Нийслэлийн хог хаягдлын менежментийг сайжруулах, хог цуглуулах, ачих дэвшилтэт “Экобин” шийдэлтэй нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Л.Гантөмөр болон албаны хүмүүс танилцлаа. Улаанбаатар хотод өдөрт 2500-3500 орчим тонн хог цуглардаг. Хогийг хялбар ачиж, цуглуулах дэвшилтэт энэ технологийн хогийг савыг ХУД-ын 52 дугаар сургуулийн хашаанд суурилуулан туршилтаар ашиглаж байна. Уг нь хогийн сав нь зай талбай бага эзэлдэг. Эвгүй үнэр гарахгүй, хотын гудманд өнгө үзэмжтэй. Өвөл хөлдөхгүй хүйтэнд тэсвэртэйгээс гадна хог хальж, тарж орчныг бохирдуулахгүй. Хогийн саванд шавьж мэрэгч орох боломжгүй. Мөн ачих машиныг хол байрлуулж хогийг зөөврөөр ачих боломжтой…
Зохиогч: cool
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг Чингэлтэй дүүргийн 7-р хороонд баригдаж байгаа гэр хорооллын дэд бүтцийн төвийн барилгын ажлын явцыг шалгаж, газар дээр нь ажиллалаа. Дэд бүтцийн төв нь гэр хорооллын суурьшлын бүсэд хэсэгчилсэн инженерийн шийдэл бүхий байгууламжуудыг төлөвлөн, иргэддээ инженерийн болон нийгмийн үйлчилгээг нэг цэгээс хүргэх, иргэдийн амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах, ажлын байр бий болгох зэрэг олон давуу талтай бүтээн байгуулалт юм. Энэ төв нь 200-300 айл өрхийг дулаан, цахилгаан, цэвэр бохир ус, холбоо, ариутгах татуургын хангамжаар бүрэн хангах хүчин чадалтай байхаар төлөвлөгдсөн. Чингэлтэй дүүргийн долдугаар хорооны 13-15 дугаар хэсгийн 200-300 өрхийг бие даасан…
2018 оны 10-р сарын 15-ны өдөр 11 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “Япон цогцолбор”-ын орчим цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлага эсэргүүцэж, улмаар машинтай зугтах үйлдэл гаргаж цагдаагийн алба хаагчийг чирж унаган гэмтээн хэргийн газраас зугтаасан байна. Улмаар тээврийн хэрэгслээ орхин “Гүнт”-ын уул руу зугтаасан байна. Цагдаагийн алба хаагчийн биеийн байдал хүнд байгаа уг хэрэгт – 1973 оны 06 дугаар сарын 22 өдөр төрсөн 45 настай, эрэгтэй Бадамын Энхбаяр – 1993 оны 03 дугаар сарын 27 өдөр төрсөн 25 настай, эрэгтэй Түвдэндоржийн Лундаа нарыг эрэн сурвалжилж байна. Уг хэрэгт эрэн сурвалжлагдаж байгаа Б.Энхбаяр нь урд нь Залилан мэхлэх гэмт хэрэгт…
Хүндийн өргөлтөөр дэлхийд Монгол улсынхаа нэрийг гаргасан М.Анхцэцэг УДЭТ-ийн жүжигчин Б.Золжаргалтай ханилж саяхан буюу 2018 оны 10-р сарын 03-ны өдөр бүл нэмсэн юм. Шинэхэн аав, жүжигчин Б.Золжаргал эхнэр, хүүгээ эмнэлгээс гаргахдаа тунчиг омогшин улсын дугаараа “Би аав болсон” хэмээн өөрчилсөн байна. Залуу хосын энэхүү аз жаргалтай агшин олон хүнд баяр баясгалан, хайрыг мэдрүүлсэн юм. Тэгвэл нярайлаад удаагүй тамирчин бүсгүйн хувьд “2018.10.03 Б.Золжаргалынх гэдэг нэгэн айл бүл нэмж бид гурвуулаа болсон амьдралын хамгийн жаргалтай өдрүүдийн минь нэг ❤️❤️❤️ Хүү бид хоёрыгоо сарнайнд умбуулж хүлээж авсан хамгийн сайн хань сайн аав чамдаа баярлалаа хязгааргүй их хайртай шүү. Мөн чин сэтгэлээсээ тусалж эсэн…
Б.Нарандэлгэр хэмээх залуу нэг хэсэг Beatbox Ray нэрээрээ Монголын урлагт цахиур хагалж байсан ч нэг л өдөр Наран улсыг зорьсон. Харин эх орондоо ирээд удаагүй байхдаа “Авъяаслаг Монголчууд” шоунд оролцож Алтан баззерын эзэн болж чадсан юм. Сураг алдарсан ч шоугаар эргэн ирсэн Beatbox Ray буюу Б.Нарандэлгэрийн хувийн зургуудаас хүргэж байна.
