Монголын хошин урлаг болоод нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг бий болгосон авъяаслаг уран бүтээлчид МУСТА Л.Сөрөлт, МУСТА А.Түмэн-Өлзий нар хамтарч уран бүтээл хийгээд багагүй хугацааг үджээ.
Тэдний анхны бие даасан “Хайрын тэнгэр диваажин” тоглолт сүр дуулиантай болж азтай нэг үзэгчид байрны урьдчилгаатай тэнцэх 25.800.000 төгрөгийг тайзан дээр гардуулж байсан юм.
Тэгвэл уран бүтээлчид маань хоёр дахь удаагийн бие даасан тоглолтын товоо зарлажээ. “Би чиний зүрхэнд байна уу?” уран бүтээлийн тоглолт 2018 оны 10-сарын 19-нд АСА циркт 19:00 цагаас ганцхан удаа болох юм байна.
Тасалбар хэдийн худалдаалагдаж эхэлсэн бөгөөд багагүй эрэлттэй байгаа гэнэ. Иймд уншигч та 1900-1950 дугаарт залган тасалбараа амжиж захиалаарай.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 88114411,88111771,99034444,99522222 утаснаас авах боломжтой.
https://www.facebook.com/musicmongolduu/videos/2174781805886275/