуулахаар болжээ. Энэхүү арга хэмжээ нь Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болгох, биеийн тамир, спортыг хөгжүүлж, иргэдэд эрүүл аж төрөх дадал, хэвшил олгох зорилтын хүрээнд бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдэд унадаг дугуйн ач холбогдлыг сурталчилан таниулах, бүх нийтийн эрүүл мэндийг сайжруулахад онцгой ач холбогдолтой юм. Энэ талаар…
Монголын хошин урлаг болоод нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг бий болгосон авъяаслаг уран бүтээлчид МУСТА Л.Сөрөлт, МУСТА А.Түмэн-Өлзий нар хамтарч уран бүтээл хийгээд багагүй хугацааг үджээ. Тэдний анхны бие даасан “Хайрын тэнгэр диваажин” тоглолт сүр дуулиантай болж азтай нэг үзэгчид байрны урьдчилгаатай тэнцэх 25.800.000 төгрөгийг тайзан дээр гардуулж байсан юм. Тэгвэл уран бүтээлчид маань хоёр дахь удаагийн бие даасан тоглолтын товоо зарлажээ. “Би чиний зүрхэнд байна уу?” уран бүтээлийн тоглолт 2018 оны 10-сарын 19-нд АСА циркт 19:00 цагаас ганцхан удаа болох юм байна. Тасалбар хэдийн худалдаалагдаж эхэлсэн бөгөөд багагүй эрэлттэй байгаа гэнэ. Иймд уншигч та 1900-1950 дугаарт залган тасалбараа амжиж захиалаарай. Дэлгэрэнгүй мэдээллийг: 88114411,88111771,99034444,99522222…
“Хас фильм” студи, “Blue Dragon” ХХК-ийн хамтын бүтээл “Нинжин сэтгэл” уран сайхны кино өнөөдөр /2018.10.12/ Өргөө лазер синемад нээлтээ хийнэ. Тус уран бүтээлийн зохиолч, ерөнхий найруулагчаар Ц.Хүсэлбаатар, гол дүрүүдэд жүжигчин СТА С.Өлзийхүү, Г.Отгонцэцэг, СТА Б.Одончимэг, туслах дүрүүдэд жүжигчин МУГЖ Ц.Төмөрхуяг, МУГЖ Г.Золбоот, залуу жүжигчин П.Шүүдэрцэцэг, Х.Баярмаа, Г.Ганбат нар тоглосон байна. Найруулагч Ц.Хүсэлбаатар өмнө нь “Аюултай харилцаа”, “Галзуу зугаалга”, “Ядуугийн зовлон-2”, зэрэг уран бүтээлүүдээрээ үзэгчдээс өндөр үнэлгээ авч байсан юм. Нийгмийн амьдрал, хүмүүс хоорондын харилцаа, нинжин сэтгэлийн тухай өгүүлэх “Нинжин сэтгэл” уран сайхны кино нь үзэгчдийн дунд ихээхэн хүлээлт үүсгээд байгаа. Тэгвэл хэр сайн бүтээл болсныг үзэгч таны мэргэн ухаан шүүх…
Дуучин С.Гантогоо Хайрын түүх уран бүтээлээ дүрсжүүлсэн байна.
УИХ-ын байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж буйтай холбогдуулан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, үг хэллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА: УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ. “Дэлхий нийтийг хамарсан санхүүгийн асар том хямрал ирж байгааг дэлхийн санхүүгийн тэргүүлэх мэргэжилтнүүд, Олон улсын валютын сангийн удирдлагууд удаа дараа хэлж анхааруулсаар байгаа нөхцөлд Монгол Улсын 2019 оны төсвийг…
Монгол Улс ардчилсан нийгэмд шилжиж, дөрвөн жилийн сонгуулийн цикльтэй болоод 20 гаруй жилийн нүүрийг үзжээ. 30 дахь жил рүүгээ ч дөхөж байна. Энэ хооронд улстөрчид нь, ард түмэн нь унаж босож явсаар улс төрийн тодорхой төлөвшилд хүрснийг судлаачид, ажиглагчид хэлдэг юм. Олон сонгууль үзсэн улс төлөвшихгүй гээд ч яах билээ дээ. Гэсэн хэдий ч улс төрд хөл тавьж, улстөрч гэгддэг зарим хүний хийдэг үйлдэл дээрх дүгнэлтийг оргүй арчиж орхихоор боллоо. Бүр нэг хөгийн юм үзэгдээд байна. Яг үнэндээ улс төр бол эрчүүдийн ринг. Тэр утгаараа хатуу. Гэхдээ маш тодорхой дүрэмтэй. Унасан бол уйлж болохгүй. Дээхнэ үеийн хөвгүүд “Бөлдөгдөхгүй, юм барихгүй”…