Яруу найрагч Н.Баянмөнх гарцаагүй ийм тодотгол авах хүн. Түүний гэргий дуучин Б.Энхмэнд туйлын тайван амгалан, гэрийн ажил л хийж суувал болдог мэт дөлгөөн хүн. Ажил хөөцөлдөж, цагт баригдан яарч сандрах үнэхээр дургүй гэргийдээ Н.Баянмөнх ч хүссэн тайван амьдралыг нь өгсөн гэлтэй. Тун ч авьяаслаг сайхан дуулдаг Б.Энхмэнд хааяахан тайзнаа гардаг боловч үзэгчид түүнийг тэсэн ядан хүлээдэг нь илт байдаг. Нөхрөө “та” гэж дууддаг гэргийгээ Н.Баянмөнх “Миний хань бол бурхнаас явуулсан бэлэг. Би яг л салхи хурдан, түргэн. Харин манай хүн тайван дөлгөөн” гэж тодотгосон байдаг. Харин Б.Энхмэнд “Эр хүн гэрийн ноён нуруу гэдэг утгаараа гадуур ажилд түлхүү оролцох гэж…
Авлигатай тэмцэх газраас Монголын Сурагчдын холбоотой хамтран “Хүүхдийн шударга байдлын судалгаа-2018”-ыг зохион байгуулж дүнг гаргалаа. Энэ удаагийн судалгаанд аймаг, нийслэлд 7-12 ангийн хүүхдүүдийг хамруулан мэдээлэл цуглуулжээ. Хүүхдийн шударга байдлын түвшинг тогтоохдоо тусгайлсан 12 асуултад тухайн хүүхэд санал нийлж байгаа эсэхийг нь асууж, хариулт бүрийг 1-5 хүртэлх оноогоор үнэлж, үнэлгээний арифметик дунджаар гаргав. Хүүхдийн шударга байдлын түвшин нь хүүхдийн ёс зүй, ёс суртахуун, зөв төлөвшилт, хууль сахих, авлигыг үл тэвчих үзэл гэсэн дэд үзүүлэлтээс бүрддэг. Хүүхдийн шударга байдлын түвшин 1-д ойртох тусам шударга бус, харин 5-д ойртох тусам шударга гэж үзнэ. Хүүхдийн шударга байдлын түвшин 2018 оны судалгаагаар 3.91 гэсэн дүнтэй…
“Хас фильм” студи, “Blue Dragon” ХХК-ийн хамтын бүтээл “Нинжин сэтгэл” уран сайхны кино өчигдөр “Өргөө Лазер синема”-д нээлтээ хийлээ. “Сүүлчийн бүжиг”,“Аюултай харилцаа”, “Галзуу зугаалга”, “Ядуугийн зовлон-2” зэрэг кино бүтээлээрээ олонд танигдсан найруулагч, зохиолч Ц.Хүсэлбаатар уг киноны зохиолыг бичиж, найруулсан бол продюсераар “Blue Dragon” ХХК-ийн захирал Б.Батжаргал, Ш.Энхжаргал нар ажилласан байна. Энэхүү киноны гол дүрд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан С.Өлзийхүү, Г.Отгонцэцэг, СТА Б.Одончимэг,туслах дүрүүдэд МУГЖ Ц.Төмөрхуяг, МУГЖ Г.Золбоот, залуу жүжигчин П.Шүүдэрцэцэг, Х.Баярмаа, Г.Ганбат нар тогложээ. Харин киноны дууг МУГЖ Б.Сарантуяа, дуучин Б.Маралжингоотой хамтран дуулсан юм. Нээлтийн үеэр“Хас энтертайнмент” студийн захирал, найруулагч, зохиолч Ц.Хүсэлбаатар“Манай киноны баг хамт олон нийгэм, хүний сэтгэл…
Нам дагасан олигарх луйварчдын хэлхээг үргэлжлүүлсэн МАН-ын хэдэн нөхөд төрийн албыг самарч түмний мөнгөөр тансаглах нь хэрээс хэтэрлээ. Уг нь дээдсүүд тэдний энэхүү үйлдлийг мэдсэн ч мэдээгүй царайлан татвар төлөгч та бидний мөнгийг баруун солгойгүй үрж буй нь харамсалтай. Мэдээж энэхүү эрхэм бол Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор. Тэрбээр тус албан тушаалд томилогдсоноосоо хойш хувийн бизнесээ цэцэглүүлж Монголын толгой баячуудтай эн зэрэгцэн жагсах болсон гэдэг. Түүнийг ийнхүү гэнэт баяжигч болсонд намынхан нь хийгээд учир мэдэх хүмүүс төдийлөн гайхдаггүй юм билээ. Тэрбээр өмнө нь Орон сууцны корпораци, Жижиг дунд үйлдвэрийн даргаар ажиллаж байхдаа л хувийн бизнесээ өргөжүүлж хувьсгалын ажлыг…
Нийслэлийн 379 жилийн ойг угтан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран “Их хотын хямдрал-2018” бизнес фестивалийг ес дэх жилдээ зохион байгуулж байна. Фестивалийн нээлт өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд боллоо. Нээлтэд нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав болон холбогдох албаныхан оролцов. “Их хотын хямдрал-2018” бизнес фестивальд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 50 гаруй ААН, байгууллагын 500 гаруй бизнес эрхлэгчид нэгдэж байгаа юм. Хямдралтай худалдаа өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд зохиогдоод зогсохгүй энэ сарын 29-нийг хүртэл худалдаа, үйлчилгээний газруудад үргэлжлэн явагдах юм. Өнөөдрийн…
